Бяцхан дүүгээ аварсан гайхамшигт түүх
2017 оны 9 сарын 8
9 настай Тесси  охин бяцхан дүү Теддигийнх нь тухай аав, ээж нь ярилцаж байхыг сонсжээ. Түүний дүү нь тархины хүнд өвчтэй байлаа. Хагалгаа хийвэл найдлага байгаа ч мөнгө олдохгүй байгаа тухай ярин, аав нь уйлж байв. "Теддийг минь гайхамшиг, ид шид л аварч чадна" хэмээн ээж нь хэлэв. Энэ үед үед Тесси өрөө рүүгээ гүйн ороод цуглуулж байсан бүх мөнгөө шалаар асгаж тоолоод, зоосон мөнгөө буцаан хийгээд бусад мөнгөө авав.



Хар хурдаараа гүйн гараад эмийн сан руу явжээ. Эмийн санчийг өөрт нь анхаарал хандуулахыг хүлээн хэсэгхэн зогсов. Гэтэл өөр хүнтэй утсаар яриад анзаарах сөхөөгүй байв. Тиймээс хөлөө доороо довшив нэмэр болсонгүй, чанга ханиалгалаа. Эцэст нь мөнгөө шилэн тавиур дээр нь тавиад гараа чанга тогшив. Энэ үед эмийн санч "Уучлаарай Чикагогоос дүү минь ярьж байна, түр хүлээгээрэй" гэж хэлсэнд Тесси охин "би ч мөн адил дүүгийнхээ төлөө ирлээ" хэмээн хариулсан байна. Юу болсон юм бэ? хэмээн асуухад "миний бяцхан дүү Тедди тархины хүнд өвчтэй болсон түүнийг зөвхөн ид шид аварна. Тиймээс би ид шидийг худалдаж авмаар байна. Ямар үнэтэй вэ? " хэмээжээ. Эмийн санч "Уучлаарай манайх ид шид зардаггүй тиймээс тусалж чадахгүй нь дээ" гэж хэлэхэд "Намайг сонсооч надад мөнгө бий, үүнээс илүү их хэрэгтэй гэвэл ахиад байгаа" гэжээ. Дүүд чинь яг юу тохиолдсон юм бэ гэсэнд "Би мэдэхгүй ээ, гэхдээ ээж минь хэлэхдээ дүүд минь мэс засал хийх хэрэгтэй гэсэн. Гэвч аавд минь мөнгө байхгүй учраас би өөрийнхөө мөнгийг ашиглахаар шийдсэн юм." гэж хэлжээ. Гэтэл энэ бүгдийг утсаар сонссон  Чикаго дахь эмийн санчийн дүү "чамд хэр их мөнгө байна" гэж асуулгажээ. Охин хариуд нь 1 доллар 11 цент хэмээн амандаа зөөлөн хэлэв.



Ингээд бяцхан охиныг эцэг эхтэйгээ уулзуулахыг хүссэн бөгөөд охин ч аав ээжтэйгээ уулзуулжээ. Тэрхүү утсаар ярьж байсан хүн бол алдарт эмч, тархины мэс засалч доктор Карлтон Армстронг байсан юм. Тэрээр Тедди хүүд үнэ төлбөргүй хагалгаа хийж, алтан амийг нь аварсан ачтан  билээ. Болсон үйл явдлын талаар аав ээж нь ярилцаж байхдаа энэ бол үнэхээр гайхамшиг, ид шид хэмээн охиндоо хэлэв. Энэ гайхамшиг ямар үнэтэйг Тесси охин мэднэ... 1 доллар 10 цент. Мөн түүний чин сэтгэлийн итгэл бяцхан дүүгээ аварсан билээ.




Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл