Гүнгийн авхай Кэйт Миддлетоны 13 загварын дүрэм
2017 оны 8 сарын 18
Кэмбрижийн хатан хаан, гүнж, ноёд хатагтай нарын хувцаслалт дэлхий нийтийн анхаарлыг татсаар ирсэн. Ялангуяа Гүнгийн авхай Кэйт Миддлетоны дэлхийн хамгийн загварлаг эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор ордог. Гэхдээ тэрээр ил задгай, халуухан харагдуулах хувцас огтоос өмсдөггүй ч туйлын дэгжин нэгэн. Түүнийг тодорхойлох загварын 13 чиг хандлагыг та бүхэнд хүргэж байна.

1. Үс засалт



Түүний үс ихэвчлэн дэгжин шууж зассан байдаг. Үсэндээ гяланцаг хавчаар, элдэв зүйл зүүдэггүй. Зүүсэн ч ил харагдахгүй байх дүрэмтэй.

2. Бүсэлхий тодотгосон даашинз үргэлж сонгодог



Жирэмснээс бусад үедээ үргэлж бэлхүүс тодотгосон бүстэй даашинз өмсдөг. Ингэснээр түүний биеийн галбир зөв сайхан харагддаг бөгөөд эмэгтэйлэг, эрхэмсэг байдлыг илтгэдэг.

3. Эрхэмсэг байдал



Түүний хувцасны шүүгээнд өөр өөр өнгийн маш олон төрлийн хувцас байдаг. Гэвч хэзээ ч олон өнгө хооронд хольж өмсдөггүй. Нэг өнгөө дагнан өмсдөг нь түүний онцлог.

4. Далай мэт



5. Дэгжин хүрэм



Хамгийн дэгжин давтагдашгүй хүрмийг түүнээс харж болно. Хавар, зун , намрын хүрмээ улиралдаа тааруулан өнгийг нь сонгодог. Мөн тансаг нөмрөг өмсөх нь бий

6. Дэгжин малгай



Малгай бол эрт дээр үеэсээ дэгжин эрхэмсэг байдлыг илтгэсээр ирсэн. Хувцасыг өөр хэв маягтай харагдахад ч тусалдаг. Дэгжин малгай нь зөвхөн хаан, хатад дээд язгууртан хүмүүсийн хэрэглээ биш. Эмэгтэй хүн бүрт дэгжин малгай өмсөх эрх бий.

7. Нэг өнгийн олон хувцас



Ихэнх од, олны танил хүмүүс тухайн хувцасаа нэг удаа л олны өмнө өмсөх жишээтэй. Харин Кэйт бол хэв загварыг нь жаахан өөрчлөөд л дахин өмсдөг. Энэ нь олон өөр хувцастай байснаараа онцгой биш өөрт байгаагаа зохистой өмсхөд болно гэдгийг өөрийн биеэр харуулжээ. /Зурган нэг хувцасаа 2 өөр хэв маягтай хослуулжээ/

8. Жирэмсэн болсон ч түүний хэв загвар өөрчлөгдөхгүй



Тэрээр хоёр удаа жирэмсэлсэн болсон ч хоёуланд нв хэв загвараа алдаагүй туйлын дэгжин эмэгтэй байсан. Кэйтийн дүр төрх олон эмэгтэйчүүдэд жирэмсэн байхдаа ч дэгжин, загварлаг байж болохыг харуулсан.

9. Жийнс



Кэйт жинсэн өмдийг ч тун сайхан хослуулан өмсөх мэдрэмжтэй. Түүний хувцаслалтаас сурах бас нэгэн зүйл.

10. Гитар шиг сайхан харагдах



Энэхүү дэгжин цамц, юпка нь түүний биеийг гитарыг санагдуулам гуалиг харагдуулдаг. Ийм төрлийн хувцаслалт нь түүний үндсэн хэв загварыг нэг мөн.

11. Торгон даашинз



Үүнд тайлбар хэлэмгүй. Торгон даашинз эрхэмсэг байдлыг илэрхийлж, түүний чухал, үнэ цэнэтэй хүн гэдгийг илтгэж байгаа мэт. Хэрвээ та илүү үнэтэй цэнэтэй эрхэмсэг харагдахыг хүсвэл торгон даашинз сонгож болно гэдгийг түүний хувцаслалтаас мэдэж болно.

12. Хамгийн сайн цүнхийг сонгож барьдаг



Кэйт ихэвчлэн тун дэгжин элдэв зүйлгүй энгийн хирнээ тансаг гар цүнхүүд барьдаг. Энэ нь түүний эрхэмсэг байдлыг илтгэдэг нөгөөтүүгээр гар барьхыг хүссэн олон арван хүнээс соёлтойгоор татгалзах арга юм.

13. Ямар ч хувцас өмссөн тухайн хүн өөрөө гэрэлтэж байх учиртай. Хичнээн сайхан хувцас өмсөөд ч уруу дорой царайлж, ихэмсэг бардам загнаваас хувцасныхаа үнэ цэнийг унагадаг учиртай. Зөв, гэрэлтсэн хүн юу ч өмссөн сайхан харагддаг.

Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Олон улсын Каннын кино наадмын гала арга хэмжээнд холливуудын элитүүд нэгэн дор цугладаг б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл