Монголын шилдэг загвар өмсөгчид цуврал
2017 оны 10 сарын 11
Олон улсад хамгийн өндөр амжилт гаргасан загвар өмсөгчдийн нэг Монголд төдийгүй гадаадын загварын ертөнцөд Нора нэрээрээ алдартай Д. Оюунномингийн талаар товч мэдээлэл, фото зургуудаас хүргэхээр бэлтгэлээ.

Загвар өмсөгч Нора  нь Нью-Йорк, Милан, Парис, Токио, Сингапур, Хонг Конгийн загварын агентлагтай хамтран ажиллаж байснаас гадна  дэлхийд нэр хүндтэй Chanel, Hermes, Vivienne Westwood (брэнд дизайнер), Emilio Pucci, МахМаrа зэрэг брэндийн нүүр царайгаар ажиллаж байв.



Тэрээр Сингапурын үндэсний Их Сургуульд "бизнесийн удирдлага" - аар суралцаж байсан мөн Нью-Йоркт гэрэл зургийн чиглэлээр суралцаж, төгссөн байна. 2005 оноос Сингапурын томоохон агентлаг болох Divamodels-ийн загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд загварын ертөнцийн алдарт хот болох Миланд мөн загвар өмсөж байсан Монголын цөөхөн загвар өмсөгчдийн нэг юм.  Түүний загварын багш нь топ А.Болормаа байсан бөгөөд анх 2000 онд "Гоёл" наадамд оролцож байв. Үүнээс хойш загварын салбартай салшгүй холбоотой ажиллаж 17 жилийн арвин туршлагатай болсон байна. Нора 40 гаруй орноор аялж, 10 гаруй улсад амьдарч, ажиллаж байсан юм. Орос, Хятад, Сингапур зэрэг гадаадын сайтуудад Нораг Монголын хамгийн шилдэг загвар өмсөгчийн нэгээр нэрлэн бичсэн байдаг. 


Тэрээр 2017 онд "Mongolian Next Top Model" тэмцээнийг хөтлөж, ерөнхий шүүгчээр ажиллаж эхэлсэн билээ. 


Түүний фото зургуудаас хүргэж байна





















Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Энхрий зөөлөн царай, эелдэг ааш, эерэг хандлагатай загварын салбарт амжилттай яваа топ мод  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл