Амталж шарсан гахайн мах хийх жор
2017 оны 11 сарын 9
Өнөөдөр нэгэн Солонгос үндэсний хоолны жорыг эзэгтэй нартайгаа хуваалцаж байна.  Хийхэд тун энгийн хялбархан бөгөөд 15 -хан минутанд бэлэн болох амтлаж шарсан гахайн мах хийх жорыг хүргэж байна. Хаяа ч гэсэн өөр амт мэдрэхийг хүсэх үедээ хийж идээрэй



Орц:

Гахайн мах / pork belly / - 500 гр /нимгэн хэрчиж бэлдсэн/
Гүчүжан / hot pepper paste (gochujang/ - 1/4 аяга
Сое соус  /soy sauce /- 1 халбага
Элсэн чихэр - 1 халбага
Гүчүгару /hot pepper flakes (gochu-garu)/ - 2 халбага
Хар перц - 1/4 халбага
Гүнждийн тос /sesame oil/ - 1 халбага
Сармис - 5 хумс
Цагаан гаа / ginger/ - 1 халбага
Дунд зэргийн сонгино - 1 ш
Ногоон сонгино - 4ш
Гүнждийн үр / sesame seeds/ - 1 халбага



Хийх заавар:

1. Хайруулын таваг буюу шарах саваа бэлдээд халаана
2. Гахайн мах, гүчүжан, гүчүгару, сое соус, элсэн чихэр, хар перц болон гүнждийн тосоо хийнэ



3. Одоо хооронд нь сайтар хольж хэдэн минут шарна
4. Дээрээс нь сонгино, сармис, гаа, ногоон сонгино зэргээ нэмэх бөгөөд хольсны дараа 12-15 минут шарж болгоно.



5. Ингээд амталсан гахайн мах бэлэн боллоо. Хоолон дээрээ гүнждийн үрээ цацаж өгөөрэй. Энэхүү хоолыг будаа, кимчи, навч зэрэг  зүйлсийг хачирлан идээрэй.

Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Квангдонг ЭРДЭНИЙН АЛТАН ҮРЭЛ - УУХААН ТАН ЯМАР ҮЕД ХЭРЭГЛЭХ ВЭ? - Даралт ихсэх, хоёр дара  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл