Нүүр, бие, үсэнд тэжээл өгч эрүүлжүүлэх кофены орцтой 5 маск
2017 оны 11 сарын 4
Кофе тохируулан зөв тунгаар уувал эрүүл мэндэд тун тустай. Ажил дээрээ нойр хүрэх, ядрах зэрэг үед хамгийн түрүүнд кофе ууж сэргэдэг шүү дээ. Тэгвэл гоо сайханд ч мөн адил тун тустай. Кофе нь бидний арьс үсэнд хэрэгтэй антиоксидантыг ихээр агуулсан байдаг бөгөөд ямар ч гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү байгалийн тэжээл өгөгч юм. Үхэжсэн арьсыг гуужуулж, шинээр нөхөн сэргээдэг бөгөөд үсний өвчлөлийг эмчилдэг гэсэн байна.

1. Нүүрний маск

Өглөө кофетой нүүрний маск тавьбал бүх л өдрийн турш гэрэлтсэн арьстай байхаас гадна нүүрэнд байгаа будагны хорт бодисыг арилгах тустай.


Орц:

Шинэхэн кофе - 2 халбага /нунтагласан/
Какоа нунтаг - 2 халбага
Сүү - 3 халбага /тараг байж болно/
Зөгийн бал - 1 халбага

Хийх арга:

Бүх орцыг хооронд сайтар хольж хутгаад нүүрэндээ зөөлөн дарах маягаар маскаа жигд түрхэнэ. 15 минут байлгаад бүлээн алчуураар арчиж цэвэрлэнэ.

2. Нүүрний арьс гуужуулагч

Кофе нь арьсыг үхэжсэн эд эсийг сэргээж, эрүүл, гялалзсан байгалийн өнгөтэй болгож өгдөг.


Орц:

Нунтаг шинэ кофе - 3 халбага
Байгалийн гаралтай тос - 1 халбага /Оливын тос, наргил модны тос, бүйлсны тос гэх мэт/
Бор элсэн чихэр - 1 халбага

Хийх арга:

Тос бусад орцуудаа эхлээд хоилно. Дараа нь тосоо нэмээд дахин хутгана. Угааж цэвэрлэсэн нүүрэндээ жижиг тойрог үүсгэх маягаар скрабаа түрхэнэ. Бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

2. Үсний маск

Кофе нь үсийг гялалзуулж, эрүүлжүүлэх агууламжтай бөгөөд хурдан ургахад хамгийн тустай зүйл юм.


Орц:

Кофе
Ус

Хэрэглэх заавар:

Нунтаг кофе дээр бага зэрэг ус нэмээд сайтар хутгана. Үсээ угааж цэвэрлээд хуйх болон үсэндэээ жигд түрхэнэ. 20 минут амраагаад бүлээн усаар зайлж цэвэрлэнэ.

4. Целлюлет багасгах кофетой скраб

Целлюлетийг 100% арилгана гэж хэлэхгүй тодорхой маш үр дүнтэй багасгадаг байна. Мөн скрабаа кокосын тостой хольж биедээ түрхвэл целлюлетийг багасгахаас гадна арьсанд чийг өгч, гялалзуулдаг байна.


Орц:

Кофены үндэс -  1 аяга
Цагаан эсвэл бор элсэн чихэр - 1/2 аяга
Кокосын тос - 1 аяга

Хэрэглэх заавар:

Бүх орцыг хооронд нь сайтар хольж бэлдэнэ. Усанд ороод биеэ бага зэрэг чийгтэй байхад арьсандаа түрхэх бөгөөд 60 секундын турш массаж хийнэ. Ялангуяа гуя гэдэс гэх мэт целлюлет үүссэн орчинд. Дараа нь угааж цэвэрлэнэ. Гэхдээ шууд шүршүүрт орвол бөглөрөх магадлалтай тул эхлээд цэвэрлээд дараа нь шүршүүр ороорой.

5. Биеийн скраб

Байгалийн гаралтай 4 орцтой энэхүү скраб нь бүтэн биеийн арьсыг эрүүл болгох тустай. Кофенд агуулагдах кофейн нь өөхыг багасгах бөгөөд кофены үндэс нь арьсанд гүн шингэж байгалийн жигд өнгөтэй харагдуулдаг.



Орц:

Кофены үндэс - 1/2 аяга
Кокосын элсэн чихэр - 1/2 аяга
Кокосын тос -1/4 аяга
Шанцай - 1 халбага

Хэрэглэх заавар:

Бүх орцыг нь маш сайн холино. Хэрвээ таны кокосын тос хайлаагүй байгаа бол эхлээд хайлсны дараа хэрэглэх бөгөөд бусад орцуудыг мөн адил тасалгааны температурт байлгаж байгаад хэрэглэнэ. Биендээ жигд түрхэж үхэжсэн арьсыг гуужуулна.
Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл