Холливуудын жүжигчид шиг зурган дээр сайхан харагдах 12 байрлал
2017 оны 9 сарын 9
Хүн бүр л зурган дээр аль болох сайхан харагдахыг хүсдэг. Гоолиг, сайхан царайтай гээд л ... Гэвч буруу байрлалаар зогссоноос бодит байдлаасаа ч илүү муухай гарчих тохиолдол бий. Хэрвээ та зурган дээр үргэлж төгс гарахыг хүсвэл эдгээр 12 аргыг санал болгож байна.

№1



Эмэгтэйлэг, цэгцтэй харагдуулдаг байрлал. Гар биеийн хоорондох зай нь бэлхүүсийг илүү тодотгож, гарыг урт нарийхан харагдуулдаг.

№2



Энэ байрлал нь түрүүний зурагтай төстэй боловч баруун гараа доош сул тавиад зүүн мөн бага зэрэг доошлуулсан байгааг анзаарч байгаа байх

№3



Хэрвээ хашаа, ширээ зэрэг объект түшиж зургаа авхуулах гэж байвал энэ байрлал хамгийн тохиромжтой. Энэ байрлалаар зураг авхуулахдаа богино хүзүүтэй эсвэл хүзүүгүй мэт харагдах гээд байдаг учраас аль болох жаахан сунгах хэрэгтэй.  Гэхдээ эрүүгээ өргөнө гэсэн үг биш шүү.

№4



Ийм үед гарыг элдэв байрлалд тавих хэрэггүй. Байгалийн зөнгөөр нь эвтэйхэн тавьсан байгаа биз. Нэг хөлөө өргөж суух нь илүү цэгцтэй харагдуулдаг.

№5
 


Тохойгоо түшин зогсох нь биеийн галбирыг ил, тодотгож харуулдаг. Гадна эсвэл дотор ч зураг авхуулсан тохиромжтой байрлал.

№6



Тун энгийн хирнээ хамгийн сайхан харагдуулдаг байрлал. Нэг хөл дээр биеийн бүхий л жинг өгч, нөгөө хөлөө өвдгөөр нь жаахан нугалж зогсоно. Биеийг бага зэрэг налуу болгоно. Харин толгойгоо биеийн эсрэг зүг рүү аль ялиг хазайлгана. S үсгийг санагдуулам.

№7




Сэтгэл татам харагдаж байгаа биз. Толгойгооүл ялиг хажуу тийш болгосоныг анзаараарай

№8


Хөрөг зураг авхуулахад тохиромжтой. Заавал мод гэхгүй өөр олон гадаргуу дээр энэ байрлалаар авхуулж болно. Зурган дээрх модель модон дээр чанга дараагүй үл ялиг хүрч байгааг анзаарарай.

№9



Хэрвээ гараа хаанаа тавиахаа мэдэхгүй нэг л болж өгдөггүй үе байдаг. Тийм тохиолдолд нуруун дээрээ эсвэл халаасандаа гараа хийж болно. Тун энгийн хирнээ сайхан харагддаг шүү.

№10



Биеэ хажуу тийш эргүүлээд, нуруугаа шулуун байлгаж, эрүүгээ бага зэрэг өргөн. Биеийг цэгцтэй, гоолиг харагдуулна.

№11



Хана түшиглэн ийм байрлалаар зураг авхуулж болно. Мөн л хөрөг зурганд тун тохиромжтой. Хэдийгээр гараараа түшиж байгаа нүүрэнд бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй.

№12



Энэ  байрлалаар зургаа авхуулахдаа мөрөө тэгш байлгаж, хүзүүгээ илүү урт харагдуулахыг хичээгээрэй.
Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Энхрий зөөлөн царай, эелдэг ааш, эерэг хандлагатай загварын салбарт амжилттай яваа топ мод  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл