”Wonder woman” гол дүрийн жүжигчин Гал Гадот
2017 оны 11 сарын 2
”Wonder woman” ,  "Fast & Furious"  зэрэг кинонд тоглож чадварлаг жүжигчин төдийгүй чамгүй сайн тулаанч гэдгээ харуулаад байгаа жүжигчин Гал Гадотын талаарх мэдээллийг энэ удаагийн одод булангаараа хүргэж байна. Тэрээр 1985 оны 4 -р сарын 30 нд төрсөн, Израйлын загвар өмсөгч, жүжигчин. Түүний ээж нь багш, аав нь инженер мэргэжилтэй хүн байсан бөгөөд еврей гаралтай юм. Гал Гадот еврей ёс заншлаар хүмүүжсэн байна. Бага байхаасаа хөдөлгөөнтэй спортлог охин байсан бөгөөд сагсан бөмбөг тун сайн тоглодог байжээ. Өсвөр насандаа хийж байсан хамгийн анхны ажил нь хүүхэд асрагч байсан гэдэг. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд IDC Herzliya коллежид элсэн орж олон улсын хуульчаар суралцсан байна. 2004 он буюу 18 настай байхдаа Израйлын миссээр шалгарч байсан бөгөөд Эквадор дахь 2004 оны "Miss Universe" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байв. 20 настайдаа Израйлийн Батлан хамгаалах хүчний цэрэгт 2 жил  алба хашиж байсан юм. Түүний цэргийн чадвар нь "Галзуу хурд 6" кинонд тоглоход хамгийн чухал түлхэц болж, найруулагч  Justin Lin  түүний чадварыг тун сайн гаргаж чадсан юм. 




Тэрээр Miss Sixty, Huawei брэндийн гар утас, Captain Morgan rum, Gucci,  Vine Vera арьс арчилгааны бүтээгдэхүүн болон Jaguar  машин зэрэг олон улсын зар сурталчилгаанд тоглож байсан. 2015 онд Gucci-ийн  сүрчигний нүүр царайгаар тодорсон төдийгүй Cosmopolitan, Glamor, Bride Magazine, Entertainment Weekly, UMM, Cleo, Fashion, Lucire, FHM зэрэг нэр нөлөө бүхий сэтгүүлийн нүүр хуудсанд гарч байсан юм. 2013 онд гэхэд түүний цалин 2,3 сая доллараар үнэлэгдэж байсан бөгөөд Израйлын шилдэг загвар өмсөгчдийн нэгээр түүнийг зүй ёсоор нэрлэдэг. 

2010 онд "Date night" кинонд жижиг дүр бүтээж байсан бөгөөд 2011 онд "Галзуу хурд 5" 2013 онд "Галзуу хурд6" кинонд тоглосон төдийгүй энэхүү дүрээрээ чадварлаг тулаанч, кино салбарт эрэлттэй жүжигчин гэдгээ харуулсан юм. Дараа жил нь буюу 2016 онд Batman v Superman: Dawn of Justice  киноны wonder woman - ны дүрийг бүтээх санал ирсэнээр илүү их амжилт дагуулсан юм. Гар Гадот нь кун фу , сэлэм, кикбокс зэрэг тулааны төрлүүдээр хичээллэдэг бөгөөд киноны  тулаантай хэсгүүдэд өөрөө тоглосон гэдэг. 2016 онд  "Triple 9" гэм хэргийн төрлийн кинонд жижиг дүр бүтээж, Кейт Уинслет, Аарон Паул нартай хамт тоглосон юм. 2017 онд "wonder woman" кинонд гол дүр бүтээж, амжилттай болсон юм. 

Харин түүний гэр бүлийн хувьд 2008 онд Израйлын үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг Yaron Versano -тай хуримаа хийсэн бөгөөд  Алма, Майя хэмээх хоёр охинтой юм. 2015 оныг хүртэл хосууд Тель Авив хотод тансаг зэрэглэлийн зочид буудлыг эзэмшдэг байсан бөгөөд Гадол түүнийг ажиллуулахад тусалдаг байсан юм. Тэдний зочид буудлыг 2015 онд Роман Абрамович 26 сая доллараар худалдан авсан байдаг. 





Харин түүний гэр бүлийн хувьд 2008 онд Израйлын үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг Yaron Versano -тай хуримаа хийсэн бөгөөд  Алма, Майя хэмээх хоёр охинтой юм. 2015 оныг хүртэл хосууд Тель Авив хотод тансаг зэрэглэлийн зочид буудлыг эзэмшдэг байсан бөгөөд Гадол түүнийг ажиллуулахад тусалдаг байсан юм. Тэдний зочид буудлыг 2015 онд Роман Абрамович 26 сая доллараар худалдан авсан байдаг. 




Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл