Гэдэс дотрыг цэвэрлэх байцааны супер 7 жүүсийг хийж уугаарай
2017 оны 11 сарын 13
Байцаа гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулж, гэдэс дотрыг цэвэрлэх хамгийн чухал хүнс юм.

- Түүний байцаа нь Vitamin U - наар баялаг. Тиймээс ходоодыг цэвэрлэж, элдэв шархлааг илаар болгодог
- Байцаа нь хоол боловсруулах замын эсийн өсөлт, нөхөн сэргээхэд тусалдаг амин хүчлийг агуулж байдаг
- Мөн нарийн, бүдүүн гэдсийг цэвэрлэх, үрэвслийг намдаахад чухал нөлөө бүхий хүхэр агуулж байдаг
- Ходоод үрэвсэх нэг шалтгаан бол хелекабактер байдаг. Харин байцааны шүүс ууснаар үүнээс сэргийлж болно 



Түүхий байцаа нь нарийн, бүдүүн гэдэс цэвэрлэж, ходоодны элдэв шархлаа үрэвслийг намдааж, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж цаашлаад биеийг бүхэлд нь эрүүлжүүлдэг. Үүнээс гадна байцаа хэрэглэх бас нэгэн чухал шалтгаан  бол давсаг, түрүү булчирхай үрэвсэл, түрүү булчирхайн хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Урьдчилан сэргийлэх зорилгоор  хэрэглэдэг. Мөн хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулдаг. Ийм ашиг тустай түүхий байцааны шүүсийг хэрхэн бэлдэх 7 жорыг хүргэж байна. Таны бодож байгаагаас илүү амттай гэдгийг хэлмээр байна.

1.


Орц:

Ягаан байцаа - 2 аяга
Цоохор майлз - 3 иш
Байгалийн цэвэр нимбэг - 1/2 ш
Лийр - 2 аяга

Эдгээр орцуудаа бүгдийг нь угааж, хальсалж цэвэрлээд миксерт хийгээд сайтар хольж шүүс болгон ууна.  Ягаан байцаатай энэхүү шүүс нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, цэвэрлэж, элдэв шарх үрэвслийг намдаадаг.

2.


Орц:

Том өргөст хэмх - 1ш
Дунд зэргийн ягаан байцаа -1/2 ш
Лийр - 1-2ш
Нимбэг - 1ш
Цагаан гаа - 2 см - ыг хэрчиж авна

Орцуудаа угааж, хальсалж цэвэрлээд блендэрдэнэ. Бэлэн болсон шүүсийг шүүж агааргүй саванд хийж тавина. Хэрвээ шүүсээ шим тэжээлийг нь алдагдуулахгүй байхыг хүсвэл шинээр нь уух нь зөв юм. Гэхдээ агааргүй саванд хийж хадгалаад 48 цагийн дотор мөн ууж болно.

3.


Орц:

Ногоон байцаа - 1/8 хэсгийг
Ягаан байцаа - 1/8 хэсгийг
Цоохор майлз - 2 иш
Хүрэн манжин - 1/2 ш
Ногоон алим - 1ш
Лууван -1 ш
Нимбэг - 1ш
Цагаан гаа -2 см - г хэрчиж авна

Мөн адил бүх орцуудаа угааж цэвэрлэж , хальслаад холигчоор хольж шүүсийг гаргана. Байцаа нь төмөр болон хүхрээр баялаг. Мөн Витамин С, А амин дэмийн эх сурвалж байдаг учраас цусыг цэвэрлэж , арьсыг гэрэлтүүлж сайхан болгохоос гадна нүдний хараанд сайнаар нөлөөлдөг байна.

4.

Орц:

Хүрэн манжин - жижиг бол 2ш, том бол 1ш
Анар жимс - 1ш
Дунд зэргийн ягаан байцаа -1/4 хэсэг
Цагаан гааны үндэс - 1 см

Хүрэн манжингаа хальслаж жижиглээд, анар жимсээ гадаргаас нь салгаж үрлэн жимсээ ялгаж авна. Орцуудаа холигчоор холино. Бэлэн болсон шүүсээ мөстэй саванд хийгээд хүйтэн уувал илүү амттай байх болно.

5.



Орц:

Ногоон байцаа - 3 аяга буюу 670 гр орчим хэрчиж жижиглэсэн байх
Ус - 435 мл /1аяга + 1/3 аяга /

Байцаагаа холигчоор холиод дараа нь усаа нэмж  холино. Багахан архи нэмж уувал үр дүнтэй байдаг. Гэхдээ заавал хийх хэрэггүй. Хэрвээ та огт уудаггүй бол дангаар нь уусан ч болно. Сүүлийн үеийн судалгаагаар ихэнх байцаа иддэг хүмүүс гэдэс, уушги, хөхний, түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэл бага байна. 

6.


Орц:

Ногоон эсвэл ягаан байцаа - 1ш /ягаан байцаа нь илүү антиоксидантаар баялаг байдаг/
Нимбэг - 1-2 ш /хальслана/
Алим - 2ш /ногоон лаан аль нь ч байсан болно/
Гаа - 4см хэрчиж вана

Мөн адил орцуудаа угааж цэвэрлээд холигчоор сайтар хольж шүүс бэлэн болно. Гэдэс ходоод, дотоод асуудлыг шийдсэнээр нүүрний арьс гялалзаж, цаанаасаа гэрэлтсэн байгалийн өнгөтэй болдог. Арьсаа сайхан болгохыг хүсэж байгаа хүмүүсд хамгийн тохиромжтой юм.

7.


Орц:

Ягаан байцаа - 1/4 хэсэг
Буржгар байцаа - 1ш
Лууван - 1-2 ш
Хүрэн манжин - 1 ш
Цагаан гаа - 2 см
Нимбэг - 1ш

Орцуудыг хольж шүүсийг гаргаж аваад шүүж хэрэглэнэ.  Улаан байцаа нь Витамин К агуулдаг ба хорт хавдарын эсрэг олон тооны бодистой.  Түүний байгалийн улаан өнгө нь цусан дахь сахарын түвшинг бууруулдаг.
Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Квангдонг ЭРДЭНИЙН АЛТАН ҮРЭЛ - УУХААН ТАН ЯМАР ҮЕД ХЭРЭГЛЭХ ВЭ? - Даралт ихсэх, хоёр дара  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл