Ц.ЭНХЖИН: ”Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэглэгдэж байна”
2017 оны 11 сарын 12
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн Англи улсад 1951 онд зохион байгуулагдаж байжээ. 2003 онд анх Саняа хотод болж байсан бөгөөд энэ удаагийн 67 дахь удаагийн тэмцээн ч БНХАУ-ын Саняа хотод зохион байгуулагдагдахаар болжээ. Тус хотод  7 дахь удаагаа болж буй уг тэмцээнд  127 орны шилдгээр шалгарсан гоо бүсгүйчүүд багагүй хугацаанд хамтдаа байж тэмцээний зохион байгуулагчдын шалгаруулалтад өдөр бүр оролцож, ялагч болохын тулд бэлтгэж байна. Тэмцээний ялагч энэ сарын 18-нд тодрох юм. Бид Хайнаны Хайкоу хотод суралцдаг оюутнууд учраас арлын урд талд орших  Саняа хотыг зорьлоо. Монголыг төлөөлөн оролцож буй Цэвээндашийн Энхжинтэйгээ хэдхэн хоногийн өмнө холбогдон очиж уулзах болсноо дуулгахад таатайгаар хүлээн авсан хэдий ч бид Дэлхийн хэмжээний томоохон тэмцээн сурвалжлах учраас албан ёсны зөвшөөрөл хүсч зохион байгуулагч талд хүсэлт илгээв. Бид эхний өдрөө хүсэлтийн хариугаа хүлээж, маргааш өдөр нь буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдөр тэмцээний оролцогчид байрлах зочид буудлыг зорьсон юм. Аялал жуулчлалаараа дэлхийд дээгүүрт ордог Саняа хотын Phoenix арал дээр орших “Таван од”-той дээд зэрэглэлийн “ Phoenix “ зочид буудалд тэд байрлаж байв.



Биднийг очиход харуул хамгаалалт дээд зэрэг хангасан, зохион байгуулалт өндөр байгаа нь үүднээс нь харагдсан юм. Саняа хотын Phoenix арал дээр баярлах аялал жуулчлалын төв бүсэд нь орших тус буудалд орохын тулд бидэнд нэвтрэх үнэмлэх байсангүй. Монгол Улсаас ирсэн гэдгийг минь гэрчлэх пасспорт хэрэг болж, мөн бидний хийлгэж өмссөн фудволк их тус болсон. Ингээд буудалд байрлах оролцогчтойгоо уулзахаа хэлээд цааш хөдлөв. Замын хажуугаар байрлах томоохон самбаруудад Дэлхийн Мисс 2017 буюу 67 дахь удаагийн тэмцээнд оролцогч улс улсаа төлөөлөн оролцож буй гоо бүсгүйчүүдийн зургаар гоёсон байлаа. Хамгийн том самбарт Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ц.Энхжингийн зураг тодоос тод гарсныг зургаас олж харж болно. Зочид төлөөлөгчдийг угтан авч буй буудлын ажилтан, зөрөн өнгөрөх үйлчилгээний ажилтнуудын харилцааны соёл дээд зэргийн байсан. Мөн оролцогч гоо бүсгүйчүүд хүртэл бүгдтэй инээмсэглэн хандах нь тухайн тэмцээнийг хүндэтгэж буй нь ажиглагдсан.



Бид буудалд нь очоод Ц.Энхжинтэйгээ утсаар холбогдон уулзах зөвшөөрлийн захидал ирээгүйг дуулгахад  тэрээр зохион байгуулагч эмэгтэйг дагуулж ирэн бидэнтэй уулзан цөөхөн хором ярилцсанаа хүргэе.

-Дэлхийн Мисс 2017-д Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ц.Энхжиндээ юуны өмнө баяр хүргэе. Тэмцээний явц ямархуу явагдаж байна. Одоо хэд дэхь хоног дээрээ үргэлжилж байгаа вэ?

-Сайн байцгаана уу. Монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр тэмцээний 22 дах өдөр. Ерөнхийдөө 7 үндсэн шалгуурын ихэнх нь явагдаж дуусаад өчигдөр Топ моделийн шалгаруулалт болсон. Дараа нь мультмедиа гээд олон нийтийн саналыг тооцдог шалгуур байгаа.


-Болж өнгөрсөн шалгаруулалт дээр ямар амжилт үзүүлж байгаа вэ. Тэр талаараа тодорхой дурдвал?

-Биднийг ирэхэд хамгийн эхлээд бүжгийн  тэмцээний шалгаруулалт болж өнгөрсөн. Үүнд оролцоод таван гоо бүсгүйн нэгээр шалгарсан.  Мөн спортоор шилдэг 8-д багтсан, өчигдөр топ моделийн шалгаруулалтад шилдэг 30 гоо бүсгүйн нэгээр шалгарсан. Харин өнөөдөр эдгээр 30 орноос шилдгийг шалгаруулахад “Most Beautiful”  20-д шалгарсандаа баяртай байгаа.

-Урьд нь дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцож байсан уу. 127 орны шилдэг гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн багагүй хугацааг хамтдаа өнгөрөөнө гэдэг бол маш том аз завшаан. Бусад орныхноос суралцах зүйл их байсан уу?

-Миний хувьд оролцож буй тэмцээнүүдийн хамгийн том нь энэ тэмцээн.Тус  тэмцээнд оролцогчид улсаа төлөөлж байгаа хөөрхөн бүсгүйчүүд гэхээс гадна, ухаалаг, өөрсдийн зорилготой, сайхан сэтгэлтэй, хийсэн зүйлтэй мөн авьяастай, спортлог бүх талаараа өв тэгш цюм шиг надад санагдсан.


-Тодруулбал?

-Бид гурван багт хуваагдсан байгаа. Манайх “Шар” баг. Манай багийн бүсгүйчүүд харахад л хайр хүрмээр хөөрхөн бүсгүйчүүд байдаг. Бид нэг гэр бүл шиг байдагт бас найзууд болсондоо баяртай байна

-Аль улсын оролцогчидтой найзууд болсон бэ. Өрөөндөө хэдүүлээ амьдарч байна?

- Орос, Украйны оролцогчидтой хамт нэг өрөөнд байдаг учраас найзууд болсон. Би өөрөө орос хэлтэй учраас харилцахад ч илүү дөхөм дотно байдаг. Мөн өрөөндөө Хятадын оролцогчтэй нийлээд  4-үүлээ болсон байгаа. Ер нь найзууд гэвэл олон орны бүсгүйчүүд байна. Тухайлбал Кени, Гуам, Макао, Солонгос  гэх зэрэг улсын оролцогчтой ч найзууд болж чадсан.


-Одоо тэмцээний финал болохоос өмнө хамгийн чухал ямар шалгаруулалт үлдсэн бэ. Ямар зүйл дээр туслах вэ. Монголчууд яаж өөрийг чинь дэмжих вэ. Энэ талаар?

-Тус тэмцээнд миний зүгээс өөрийн хийж чадах зүйлээ хийгээд амжилт үзүүлээд явж байна. Монголчууд маань намайг дэмжих зүйл их байгаа. “Head to head” challenge удахгүй хаагдана. Мөн Mobstar, website, мөн Facebook page-ний like-аар дүгнэж шалгаруулах байгаа. Миний төлөө саналаа өгөөрэй гэж хэлмээр байна. Miss World website дээр шилдэг 15 гоо бүсгүйг шалгаруулна. Энэ шалгаруулалтад өнгөрсөн жилийн оролцогч Баярцэцэг 11 дүгээр байранд орж байсан. Мөн Мультмедиа дээр шилдэгт багтахыг хичээж байна.


-Тэмцээний ялагч тодроход цөөхөн хоног үлдлээ. Монголчуудаа хандаж хэлэх үг?

-Намайг зорьж ирсэн та хоёртоо маш их талархаж байна. Монгол хүнтэйгээ уулзахад сэтгэл их хөдөллөө. Мөн өдий хүртэл намайг дэмжиж хайртай ээж, аав, эгч дүү болон монголчууд та бүхэндээ маш их баярлалаа. Дэлхийн Мисс шалгаруулах гэдэг нь маш хүнд тэмцээн байдаг юм байна. Сэтгэлзүйн хувьд өндөр бэлтгэлтэй, аливаа зүйлд өөдрөгөөр хандаж байж амжилттай оролцох боломжтой. Бусад орныхны хувьд өөрсдийгөө тайвшруулахын тулд эм бэлдмэл хэрэглэж байгаа бол миний хувьд бясалгалаа хийгээд найзуудаасаа гоё энерги авч байгаа. Монголчуудынхаа бичсэн комментуудаас ч эрч хүч авч байгаа. Энэ бүхнээс надад маш их хайр ирж байгаа. Тиймээс та бүхнийхээ итгэлийг алдахгүй намайг дэмжээрэй. Тэмцээний финал болоход  7 хоног үлдсэн. Энэ хугацаанд идэвхтэй оролцоод Монгол хүн бүр саналаа өгөөсэй гэж хүсч байна. Баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна.

Сэтгүүлч Х.Эрдэнэсолонго, П.Одонтунгалаг 2017.11.11 БНХАУ Саняа хотоос


Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Квангдонг ЭРДЭНИЙН АЛТАН ҮРЭЛ - УУХААН ТАН ЯМАР ҮЕД ХЭРЭГЛЭХ ВЭ? - Даралт ихсэх, хоёр дара  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл