Нөлөө бүхий эрчүүдийн эхнэр болсон моделиуд
2017 оны 8 сарын 28
Эмэгтэй хүн бүр өөр өөрсдийн учир тавилангаар ханхүүтэйгээ учирдаг билээ. Энэ удаад нөлөө бүхий эрчүүдтэй хайр сэтгэлтэй болж, олон жилийн турш аз жаргалтай амьдарч байгаа супермоделиудын тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Кендра Спирс болон Рахим Ага–хан




Рахим Ага-хан бол Персийн ханхүү. Тэрээр 2013 оны 4 -р сарын 26 нд загвар өмсөгч Кендра Спирстэй сүй тавьж тухайн оныхоо 8 сард гэрлэсэн юм. Мусульман шашинтай ханхүүд загвар өмсөгч эмэгтэй тохирохгүй хэмээн ярьж байсан ч Кендра хуримынхаа дараа нөхрийнхөө шашинд орж, нэрээ солин гүнж Салва нэртэй болсон юм. 2015 онд  Кендра, Рахим нар Ифран хэмээх анхны хүүгээ өлгийдөн авсан бол 2017 оны 1 сард 2 дахь хүүгээ Синангаа төрүүлсэн байна. Ханхүү загвар өмсөгч бүсгүйд дурласан явдлыг хүмүүс удмын зүйл гэж шоглон ярьдаг. Түүний өвөө Холливудын жүжигчин Рита Хейворттой гэрлэж байжээ. Ага-ханы ээж нь Британийн загвар өмсөгч Сара Крокет-Пул юм.




Наталья Водянова болон Антуан Арно


Антуан Арно бол Францын бизнесмэн залуу.  "Berluti" -- ын захирал,  Loro Piana - ын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга юм. "Louis Vuitton" хэмээх дэлхийн алдарт брэнд түүний гэр бүлийн бизнес юм. Арнолд загвар өмсөгч бүсгүйг анх 2008 онд харж байжээ. Гэвч Наталья Водянова Британий жүжигчин Жастин Портмантай гэр бүл байсан юм. Тэд 3 хүүхэдтэй байсан хэдий ч салахаар салахаар шийджээ. Арно Louis Vuitton - ны загварын хэлтсийг хариуцаж байсан бөгөөд ажлын шугамаар загвар өмсөгчт бүсгүйтэй холбогджээ. Арно "Түүнийг анх харахад мэдээж үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Гэхдээ түүний аура, энерги нь үнэхээр таатай сайхан байсан учраас түүнд нь би татагдсан" хэмээн нэгэн ярилцлагандаа өгсөн байна.



Харин модель бүсгүй “Антуан бид хоёр анх ажил хэргийн холбоотой байсан. Харин түүний төгөлдөр хуур гайхамшигтай тоглодогийг нь хараад би татагдсан. Яваандаа Антуаныг илүү таньж, ухаангүй дурласан даа" гэж ярьсан байдаг. 2015 оны тавдугаар сард Наталья Водянова дөрөв дэхь хүүхдээ төрүүлсэн билээ.

Елена Перминова болон Александр Лебедев




Александр Лебедев бол Оросын хамгийн нөлөө бүхий бизнесмэн юм. Тэдний хайр сэтгэлийн түүх яг л үлгэр шиг гэдэг. Анх Елена Перминоваг 17 настай байхад Александр Лебедев үхлээс амийг нь аварсан гэдэг. Тэр цагаас өөрийг нь аварсан баатар сэтгэл нь татагджээ. Гэвч тэд 27 насны зөрүүтэй байлаа. Елена Перминова 25 нас хүрч тэд уулздаг болсон гэдэг. Одоо тэд 3 хүүхэдтэй. Хүү Никита нь 2009 онд, дараах хүү Егороо 2011 онд , хамгийн сүүлд 2014 онд  Арина хэмээх охинтой болсон билээ.




Меланиа Трамп болон Доналд Трамп




Меланиа бол Доналд Трампын гурав дахь эхнэр бөгөөд түүнээс 24 насаар дүү юм. Түүнийг Трампын “найдвартай ар тал” гэж хүмүүс ярилцдагаас гадна Словенийн супермодель, үл хөдлөх хөрөнгийн  чадварлаг бизнес хатагтай хэмээгддэг.  1996 онд Америкт анх хөл тавьж, түүнээс 2 жилийн дараа нэгэн загварын шоуны үдэшлэг дээр Трамптай танилцсан байна. Тэр үед Меланиа 28-тай, Трамп 52-той байсан төдийгүй, хоёр дахь эхнэр Марла Маплес (Marla Maples)-аас дөнгөж л салаад байжээ. Меланиа Трамп өөрийн тансаг амьдрал, сайхан биеэ зурагт мөнхлөх, олон хүмүүст “гайхуулах” дуртай. Тэдний хурим 2005 онд нэгэн далайн эрэг дээр болсон бөгөөд зөвхөн хуримын даашинз нь л гэхэд 100 мянган долларын өртөгтэй байв.

 Хатагтай Трамп үнэт эдлэлийн бизнес эрхэлдэг байсан бол одоо АНУ-ын Тэргүүн хатагтай болсон билээ.



Наташа Поли болон Питер Беккер



Наташа Поли 18 настайдаа  Питер Беккертэй учирчээ. Загварын ертөнцөд дөнгөж хөл тавьж байсан авъяаслаг моделийг Голландын бизнесмен хайр сэтгэл бас чамин тансаг зүйлсээрээ өөртөө татсан гэдэг. Тэд 5 жилийн турш дэлхийг тойрон аяласан бөгөөд Питер хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихдаа Мальдивт бүхэл бүтэн арал хөлсөлж авч байв. 2011 оны 4 -р сарын 1 нд тэд хуримаа хийж түүнээс хойш хоёр жилийн дараа охинтой болсон билээ.


Г.Сарнай
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл