Өнөөдөр ”Охидын Эрхийг Хамгаалах Өдөр” тохиож байна
2017 оны 10 сарын 11
Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. Энэ өдөр НҮБ-ын гишүүн орнууд , нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалдаг юм.



Өнөөдөр дэлхийн нийт хүн амын 1.1 тэрбум  нь охид байна. Бүтээлч сэтгэлгээтэй, авъяас билэгтэй , онцгой ухаантай охид дэлхийгээр дүүрэн. Гэвч ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, хүйсийн тэгш бус байдал зэрэг олон асуудлаас болж зарим охид мөрөөдөлдөө хүрч чадахгүй айдастай амьдарч байна. Манай улсад гэхэд насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн хэргүүд гарсаар байгаа нь үнэхээр харамсалтай.



Энэ жил "ГҮНЖ" төв болон "Охидын эрхийн клуб" хамтран "ОХИДЫН ХҮЧ-НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТ" уулзалт арга хэмжээг өнөөдөр буюу 2017 оны 10-р сарын 11-нд 14:30 цагт "Happiness center"-т зохион байгуулах гэж байна.

Уулзалтын зочноор салбар бүрийн манлайлагч залуу эмэгтэйчүүд оролцож, охидтой чөлөөт ярилцлага өрнүүлж, тэдний амжилтын түүхээс хуваалцан, ирээдүйн "БИ"-гээ тодорхойлно.



Охид өөрсдийн сонирхсон асуултыг чөлөөтэй асууж, халуун дулаан ярилцлага өрнүүлэхээс гадна охидод өөрсдөд нь манлайлах хүч, амжилтад хүрэх боломж үргэлж байдаг гэх урам зоригийг өгөх зорилготой юм. Мөн арга хэмжээнд оролцохыг хүссэн охидод нээлттэй ба нийт 80 охидыг бүртгэнэ.

Уулзалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 96110110, 70105105 утсаар болон фэйсбүүк хуудаснаас авах боломжтой юм байна шүү



Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл