Солонгосын алдарт жүжигчин Сон Хе Гё
2017 оны 10 сарын 4
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын талаар мэдээллийг бэлтгэлээ. Солонгосын хамгийн эрэлттэй, нэр хүнд нь өндөртэй тэрээр 1981 оны 11-р сарын 22-нд төрсөн бөгөөд 38 настай. “Зүрхэнд шингэсэн намар” (2000), “Бүгдийг нь” (2003), “Миний байшин” (2004),”Салхи үлээсэн тэр нэгэн өвөл” (2013) "Нарны үр сад" 2016 зэрэг кинонуудаараа Монголд төдийгүй дэлхий нийтэд алдартай билээ. 2017 онд түүнийг Forbes сэтгүүлээс "Korea Power Celebrity"  жагсаалтын 7 дугаар байранд бичигдсэн бөгөөд түүнийг  Солонгосын олон ангит киноны хамгийн алдартай жүжигчин хэмээн дэлхийн хүмүүс санал нэгтэй зөвшөөрч байна.



Сон Хе Гё төрөхдөө өвчтэй төрсөн бөгөөд эмч нар түүнийг найдваргүй хэмээж байсан ч амьд үлдэж чадсан юм. Тийм учраас түүний эцэг, эх нь охиныхоо төрсөн өдрийг эдгэрсэн өдөр буюу 1982 оны 2 сарын 26 тэмдэглэдэг болжээ. Эцэг эх нь бага байхад салсан бөгөөд Сон Хе Гё - д ээжийнхээ гар дээр өссөн юм. Төрөлх нутгаасаа нүүж , Сөүлийн Гангнамын  сургуульд суралцах болсон  бөгөөд 10 жилийн багш нь түүнийг "хөгжилтэй, нийтэч, олон найзтай, найрсаг охин байсан" гэж дүрслэн ярьсан байдаг. Сурагч байхдаа уран гулгалтаар хичээллэдэг байсан ч 8 дугаар ангид байхаасаа спортоо орхисон байна. Дараа нь "Sejong" их сургуульд үргэлжлүүлэн суралцжээ.



1996 онд буюу 14 настай байхдаа сурагчдын дүрэмт хувцасны модель сонгох шалгаруулалтанд оролцож түрүүлсэн бөгөөд дунд сургуулийн хүүхдүүдийн дүрэмт хувцасны модель болж байв. Хамгийн анх "First Love" хэмээх телевизийн олон ангит кинонд тоглож олонд танигдаж эхэлсэн бөгөөд драмын , инээдмийн олон кино болон жүжигт үргэлжлүүлэн урилга авч, гол болон туслах дүрүүдийг бүтээж эхлэсэн юм. 2000 онд “Зүрхэнд шингэсэн намар” хэмээх кинонд гол дүр бүтээсэн нь тун амжилттай болж, Солонгос төдийгүй Азид танигдаж байв. Түүний тоглосон романтик, мелодрам төрлийн кинонууд тун амжилттай болж хамгийн алдартай, нэр нөлөө бүхий Солонгосын жүжигчин нэрийг хүртсэн юм.

2003 онд “Бүгдийг нь” хэмээх кинонд тоглож түүний рейтинг 47.7% - иар өсөж байсан бөгөөд 2004 онд дуучин Rain - тэй хамтран “Миний байшин” кинонд тоглосоноор Азийн хамгийн алдартай Солонгос жүжигчдийн нэг болсон төдийгүй киноны дуу нь хамгийн алдартай Солонгос дуу болж байв. Тэрээр нэ хүндтэй болсон ч боловсролдоо илүү анхаарч Сан Франциско хотноо англи хэлний сургуульд суралцахаар явж 4 жил урлагаас хөндий амьдарч байжээ. Англи хэлтэй болсноор Европын кино салбарт хөл тавих боломж түүндолдсон юм.  2008 онд эргэн ирээд  жүжигчин Хён Бинтай хамтран хайрын тухай кинонд тоглож байсан тэрээр "The Grandmaster"  киноны туслах дүр бүтээж, Хятадын зах зээлд гарсан юм. Мөн Японы олон ангит кинонд эсрэг дүр бүтээсэн гэдэг.



2011 онд Солонгосын хамгийн царайлаг, сайхан бүсгүйгээр түүний нэрлэж, Атланта, Нью-Йорк, Бонус Айрес, Парис, Бразил , Недарланд зэрэг томоохон улсуудын зар сурталчилгаа, брэндийн нүүр царай болжсоноор Европчуудын дунд мөн нилээд алдаршжээ. Мөн Францын "Effigies" - ын сурталчилгаанд тоглосон бөгөөд европын зах зээлд гарсан анхны ази эмэгтэй болж байв. Мэдээж Солонгосын хамгийн алдартай брэндүүдийн нүүр царайгаар Сон Хе Гё ажиллаж байсан бөгөөд өөрт орсон бүхий л ашгийнхаа тодорхой хувийг хүүхдийн байгууллагад хандивлаж байжээ.

2014 онд тоглосон  "My Brilliant Life" ашиг орлогоороо тэргүүлж байсан бол  2015 онд Хятадын "The Queens"  хэмээх кинонд тоглож мөн амжилттай болсон байна. Харин 2016 онд тоглосон "Нарны үр сад" олон ангит кино нь түүнийг дэлхийд алдартай Солонгос жүжигчин гэдгийг дахин харуулсан бөгөөд Солонгос улсад 41.6% , Ази тивд хамгийн их үзэгчтэй кино болсон төдийгүй дэлхий даяар 2.5 тэр бум хүн энэхүү киног үзсэн байна. Тухайн ондоо " KBS Drama Awards " -аас хамтран тоглосон Song Joong-ki - тай хамт шагнал хүртсэн юм.



"Нарны үр сад" кинонд тоглож байхдаа хамтран тоглосон Song Joong-ki - тэй болзож эхлэсөн бөгөөд тэд энэ сарын 31 нд хуримаа хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Мөн түүнийг жирэмсэн болсон гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.

Тэрээр 1998-2016 он хүртэл Солонгос, Хятад, Азийн олон Авардс, шагнал гардуулах ёслолд нэр дэвшиж, шилдэг жүжигчин, шилдэг кино, хамгийн алдартай жүжигчин, хамгийн эрэлттэй жүжигчин хагмийн өсөх ирээдүйтэй жүжигчин гэх мэт бүхий л шагналыг хүртсээр ирсэн ДЭЛХИЙН жүжигчин бүсгүй билээ
































Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл