1950 оны гайхамшигт дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнт модель бүсгүй ДОВИМА
2017 оны 9 сарын 13
Довима буюу Дороти Виржиния Маргарет Жуба бол 1950 - иад оны давтагдашүй гоо үзэсгэлэнтэй загвар өмсөгч билээ. Тэрээр 1927 оны 11- р сарын 23 нд Нью -Йорк хотноо  Польш гаралтай Ирланд гэр бүлд төрж өссөн юм. Тэрээр Довима нэрээр дэлхий дахинд алдартай бөгөөд энэ нь түүний 3 нэрний эхний үеүдээс бүтсэн аж.

Довима бага байхдаа хүнд өвчтэй байсан бөгөөд орноосоо ч босож чадахгүй 7 нас хүрсэн гэдэг. Гэрээрээ хичээл заалгаж 12 наснаасаа зураг зруж эхэлсэн бөгөөд хамгийн анхны зургийнхаа доор Довима гэж бичсэн бөгөөп энэхүү нэрээр хожмоо алдаршсан юм. Өөрийн бие галбир, царай зүсэнд сэтгэл хангалуун байгаагүй тэрээр өөрийгөө хэзээ ч үзэсгэлэнтэй гэж бодож байгаагүй гэдэг. 18 нас хүрээд урлагийн сургуульд орж,  нэгэн агентлагтай гэрээ хийн загварын ертөнцөд хөл тавьсан юм. Тэр инээж юмуу шүдээ ил гаргаж зураг авахуулдаггүй байв. Учир нь бага байхдаа шүдээ цохиж далий ургасан байсан юм.



Түүний "ДОВИМА ЗААНЫ ХАМТ БУЮУ ДИОРЫН ҮДШИЙН ДААШИНЗ" алдар суугийн оргилд аваачиж тэрээр хамгийн үзэсгэлэнт загвар өмсөгчийн тоонд багтсан . Түүний өмссөн даашинз Christian Dior - ын шинэ загвар байсан бөгөөд маш ихээр зарагдаж, Довима хамгийн өндөр цалинтай загвар өмсөгч болж байлаа.  Цагт хамгийн багадаа 25 ам,доллар , ихэвчлэн 60 ам, доллар авдаг байв.



1957 онд "Funny Face" хэмээх кинонд эрхэмсэг загвар өмсөгчийн дүрийг бүтээж байсан юм. Тэрээр Алла Мюррэйтэй гэрлэж 1958 оны 7 -р сарын 14 нд Аллисон хэмээх охинтой болсон юм. Гэвч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд салахаар шийджээ. Нөхрөөсөө салснаас хойш 1960 оноос идэвхтэй ажиллаж эхлэсэн бөгөөд өөрийн загварын агентлагийг нээж амжилттай ажилласаар байв.



Бүхий насаараа загварын салбарт хүчин зүтгэсэн Довима загварын ертөнцийн сахиусан тэнгэр мэт эрхэмсэг эмэгтэй байлаа. Тэрээр 1990 оны тавдугаар сарын 3-нд 62 насандаа элэгний хорт хавдрын улмаас нас баржээ.















Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тэрээр 1967 оны 6 -р сарын 20 нд Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман (биохимич)  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл