Яг л хүүхэлдэй шиг ер бусын хүмүүс
2017 оны 10 сарын 10
Хорвоо дэлхий гайхалтай сонин хачин зүйлээр дүүрэн. Барби эмэгтэй, барби залуу гээд цахим ертөнцөөр яригдах болсон. Тиймээс олны анхаарлыг татаж байдаг 10 барби хүмүүсийг танилцуулж байна.

 Валерия Лукьянова





Украйны барби эмэгтэй. Тэрээр линз зүүж, барби шиг будалт хийдэг бөгөөд царайндаа нэг удаагийн мэс засалд орж байснаа мэдэгдсэн юм. Харин бие нь байгалиараа ийм хэлбэртэй бөгөөд биеийн жингээ хэвийн байлгахын тулд маш нарийн дэглэмтэй байдаг аж. Түүний биеийн харьцаа 88-48-88 бөгөөд 35 размерийн гутал өмсдөг, 175 см өндөртэй юм байна. Барби хүүхэлдэй шиг жижигхэн, турьхан, шаргал үстэй, оюу ногоон нүдтэй энэхүү бүсгүй 1985 оны 8 - рс арын 23 нд төрсөн бөгөөд өдгөө 32 настай юм.


Родриго Алвес




Бразилийн иргэн  Родриго Альвес  амьдралынхаа туршид өөрийн царайндаа сэтгэл хангалуун байгаагүй бөгөөд эрэгтэй амьд барби болохын төлөө гоо сайхны хагалгаанд 250 000 доллар зарцуулж байжээ. Одоо тэрээр олны танил, телевизийн нэвтрүлгийн од.

Лил Микела




Компютер тоглоомын бодит дүр гэж түүнийг ярьдаг. 2016 оноос хойш олонд танигдаж эхэлсэн бөгөөд зориуд хүмүүсийн анхаарлыг татахын тулд гарч ирсэн маркетанг гэж хүмүүс үзэх нь бий.

Амбер Гузман



Амбер Guzman (Amber Guzman) амьд хүүхэлдэй нь булчингийн дистрофи болж байжээ. Барбигийн дүр төрх нь түүний амьдралыг аварсан тухай тэрээр ярьж байсан юм

Даки Тот




Австралин  "Australia’s Next Top Model" тэмцээнд оролцож эхэлснээс хойш түүний талаар олон нийт сонирхож эхэлсэн юм. Хар арьст барби нь Vogue, Harper"s Bazaar зэрэг алдартай сэтгүүлийн нүүр царайгаар ажиллаж байсан юм. Тэрээр 1995 оны 10 - р сарын 23 нд төрсөн. 21 настай бөгөөд Өмнөд Суданаас гаралтай эмэгтэй юм.

Жастин Жедлика




Тэрээр өөрийгөө 100% өөрчлөхийг хүсчээ. Одоогийн байдлаар 190 удаа хуванцар мэс засалд ороод байгаа бөгөөд 100% сэтгэл ханаагүй байгаагаа ярьсан байна.

Анастасия Шпагина




Анастасияг түүний шүтэн бишригчид Фея Цветов гэдэг нэрээр нь сайн танина. Тэрээр байгальд гэрэл зураг даруулах дуртай бөгөөд мод болон амьтдын чимээг сонсдог гэнэ. Анастасия нүүр будалтандаа өдөрт 2 цаг зарцуулдаг байна. Үргэлж сайхан галбиртай байхын тулд тэрээр байнгын хоолны дэглэм барьдаг. Мөн нүдээ томруулах, хамраа өөрчлөх, бэлхүүснийхээ хэмжээг багасгах хагалгааг хийлгэсэн байна.


Наннетт Хаммонд




5 хүүхдийн ээж Наннетт Хаммонд хэмээх эмэгтэй 500 мянган доллараар барби шиг болох мэс засал хийлгэжээ. Хөх томруулах мэс засалд 3 удаа ороод байгаа юм.  Тэрээр 42 настай бөгөөд инстаграм хуудсандаа өөрийн зураг болон нөхөр Дэйв, хүүхдүүдийнхээ зургийг байршуулсан байна. 
Тэрээр хэлэхдээ "Бусад ээжүүд, эргэн тойрон дахь хүмүүс миний тухай  юу гэж ярихаас огт санаа зовохгүй байна, тэд миний гадаад төрхийн талаар элдэв хов жив ярих л байх. Хамгийн гол нь миний нөхөр, хүүхдүүд намайг дэмжиж, ойлгож байгаа нь хамгийн чухал" гэжээ. 

Түүний нөхөр Дэв болон 5 хүүхэд нь ээжээрээ бахархаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр барби шиг төрхтэй болсоноосоо хойш илүү аз жаргалтай, өөртөө итгэлтэй сайхан амьдрах болжээ. Түүний хүсэл нь 70 нас хүрсэн ч яг л барби шиг харагдах явдал юм.

Дакота Роуз




Дакота Роуз  мэс засалд ороогүй харин оновчтой хувцаслалтаараа барби шиг харагддаг гэдэг. Одоо 22 настай Америк бүсгүй Японы Токио хотод амьдарч байна. Түүнийг анимэ киноны бодит төрх гэж олон шүтэн бишрэгчид нь хэлдэг байна. "Kotakoti" хэмээх нууц нэрийн дор тэрээр өөрийн түүхийг цахим ертөнцөд хуваалцдаг байна. Олон хүмүүс Дакотаг фотошоп хэрэглэдсэн хэмээн буруутгаж байсан ч, энэ нь амжилт олоогүй юм. Япон болон Хятадын өсвөр насныхан түүний нүүр будалтын талаар маш их асуудаг бөгөөд амьд хүүхэлдэй байдаг гэдэгт итгэх болсон байна.

Анжелика Кенова





Тэрээр бага байхаасаа л барби шиг төрхтэй байсан юм. Түүний эцэг эх нь олны анхаарлыг татаж байсан охиндоо санаа зовж, үеийн хөвгүүдтэй ч уулзуулдаггүй байжээ. Одоо тэрээр загвар өмсөгчөөр ажиллаж байна.




Г. Сарнай
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл