”Гал тогоо” киноны Вика дүрийг бүтээсэн жүжигчин Елена Подкаминская
2017 оны 9 сарын 7
ОХУ - ын тайз дэлгэцийн од  Елена Подкаминская  нь 1979 оны 10 -р сарн 4 нд хөгжмийн зохиолчийн гэрт төржээ. Өдгөө 38 настай. Тэдний гэр бүл "Rainbow"  хэмээх хөгжмийн студитэй юм. Шилдэг инээдмийн киноны  нэг "Гал тогоо"  олон ангит киноны Викагийн дүрээрээ дэлхийн олон хүмүүсд танил жүжигчин  тэрээр бага байхаасаа балетын бүжигчин болохыг хүсдэг байсан ч жүжигчин мэргэжлийг  сонгожээ. Багаасаа л урлагтай ойрхон өсөж, шилдэг сурагчдын нэг байсан гэдэг. Бүжиглэх тун авъяастай. Оросын “Ододтой бүжиглье” шоуны 2013 оны дугаарт ялалт байгуулж байсан удаатай.




2001 онд Борис Шичукийн Театрын Институтыг төгсөж, 2000 оноос  Москвагийн Satire театрт ажиллаж эхэлсэн юм. Хамгийн анх 2002 онд  "Неудача Пуаро"  олон ангит кинонд Урсула Борны дүрийг бүтээж байв. 2012 онд "Гал тогоо" олон ангит кинонд тоглосоноор Орос төдийгүй олон оронд алдартай болсон юм. 2013 онд  6-р сард Елена Подкинский нь эрэгтэйчүүдэд зориулсан  Максим сэтгүүлийн нүүрэн дээр гарсан байна. 



2013 оны 11-р сарын 30-нд тэрээр ододтой хамт бүжиглье тэмцээнд Андрей Карповын хамт тэргүүн байрыг хүртжээ.
2014 оноос Оросын 1 - дүгээр сувгаар 
Петер Техершевын хамт шоу хөтлөж эхэлсэн юм.

Хувийн амьдралынхаа талаар сэтгүүлчтэй ярилцах тун дургүй. Түүний найз залуугийн талаар олон мэдээлэл гарч байсан ч бүгд шар мэдээлэл байсан юм. Харин
барилгын бизнес эрхэлдэг Александр Пляцевым хэмээх залуутай гэрлэж 2010 онд  охинтой болжээ. Гэвч 2015 онд салах болсон юм. Гэр бүлийн салалтын шалтгаан нь "Гал тогоо" киноны Максимын дүрд тоглосон Марк Богатыревтай холбоотой гэсэн шар мэдээ хэвлэлээр гарч байв.



2016 онд Марк Богатырев, Елена Подкаминская нар нь "Гал тогоо" киноны дүрээр шагнал хүртсэн бөгөөд түүний үсний засалт, бие галбираа хэрхэн сайхнаар нь байлгадаг, хувцаслалт гээд бүхий л зүйл олны анхаарлын төвд ороод байсан юм.



2017 оноос түүнийг жирэмсэн гэх мэдээлэл яригдаж эхэлсэн бөгөөд жүжигчин бүсгүй албан ёсоор мэдэгдэл өгөөгүй юм. Харин төрөхийнхөө сарын өмнө жирэмсэн зургаа олонд нийтэлсэн бөгөөд өнгөрсөн 8 дугаар сарын 3- нд Ева хэмээх 2 дахь охиноо өлгийдөн авсан юм. 2 дахь нөхөр нь хэн бэ гэдгийг олон нийт тун сонирхож байсан ч олны танил бус энгийн нэгэн залуу сонгосон учраас хосууд олон нийтийн өмнө хамт гардаггүй байжээ. 39 настай  Денис Гущин хэмээх залуутай 2 дахь удаагаа гэрлэсэн байна.



Тэрээр 170 см - ын өндөртэй 52 кг жинтэй.






























Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Энхрий зөөлөн царай, эелдэг ааш, эерэг хандлагатай загварын салбарт амжилттай яваа топ мод  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл