Ханиадыг нам дарах тахианы махтай шөл
2017 оны 10 сарын 8
Бид энэ удаагийн нийтлэлээр сүүлийн үед дэлгэрээд байгаа вирусын гаралтай ханиадыг дарахад туслах тахианы махтай амтат шөлний жорыг зааж өгөхөөр бэлтгэсэн юм. Тус ханиад нь биеийн дархлааны системийг гэмтээх замаар ханиадны вирусыг улам бүр ихэсгэж, биеийг сульдаан, эмчилгээг удаашруулдаг. Харин та өдөр тутамдаа тахианы махан шөлийг ууснаар тус вирустэй тэмцэж, үрэвслийн шинж чанарыг бууруулах давуу талтай юм. Мөн антибиотик эмчилгээтэй хавсран хэрэглэвэл илүү үр дүнтэй. Ингээд жортойгоо танилцъя.
Ханиадыг нам дарах тахианы махтай шөл

Орц:

  • 2  кг тахианы шулсан мах
  • 900 грамм тахианы далавч
  • 3 ширхэг том хэмжээтэй сонгино
  • 1 ширхэг амтат төмс
  • 3 ширхэг цагаан лууван
  • 2 ширхэг манжин
  • 2 ширхэг том улаан лууван
  • 5 салаа цоохор майлз
  • Яншуй, давс, чинжүү амталгаагаар

Хийх арга: Том саванд шулж хэрчсэн тахианы махаа хийж, дээрээс нь хүйтэн ус хийн буцалгана. Цоохор майлз болон яншуй бусад бүх хүнсний ногоог хэрчиж, амтлагчийн хамт дээр нь нэмж хийнэ. Ийнхүү ойролцоогоор 90 минут орчим зөөлөн гал дээр буцалгах хэрэгтэй. Ингэснээр хүнсний ногоонууд ялз болж, шөлөндөө уусч илүү сайхан амтыг оруулах юм. Мөн хоолыг гаргахаас өмнө багахан яншуй нэмж өгвөл шөл илүү амттай болох болно.

Шөлөө уусны дараа салхи авахуулахгүй дулаан хөнжилдөө ороод хэсэг унтаж амарвал шөлний үр дүн илүү нэмэгдэх аж.

Эх сурвалж: http://www.caak.mn/view/8273063/

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Энхрий зөөлөн царай, эелдэг ааш, эерэг хандлагатай загварын салбарт амжилттай яваа топ мод  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл