Т.Алтангэрэл : ”МАЦАГ-БАЙГАЛИЙН ЭМЧИЛГЭЭ” НОМ ХҮН БҮРИЙН НОМ
2017 оны 11 сарын 14
“Би өөрөө хайртай” номын зохиогч  Т.Алтангэрэл йогони “Мацаг-Байгалийн эмчилгээ” номоо уншигчдадаа өргөн барьж  байна.  "Мацаг барих гэдэг нь хоол хүнс идэхгүй байхыг хэлдэггүй. Мацаг барьснаар хүн өөртөө цаг гарган, өөрийн бодлоо ажиглан таньж, амнаас гарч байгаа үгээ өөрөө сонсож, үйлдлээ хянахыг, бодол, үг, үйлдэл зөв байхад анхаарах ингэснээр буян хураахад гол утга учир нь оршино" хэмээн бичсэн энэ ном олон хүнд эрүүл энх амар амгаланг бэлэглэлээ.


Эрүүл мэнд, жингийн асуудал бол аль нэг сургалтын төвд мөнгө тушаагаад олж авдаг мэдлэг биш. Өөрөө өөрийгөө анагаах хүч нь байгалаасаа таньд байж байдаг мэдлэг, түүнийгээ сэргээх л хэрэгтэй.Та өөрөө өөртөө оточ байж чадна гэж хэлмээр байна гэж Т.Алтангэрэл багш хэлсэн. Юутай үнэн, юутай гэгээн. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүргэе.


Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ номоо өлгийдөн авсанд тань баяр хүргэе. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу. 

Баярлалаа. Сайн байна уу ТА. Намайг Толягийн Алтангэрэл гэдэг.  Үндсэн мэргэжил маань Холбооны инженер боловч йогийн зам мөр рүү ороод 10 илүү жил болж байна.

Сүүлийн хэдхэн жилийн дотор монголд йог их дэлгэрч, йогаар хичээллэхийг их хүсдэг болжээ. Йогийн тухай энгийн сайхан ойлголтыг өгнө үү.
За, йога гэдэг үг нь нэгдэл гэсэн утгатай санскрит үг юм. Юуны нэгдэл бэ гэхээр бие сэтгэл нэгдэхийг илэрхийлж байдаг. Бие сэтгэлийг нэгтгэдэг гүүр нь бидний амьсгал юм. Хүмүүс йогийг биеийн дасгал хөдөлгөөн гэж илүү ойлгодог. Миний бодлоор сэтгэлийн аливаа асуудлаас буюу сэтгэл санааны таагүй байдлаас биеийн аливаа эмгэг үүсдэг гэж үздэг. Тийм учраас сэтгэлийг нь засахад бие хүссэн зүгтээ дэлгэрэх буюу эрүүл, хүссэн жиндээ байна гэж үздэг. Өрөөр хэлбэл сэтгэл санаа тайван, амьдралдаа сэтгэл хангалуун, ажлын стресс ядаргаа бага бол  биед аливаа эмгэг өөрчлөлт гарах нь бага байдаг. Йогийг бидний эрүүл зөв амьдрах, урт наслахад тустай байгалийн ухаан гэж ойлгож болно. Йога нь энэтхэгээс гаралтай боловч манай өвгөдийн сургааль,  уламжлал маань, амьдрах ахуй ёс маань тэр чигтээ йогийн ухаан буюу хүний сэтгэлд гэгээ, ухаан нэмж биеийг засах гэсэн өвгөдийн алсын хараа байдаг. Тэгэхээр йог нь нэг  цаг аль нэг төвд хийдэг дасгал хөдөлгөөнөөс илүү таны өөрийн сэтгэлийн боловсрол буюу үг, бодол, үйл тань зөв, бусдад гэмгүй байхыг хэлдэг.


Йог хийсний эцсийн үр дүн яг юунд байдаг бол?

Йог хийсний эцсийн үр дүн нь нурууг эрүүлжүүлэх байдаг. Учир нь нуруу бидний тахилга шүтээн, нурууны үе дагуу хэдэн мянган мэдрэлийн судас мөн энергийн сувгууд урсаж байдаг. Нурууны үе дагуу энергийн долоон хүрд байрлах бөгөөд түүгээр хэдэн мянган энергийн сувгууд солбин урсаж байдаг. Хэрвээ таны нуруу өвддөг, нурууны үенд өөрчлөлттэй бол биеэр урсах цусны эргэлт, энергийн урсгалд саад учирна гэсэн үг. Ингэснээр хүн өвдөж эхэлдэг. Нуруу бол бидний мотор. Нуруу эгц ахмад хүмүүс өвчин хэлээд байдаггүй. Нуруу эгц биш хүмүүс ихэнхдээ өвчин эмгэг хэлэх хандлагатай байдгийг анзаарсан. Тийм учраас нуруугаа их сайхан хайрлаж байх хэрэгтэй.  Нурууг илүү дэлгэрүүлээд ярья. Нурууны ерөнхий хэлбэр “S”  хэлбэртэй байдаг. Та хэвлийн жин ихтэй бол нурууны хэлбэрт өөрчлөлт орж эхэлдэг, ингэснээр нуруу өвдөж эхэлдэг. Хэвлийн жин ихтэй хүмүүс уулнаас буухад нурууны үенд өөрчлөлт өгөх учраас тэгш газар эрчтэй алхах буюу шогшуулах нь илүү үр дүнтэй гэж үздэг. Монголчууд эр, эмгүй хэвлийн жин ихтэй байдаг. Үүнийг хүмүүс жингийн илүүдэл, таргалалттай холбон ойлгодог. Миний бодлоор энэ нь биед хий хуримтлагдсантай холбоотой юм. Хий дарах уламжлалт олон сайхан арга байдаг.

Таны гаргасан “БИ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ” ном их сонирхолтой санагдсан. Яагаад ингэж нэрлэх болсон бэ?

Тиймээ, номны нэр үнэхээр гайхалтай. Учир нь бие баясахад сэтгэл бас баясдаг юм. Олон жилийн өмнө гадны олон бясалгагч нартай бясалгалаа дуусаад тойрог болж суугаад, нэг нэгээрээ өөртөө БИ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ гэж хэлдэг юм.  Тэгж хэлж байгаа хүн бүрийг дагуулаад харахад нүүрэнд нь гэрэл тодорч ер нь мэдэгдэхүйц гэрэл гэгээтэй болж байгаа нь анзаарагдсан. Бас йогад бидний биеийг англиар “Body is the temple” гэж хэлдэг. Энэ нь бидний биеийг ариун ном, бурхан шүтээний газартай зүйрлэсэн байна гэсэн үг юм. Тийм учраас би өөртөө хайртай байхын хамгийн гол утга учир нь энэ биеэ эрүүл байлгаж, зөв бодол тээж, аз жаргалтай урт удаан амьдруулахад оршиж байна.


Бидний ярилцлага таны шинэ ном болох “Мацаг-БАЙГАЛИЙН ЭМЧИЛГЭЭ”-тэй холбоотой билээ. Нэрнээсээ их сайхан энерги мэдрэгдэж байна. Энэ номны талаар та манай уншигчдад танилцуулна уу. 

Миний анхны номын бүтээл болох “БИ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ” номоо бүлэг бүлгээр нь  дэлгэрүүлэн, мацагтай холбоотой бүлгийг монгол орны цаг агаар болон монгол хүний бие физиологийн онцлогтой холбоотойгоор тайлбарласан “Мацаг- БАЙГАЛИЙН ЭМЧИЛГЭЭ” ном маань бэлэн болон энэ долоо хоногт хэвлэлтээс гарч байна.
Номтой хамт гэрийн нөхцөлд биеэ амрааж сэтгэлээ тайвшруулах бясалгалын хуурцаг дагалдаж байгаа. Ном бичих, түүнийг хэвлэн гаргах нэг асуудал. Багш хүний хувьд хамгийн чухал ажил ном хэвлэгдсэний дараа ундардаг. 2016 оны намар “БИ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ” номоо гаргаад номон дахь мэдлэгийг хүмүүст хүргэхийн тулд намар, өвлийн турш долоо хоног бүр тасралтгүй сургалт хийсэн. Ингэсний үрээр 1000 ширхэг хэвлүүлсэн ном маань 3 сарын дотор дуусаж байсан. Энэ шинэ номын гол ажил ч гэсэн үүнтэй адил номоо хэвлүүлсэний дараа олон олон сургалтаар хүмүүст хүргэнэ.

 Мацаг гэж яг юу юм бэ?

Мацаг нь хоол хүнс идэхгүй байхыг хэлдэггүй. Монголчуудын эртнээс эдүгээ хүртэл уламжлан ирсэн билгийн тоололын шинийн найман, шинийн арван таван, шинийн гучны өдөр мацаг барих ёс нь эдгээр тогтсон өдрүүдэд цагаан хоол идэх уламжлал байсан байна.
Мацаг нь дотроо хуурай болон шингэн, хагас гэж 3 төрөл байдаг. Монгол орон болон монгол хүний бие физиолигид хамгийн тохиромжтой нь хагас мацаг юм. Аливаа зүйлийг хийхэд мэдлэг, чадвар, дадал хэрэгтэй байдаг.  Монголчууд байгалаасаа асар их мэдлэгтэй ард түмэн.  Сүүлийн үед жин хасах, эрүүлжих зорилгоор олон төрлийн сургалтанд суух, йогаар хичээллэх зэргээр мэдлэг, туршлага ихтэй болсон. Харин долоо хоног бүр тогтсон өдрөө олж авсан мэдлэгээ өөртөө дадуулж тогтмол хийхэд л суралцах хэрэгтэй гэж боддог.


Сүүлийн үед хүн бүр л тодорхой хэмжээгээр мацаг барихыг хүсдэг болжээ. Нэг бодлын зөв ч юм шиг, нэг бодлын бусдыг даган хошуурах гэдэг зүйл болоод байх шиг.

Хүмүүс мацгийг зөвхөн эрүүл мэндийн ач тусыг нь төвийлгөн бусдад хүргэх,  зөвхөн эрүүл мэндийн ач тусыг мэдсэнээр мацаг барих асуудал их болсонд эмзэглэж явдаг. Дээр дурьдсанаар сэтгэлийн таагүй байдлаас биеийн эмгэг үүснэ гэсэнчлэн өөрийн биеийг хүчлэн, мэдлэгийг бүрэн авалгүй мацгийг бусдын даган хүчээр хийх нь биедээ илүү эмгэг үүсгэхэд нөлөөлдөг.

Мацаг барих тухайн өдрүүдэд юм идэхгүй байхаар мэдээж жин тодорхой хэмжээгээр хасагдана. Харин дараа нь сэтгэл санаа тавгүйдэх, хийдэх гэх мэт сөрөг илрэлүүд гарч эхэлдэг. Монгол орны өнөөгийн төрх, хүмүүсийн араншин, бизнесийн зорилго нь хүмүүсийн хэрэгцээн дээр дэлгэрэх гэдэг зүйл болоод байна. Монголчуудад тулгамдаад байгаа асуудал эр эмгүй хэвлийн жин ихтэй болсон, үүнийгээ таргалалттай холбон ойлгож, эрүүлжих гэдгийг зөвхөн жин хасах гэж өнгөцхөн ойлгож байна. Тийм биш юм. Хүмүүс мэднэ дээ, ихэнх сурталчилгаа жин хасна гэдэг л болж. Энэ хэвлийн жингийн асуудалд таргалалт мэдээж байгаа, гэхдээ таргалалтаас илүү бие хийгээр хямарсан эмгэг юм.
Монгол хүн тухайн амьдран байгаа орон буюу монгол орны цаг агаарын онцлог, нийгмийн бухимдал, хүнсний зохисгүй хэрэглээ зэрэг нь хийдүүлэх буюу хэвлийн жин ихсэхэд нөлөөлдөг. Өөрийн бие физиологийн онцлогийг мэдэж, түүндээ зохицуулан эрүүлжих мөн жин хасах хөтөлбөрийг хэрэгжүүлээрэй гэж хэлмээр байна.
Таны эрүүл мэнд таны гарт, таны сонголтонд байдаг. Таны эрүүл мэнд, жингийн асуудал аль нэг сургалтын төвд мөнгө тушаагаад олж авдаг мэдлэг биш. Өөрөө өөрийгаа анагаах хүч нь байгалаасаа таньд байж байдаг мэдлэг, түүнийгээ сэргээх л хэрэгтэй болсон.  Та өөрөө өөртөө оточ байж чадна гэж хэлмээр байна.


 Мацаг барихад юу анхаарах ёстой бэ?

Мацаг барихад эхлээд өөрийн биеийн онцлогийг мэдэх нь тун чухал байдаг. Уламжлалт анагаах ухааны зарчмаар хий давамгайлсан, шар давамгайлсан, бадгана давамгайлсан гэсэн хүний бие физиологийн 3 төрөл байдаг. Жишээ нь: хий давамгайлсан хүн 3 хоногоос илүү хугацаагаар мацгийг барихад өөрийн биеийн үүсгэгч махбодиудад өөрчлөлт гарч эхэлдэг байна. Хий давамгайлсан хүн мацгийг удаан хугацаагаар барьж болдоггүй. Харин бадгана давамгайлсан хүн мацгийг ямар нь төвөггүй барьдаг гээд биеийн онцлогоос шалтгаалах зүйл байдаг.
Дараа нь тухайн улирал, цаг агаарт тохируулан мацгийг барих эсвэл барих боломжгүй байна. Монгол орны хувьд намар, өвлийн хий улиралд мацаг барихад тохиромжгүй. Учир нь хийдэх магадлалтай байдаг. Хийн хөдөлгөөнтэй шинжээс сэтгэл санаа тогтворгүй болох буцаад энэ нь биедээ аливаа эмгэг үүсгэх шалтгаан болдог.
Уламжлалт цагаан сарын дараанаас мацгийг барьж эхлэхэд тохиромжтой. Зуны улирал мэдээж мацаг барих болон эрүүлжих, хоолны тодорхой дэглэм барих, өвөлжин мах идсэн бол цагаан идээ, ногоо түлхүү хэрэглэх гэх мэтээр зохицуулж явбал илүү үр дүнтэй.  


Таньд хэлэхийг хүсэж байгаа, миний асуулгүй өнгөрсөн зүйл байвал манай уншигчдад хэлнэ үү.

Хүн өдөрт зөвхөн нэг удаа хооллосноор аливаа өвчин эмгэг тусахгүй эрүүл саруул байж урт наслах бүрэн боломжтой юм. Хэрвээ Та өдөр үндсэн хоолоо идээд, оройн цаг буюу хоол боловсруулах тогтолцооны гал бага үед хоол хүнс идэж биедээ ачаалал өгдөггүй бол эрүүл байж урт наслах боломжтой гэдэгтээ итгэлтэй байгаарай.

Мацгийг билгийн тооллын тодорхой өдрүүдэд цагаан хоол идэх, долоо хоногийн тогтсон өдрөө тодорхой хоол хүнснээс татгалзах, өдөрт ходоодны гал сайн цагт 1 удаа хооллох зэргээр өөрийн биед дадуулан тогтмол хийснээр анагаах ач тусыг хүртэн эрүүл саруул, урт удаан амьдрах зам бидний өмнө нээлттэй байна.

Таны “Мацаг – БАЙГАЛИЙН ЭМЧИЛГЭЭ” ном нээлтээ хийгээд л  Интерном номын их дэлгүүрийн шилдэг борлуулалттай номоор шалгарсан. Өөр  хаанаас худалдаж авч болох вэ?

Баярлалаа. Би маш их баяртай байна.  Хүмүүс эрүүл мэндийнхээ төлөө сэтгэл тавьж, миний номыг сонгож байгааа нь миний энэ ном бүтээсний үр шим гэсэн үг. Хүн бүхэн эрүүл энх аз жаргалтай, элэг бүтэн байх болтугай.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Квангдонг ЭРДЭНИЙН АЛТАН ҮРЭЛ - УУХААН ТАН ЯМАР ҮЕД ХЭРЭГЛЭХ ВЭ? - Даралт ихсэх, хоёр дара  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл