”Ийм нэгэн явдал” киноны ”Мангаа” Оросын Ардын жvжигчин Алиса Фрейндлих Бруновна
2017 оны 9 сарын 1
Сэтгэлд хоногшсон "Амьдрал нулимсаңд дургvй", "Вокзалд учирсан хоёр", "Ийм нэгэн явдал"зэрэг кинонуудыг vзэгчид одоог хvртэл vзэх дуртай. "Ийм нэгэн явдал" киноны дарга эмэггэй "Мангаа"-ийн дvрээр нь сайн мэдэх Оросын Ардын жvжигчин Алиса Фрейндлих Бруновнагийн амьдрал, уран бvтээлийн тухай сонирхуулж байна.



Тэрбээр 1934 оны 12 дугаар сарын 8-нд Ленинград хотод төрсөн бєгєєд одоог хvртэл тэр хотдоо ажиллаж, амьдарсаар байгаа билээ. Тvvний эцэг, эх Ленинградын залуучуудын театрын жvжигчид байхдаа танилцжээ. Дайны эхээр Герман гаралтай гэр бvлvvдийн баривчилгаа явагдаж байв. Эцэг Бруно Артуровнч нь Петр хааны vед шилний урлалыг Орост оруулж ирсэн Герман гэр бvлээс гаралтай аж. Тиймээс тэрбээр Ташкент руу дvрвэн тэндэхийн театрт ажиллаж байхдаа шинэ гэр бvлтэй болж, эхээс нь салсан байна. Алиса Фрейндлих Ленинградын бvслэлтийн дайны он жилvvдийг єєрийн биеэр туулж єнгєрvvлсэн хvний нэг. Тэр vеэс хойш хэзээ ч тавгандаа хоол vлдээдэггvй зуршилтай болсон гэдэг. Дайны дараагаар Алиса эцэгтэйгээ уулздаг болов. Хэдий эцэг нь салаад явсан ч гэсэн эх нь тэдний уулзахыг хориглодоггvй байсан юм. Харин Бруно Арту ровичийн хоёр дахь эхнэр охинтойгоо уулзаж байгааг нь эрсэсэргvvцдэг байсан тул эх ондоотой эгч, дvv хоёр нэг нэгнийгээ олон жил мэдээгvй явжээ.

Алиca дунд сургуульд нэрт жvжигчин Мария Александровна Соколовагийн хичээллэдэг байсан жvжгийн дугуйланд ихэнх цагаа єнгєрvvлдэг байсан нь ирээдvйн мэргэжилд нь ихээхэн нєлєєлжээ. Алисагийн авьяасыг шууд л анзаарсан багш нь єєрийн нєхєр кино найруулагч Павел Вейсбремтэй хамт тvvнийг А.Островскийн нэрэмжит Театрын их сургуульд элсэхэд нь бэлтгэх болсон юм. Багшийнхаа итгэл, зvтгэлийг атдалгvй их сургуулиа онц дvнтэй тєгссєн Алиса Фрейндлих Ленинградын хэд хэдэн томоохон театрт зэрэг ажилладаг байв. Театрыг бодвол кино урлагт нэлээд удаан хугацаанд азгvйтэж байжээ. Нэг бол тохирох дvр олддоггvй, нэг бол тийм ч сайн биш найруулагчтай таардаг байв. Хэд хэдэн кинонд дvр бvтээсэн болов ч vзэгчийн таашаалд их хvрч чадаагvй л байлаа.



Гэтэл 1976 онд багагvй итгэл алдарчихсан явсан жvжигчинг бvсгvйг тухайн vед жинхэнэ "од", Зєвлєлтийн нийгмийн алдааг хошигнон vзvvлдэгээрээ алдартай, найруулагч Эльдар Рязанов єєрийн шинэхэн бvтээл "Ийм нэгэн явдал" инээдмийн киноны Людмила Калугинашйн дvрт тоглохыг урьжээ. Царай муутай, ганцаардсан дарга эмэгтэй хайр сэтгэлийн хvчээр vзэсгэлэнтэй болж хувирах гол дvрийн зохиол Алиса Френндлихын сонирхлыг ихэд татсан аж. Энэ кино дэлгэцнээ гарснаар жvжигчин маань "Таны тоглосны киног vзсэний дараа єєртєє маш итгэлтэй болж, єєрийгєє єєрчилж чадсан" гэсэн талархалын vгстэй олон мянган захидалд дарагдах болжээ.Алиса Фрейндлих, Андрей Мягков нарын дуэт жvжиглэлт vзэгчдийн дунд, Зєвлєлтпйн кино урлагг vнэхээр тэсрэлт болсон билээ. Мєн гол дvрийн хоёр жvжигчид маань єєрсдєє киноныхоо бvх дууг дуулсан юм. Энэ л vеэс эхлэн эмэгтэйлиг нууцлаг зан чанарыг агуулсан чадварлаг жvжигчин болохыг нь vзэгчид, найруулагч ид анзаарсан байна. Тэрбээр нийтдээ 50 гаруй киноңд туслах ба гол дvрvvдийг бутээж, 100 гаруй их, бага жvжигт тогложээ. Тvvний гайхалтай чадварлаг авьяасыг нь vнэлэн 1965 онд ЗСБНХУ-ын Гавъяат жvжигчин, 1971 онд Ардын жvжигчин, 1977онд Тєрийн соёрхолт, 1981 ондЗХУ-ын Ардын жvжигчин, 1986 онд Хєдєлмєрийн гавьяаны улаан тугийн одон болон 2004 онд Эх орны тєлєєх гавъяаны IV зэргийн одонгоор, 1996, 2001, 2008 онуудад ОХУ- ын төрин шагнал,  2005 онд "Ника" авардсын ялагч, 2010 онд засгийн газрын хүндэт шагнал тус тус хүртсэн юм. Түүний 70 насны ойгоор ерөнхийлөгч Путин өөрийн биеэр очиж Зөвлөлт орос улсын хүндэт шагналаар шагнаж байв.



Гэр бvлийн хувьд Алиса Фрейндлих анхны нєхєр Игорь Владимировтай 1961онд Ленсоветын нэрэмжит театрт ажилд орсоноор танилцсан аж. Энэ гэр бvлд нь Варвара охин мэндэлжээ.Тухайн vед нєхєр нь театрын дарга байсан бєгєєд тэрбээр Алиса Фрейндлихт зориулан манай vзэгчдийн сайн мэдэх "Таня" жvжгийн зохио¬лыг бичиж, тайзнаа амилуулсан аж. Гэсэн ч тэдний хамтын амьдрал бvтэлгvйтэж 1980 оны эхээр салцгаасан юм.Хамт ажиллаж байсан жvжигчдийнх нь яриагаар тэдний салах гол шалтгаан тэр vед Алиса Фрейндлих єєрєєсєє 15 насаар дvv, залуу жvжигчин Юрий Соловейтэй амраг сэтгэлийн холбоотой байсан гэдэг.

Энэ нь ч vнэн байсан юм. Хоёр дахь амьдрал нь мєн л бvтэлгvйтсэн. "Миний аль аль нєхрvvд маш чадварлаг, гайхалтай хvмvvс байсан" гэж Алиса Фрейндлих нэгэн ярилцлагадаа дурсаж ярьсан байдаг. Охин Варвара нь  мөн жүжигчин мэргэжилтэй юм.


















Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл