Дэлхийн хамгийн баян 3 гэр бүл
2017 оны 11 сарын 11

Амазон компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос гэргий Маккензи Безос хоёр дэлхийн хамгийн баян гэр бүлийн жагсаалтын нэгдүгээрт орсон байна. Энэ талаарх судалгааг бизнес Инсайдер сэтгүүл гаргасан байна.

Энэ гэр бүл 94,4 тэрбум америк долларын хөрөнгөөрөө ийнхүү бичигдсэн байна. Түүнийг дэлхийн олон улсад хамгийн их төдийгүй томоохон хэмжээний интернет худалдааны “Амазон” дэлгүүрийг үүсгэн байгуулсан гэдгээр нь илүү таних билээ. Тэрээр өөрийн эхнэр Маккензи Безостойгоо 24 настайдаа танилцаж хуримаа хийсэн юм байна. Жефф Безос өөрийн эхнэртэйгээ хамт нэгэн хөрөнгө оруулалтын байгууллагад ажилладаг байсан ч ажлаасаа халагдсан юм. Үүний дараагаар “Амазон” гэгч шинэ салбар, томоохон компанийн үйл ажиллагааг эхлүүлж байжээ.










Харин дараах байранд Майкрософтыг үндэслэгч Билл Гейтс эхнэр Мелинда Гейтс нар 89,6 тэрбум америк долларын хөрөнгөөрөө жагссан байна. Гэхдээ олон улсын судлаачид Билл Гейтсийг дэлхийн хамгийн баян чинээлэг хүн хэмээн үздэг юм. Бүр Жефф Безосоос ч илүү хөрөнгөтэй хүн хэмээн тооцдог. Учир нь тэрбумтан Билл Гейтс жил бүр олон зуун сая америк долларыг уламжлал болгон буяны сайн үйлсэд хандивладаг юм байна. Хэдийгээр олон зуун сая долларыг хандивласаар байгаа ч тэргүүн баячуудын хоёрдугаарт нэг бус удаа бичигдэнэ гэдэг түүнийг хэр баян болохыг илтгэж байгаа юм.


Хэрэв тэрээр буяны санд их хэмжээний хөрөнгө санхүүжилт хандивладаггүй байсан бол түүнийг гүйцэх хөрөнгөтэй баян чинээлэг хүн бараг байхгүы гэж олон улсад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гол сэдвээ болгон ярьдаг юм.





Жагсаалтын 3 дугаарт 74,2 тэрбум америк долларын хөрөнгөтэй Фейсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан нар эрэмблэгджээ.

Дэлхийн хамгийн баян төдийгүй хамгийн залуу тэрбумтан гэр бүлийн хоёр 2012 онд гэрлэж хуримаа хийсэн юм байна. Приссцилла Чан Марк Цукербергийг хэн ч танихгүй оюутны дотуур байранд амьдардаг байхад нь л танилцаж үерхэж эхэлсэн юм.








Эх сурвалж: http://www.mnb.mn/i/126884

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Квангдонг ЭРДЭНИЙН АЛТАН ҮРЭЛ - УУХААН ТАН ЯМАР ҮЕД ХЭРЭГЛЭХ ВЭ? - Даралт ихсэх, хоёр дара  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл