Арьсыг гялалзуулж, байгалийн өнгийг нь сэргээх Е витаминтай маск гэртээ бэлдэх 6 жор
2017 оны 10 сарын 9
Витамин Е нь арьс, үсэнд хэрэгтэй хамгийн чухал витамин юм. Өдөр тутамдаа Д витаминтай хамт хэрэглэсэнээр арьс болон үсэнд тулгарсан элдэв асуудлаас ангижирч болдог. Нэг ширхэг капсултай E витамин нь арьсанд хэрэгтэй тослогийг хангалттай агуулж байдаг. Та арьсаа эрүүлжүүлж, гялалзсан болгомоор байгаа бол E витаминтай нүүрний маскыг гэртээ бэлдээд хэрэглээд үзээрэй.

1. Алое ба Е витаминтай маск



Орц:

Алое вера - 1 иш
Е витамин -1 капсул

Хийх арга:

- Алое вераг хальснаас нь шахаж жижиг саванд  хийгээд Е витаминаа нэмж сайтар хольж хутгана
- Нүүрээ сайтар цэвэрлээд маскаа жигд түрхэнэ.  Бүрэн хатаана
- Дараа нь хүйтэн усаар угаагаарай

Энэхүү маск нь нүүрэн дээрх хар, хүрэн толбыг арилгаж, сэвхийг бүдэгрүүлэх үйлчилгээ үзүүлнэ

2. Глицерин ба Е витаминтай




Орц:

Глицерин - 1 халбага
Е витамин - 1 капсул
Сарнайтай ус - 1 халбага

Хийх арга:

- Бүх орцуудаа хооронд нь сайтар холиод , цэвэрлэсэн нүүрэндээ жигд түрхэнэ
-  Энэхүү маскийг 4-5 цаг байлгах боломжтой
- Усаар угааж цэвэрлээд арьсаа хатаана

Энэхүү маск нь арьсыг булбарай зөөлөн болгодог. Хүүхэд шиг зөөлөн арьстай болохыг хүсдэг хүмүүсд хамгийн тохиромжтой.

3. Папайя /papaya/ жимс болон Е витаминтай маск





Орц:

Нухсан папайя жимс - 2 халбага
Сарнайтай ус - 1 халбага
Е витамин - 2 халбага

Хийх арга:

- Е витаминаа капсулаас нь гаргаад папайя жимстэйгээ сайтар холино
- Сарнайтай усаа нэмээд ахин хутгана
- Цэвэрлэсэн нүүрэндээ жигд түрхээд хатаана
- Усаар угааж цэвэрлээрэй

Энэхүү маск нь нүүрийг гүн цэвэрлэж  гялалзсан, толигор болгодог. Папайя жимс арьсыг цэвэрлэж, Е витамин нь тэжээл өгч, сарнайтай ус нь арьсыг гялалзуулж, толигор харагдуулах үйлчилгээ үзүүлнэ

4. Өндөг болон Е витаминтай маск



Орц:

Тараг - 1 халбага
Өндөг - 1 ш
Е витамин  - 1 капсул

Хийх арга:

- Тараг өндөг хоёроо эхлээд сайтар холиод дараа нь Е витаминаа нэмж дахин холино
- 15-20 турш нүүрэндээ тавих бөгөөд хатсан байх болно.
- Гуужуулах маягаар маскийг авч болно. Эсвэл хүйтэн усаар угааж цэвэрлэнэ

Энэхүү маск нь арьсыг зөөлөн болгодог. Өндөг нь арьсыг зөлрүүлэх үйлчилгээ үзүүлж байхад Е витамин чийгшүүлж байдаг

5. Зөгийн бал болон Е витаминтай маск


Орц:

Зөгийн бал - 1 халбага
Е витамин - 1 капсул

Хийх арга:

- Орцуудаа хооронд сайтар холино
- Сайтар цэвэрлэсэн нүүрэндээ жигд түрхээд 15 - 20 минутын цэвэрлэнэ

Энэхүү хоёр орцтой маск нь арьсыг гэрэлтүүлж, батгыг багасгах нөлөө үзүүлдэг.

6. Манго болон Е витаминтай маск



Орц:

Нухсан манго - 1 халбага
Овъёосны нунтаг - 1 халбага
Е витамин -1 капсул

Хийх арга:

- Эхлээд овъёос болон манго жимсээ хооронд сайтар холино
- Дараа нь Е витаминаа капсулаас нь гаргаж нэмээд дахин хутгана
- Нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ. Зөөлөн массажлах маягаар түрхээрэй
- Хатсаны дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ

Энэхүү маск нь арьсыг чангалж, хөгшрөх үйл явцыг удаашруулах ашиг тустай байдаг  Е витамин бол арьсанд хамгийн чухал витамин учраас үргэлж нүүр хүзүүний арьсаа баярлуулан хэрэглэж байгаарай.


Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Энхрий зөөлөн царай, эелдэг ааш, эерэг хандлагатай загварын салбарт амжилттай яваа топ мод  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл