”Аз жаргалын хэлтэрхий” киноны Гюлсэрен буюу жүжигчин Нургюл Йешилчай
2017 оны 9 сарын 3
"Косем" "Аз жаргалын хэлтэрхий" зэрэг киногоороо бидний танил Туркийн жүжигчин Нургюл Йешилчай нь 1976 оны 3 сарын 26 нд Туркид төржээ. "Anadolu  Eskişehir" их сургуулийг драмын жүжигчин мэргэжлээр төгссөн. Драмын жүжигчин болсныхоо дараа тайзны гайхалтай дүрүүдийг бүтээсэн байна. Отелла, Гамлет зэрэг дэлхийн алдарт жүжигт гол дүр бүтээж байснаас гадна телевизийн драмын гурван ч амжилтыг эвдсэн авъяаслаг жүжигчин юм. Түүний тоглосон "Edge of Heaven" кино 60 дахь удаагийн Каннын кино наадмаас "шилдэг киноны шагнал" хүртэж байв. Мөн 45 дахь удаагийн "Antalya Golden Orange Film Festival " - аас "шилдэг эмэгтэй жүжигчин" шагнал хүртсэн юм. Каннын кино наадмаас шагнал авсны дараа түүнд олон том дүрүүдийн санал ирж байсан ч "Миний хүү жаахан байна, би шинэ амьдрал эхлүүлж байгаа болохоор саналыг хүлээн авч чадахгүй байна" хэмээн хэлсэн байдаг



Түүний авсан шагналуудаас дурьдвал 2005 онд  "Golden Boll Award" - аас шилдэг жүжигчин, 2008 онд "Contemporary Screen Actors Guild Awards " - аас шилдэг жүжигчин, тухайн ондоо "Golden Orange Award" - аас мөн "шилдэг эмэгтэй жүжигчин" 2017 онд Дубайд болсон  "Distinctive International Arab Festivals award" - аас "шилдэг үндэсний жүжигчин" болж байв. 


















Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Энхрий зөөлөн царай, эелдэг ааш, эерэг хандлагатай загварын салбарт амжилттай яваа топ мод  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл