Унжсан хөхийг хэрхэн чангалах вэ?
2017 оны 10 сарын 8
Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань унжсан хөхөө чангалах гэж төрөл бүрийн арга хэрэглэж, үнэтэй тос түрхэх гэхчлэн цаг зав болон мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулах болжээ. Мэдээж зөв хэлбэртэй, чанга сэргэр хөх нь бүсгүйчүүдийн гадаад үзэмжинд чухал нөлөө үзүүлдэг. Тэгвэл та гэрийн нөхцөлд унжсан хөхөө чангалж, үзэсгэлэнтэй, дур булаам харагдах боломжтой гэдгийг мэдэх үү? Бид нийт бүсгүйчүүддээ зориулан суларч, унжсан хөхийг чангалах хамгийн үр дүнтэй аргуудыг танилцуулж байна. 
Унжсан хөхийг хэрхэн чангалах вэ?

1 Хөх унжих шалтгаан

Та хөхөө унжихаас сэргийлэх болон унжсан хөхийг чангалах аргуудыг сурч авахаас өмнө эхлээд үүний шалтгааныг мэдэж авах хэрэгтэй. Хөх унжих хэд хэдэн үндсэн шалтгаан бий. Үүнд:

  • Нас

Бүсгүйчүүд 30 насны босгийг алхахад арьс нь суларч эхлэх төдийгүй бие дэх эстроген дааврын хэмжээ буурдаг байна. Үүнээс улбаалж хөх унждаг.

  • Тамхи татах

Энэ нь магадгүй танд хачирхалтай санагдаж болно. Тамхи татах нь арьсны уян хатан байдлыг хариуцдаг эластин дааврын хэмжээг бууруулж, хөхийг унжсан сул болгодог байна.

  • Жирэмслэлт

Хөхийг унжгар болгох гол хүчин зүйл бол жирэмслэлт байдаг. Ялангуяа хүүхэд төрүүлж, хөхүүлсний дараа хөх хэлбэрээ алдаж, жижигхэн унжгар болох аж.

  • Биеийн жин

Илүүдэл жинтэй болж таргалснаар хөх унжих нь элбэг тохиолддог. 

  • Арьс хуурайшилт

Хөх унжих, арьсанд үрчлээс үүсэх шалтгааны 95 хувь нь арьс хуурайшилттай хобоотой. Та өглөө, оройдоо арьсаа чийгшүүлж, бага зэрэг тос түрхэж байгаарай. Мөн их хэмжээний ус ууж байх ёстойг мартаж болохгүй. 

  • Удамшил

Дээрх шалтгаануудын улмаас хөх унжих магадлал маш өндөр байдаг. Үүнээс гадна хөх унжих нь удамшилтай холбогдох нь бий. Энэ нь тухайн хүний генээс хамаарах аж. 

2 Хөх чангалах аргууд

1. Мөсөөр иллэг хийх

Хэрвээ та хөхөө чанга, сэргэр болгохыг хүсч байвал, мөс ашиглаарай. Энэ нь унжсан хөхийг богино хугацаанд чангалах болно. 

Хэрэг болох зүйлс:

  • Мөс - 2 ширхэг

Хэрхэн хэрэглэх вэ?:

Нэг ширхэг мөсөө авч, хөхөө тойруулан 2 минут иллэг хийгээрэй. Дараагийн мөсөө авч ахин хөхөө тойруулж 2 минут иллэг хийнэ.

Дараа нь хөхөө зөөлөн алчуураар арчих хэрэгтэй. Доошоо харж, 1 цаг хэвтэнэ. Та тус аргыг өдөрт 4-5 удаа давтаж хийснээр, бодит үр дүнг мэдрэх болно.  

2. Оливын тосоор иллэг хийх

Оливын тосонд агуулагдах антиоксидант болон хүчлүүд нь унжсан хөхийг чангалах төдийгүй хөх сулрахаас урьдчилан сэргийлэх аж.

Хэрэг болох зүйлс:

  • Оливын тос - 2 халбага

Хэрхэн хэрэглэх вэ?:

Оливын тосоо алгандаа дусааж, алгаа хооронд нь үрж, тосоо бүлээцүүлнэ. Дараа нь алгаараа хөхөндөө иллэг хийнэ. Ойролцоогоор 20 орчим минут иллэг хийгээрэй. Долоо хоногт 4 удаа энэхүү аргыг хэрэглэнэ. 

3. Өндөгний шар болон өргөст хэмх

Та хөхөө чангалах гэж үнэтэй тос, тариа хэрэглэх шаардлагагүй. Ердөө л өндөгний шар болон өргөст хэмхний тусламжтайгаар, хөхөө чанга болгох боломжтой.

Хэрэг болох зүйлс:

  • Өргөст хэмх - 1 ширхэг
  • Өндөгний шар - 1 ширхэг
  • Тос - 1 халбага

Хэрхэн хэрэглэх вэ?:

Хэрчсэн өргөст хэмхээ блендэрт хийж бэлтгэнэ. Үүн дээрээ нэг өндөгний шар болон тосоо нэмж хутгаарай. Бэлэн болсон зуурмагаа хөхөн дээрээ түрхэж, 30 минут байлгаарай. Дараа нь хөхөө хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Долоо хоногт 1 удаа тус аргыг хэрэглэхэд тохиромжтой. 


4. Сонгино болон өндөг

Та сонгино болон өндөгний тусламжтайгаар суларч унжсан хөхөө чанга, сэргэр болгож чадна.

Хэрэг болох зүйлс:

  • Өндөг - 1 ширхэг
  • Сонгино - 1 ширхэг
  • Ус - 1 стакан

Хэрхэн хэрэглэх вэ?:

Өндгөө хагалж, сайтар хутгана. Үүнийгээ хөхөндөө түрхэж, 1 цаг орчим байлгаарай. Дараа нь сонгиноо хэрчиж, шүүсийг нь шахаж авна. Сонгины шүүсээ устай хольж, хөхөө арчаарай. 


3. Хөх чангалах дасгалууд

Хөх чангалах хэд хэдэн дасгал бий.

1. Суниах

Гар дээрээ суниах нь хөхний булчинг чангалдаг. Ингэхдээ та маш удаанаар суниаж, булчингаа мэдрэх хэрэгтэй. 3 оролтоор, тус бүр 15 удаа суниагаарай.

2. Хана түлхэх

Баруун хөлөө урдаа, зүүн хөлөө ардаа тавьж зогсоно. Гарынхаа алгаар хананд тулж, хамаг хүчээрээ 10 сек түлхэнэ. Дараа нь гараа сэгсэрч, суллаад энэ мэтчилэн 10 удаа хийнэ. Цаашид тоогоо нэмж хийж болно. Энэ хөхний булчинг чангалах энгийн бөгөөд үр дүнтэй дасгал юм.

3. Гараа чангалах

Цэх зогсоод 2 гараа тохойгоороо нугалж нурууныхаа ард барина. Гарынхаа булчинг чангалахад хөхний булчин чангарч байгаа нь мэдэгдэх болно. Булчингаа сайн мэдэрч 10-15 мин чангалаад суллана. Энэ маягаар 8 удаа давтаж хийнэ.

4. Гантиль өргөх

Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно. Гараа урагш болгож мөрний харалдаа бариад гараа биенийхээ харалдаа буулгана. Буцаад дээш татна. Энэ маягаар 5 удаа хийнэ. Нэг удаа хийхдээ найман тоотоор гүйцэтгэнэ. Гартаа гантиль барьж дасгалаа хийвэл, илүү үр дүнтэй болно.

Эх сурвалж: http://www.caak.mn/view/8272986/

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл