Хөгшрөлтөөс сэргийлэх 13 төрлийн нүүрний дасгал
2017 оны 8 сарын 12
Нүүрний дасгал хийх нь хуванцар мэс ажилбар хийснээс илүү үр дүнтэй байдаг. Германы гоо сайхны мэс засалч Райнхолд Бэнц нүүрний булчинг чангалах эдгээр дасгалыг санаачилсан байна. Арьс толигор, уян хатан болгодог хамгийн үр дүнтэй 13 дасгалыг хүргэж байна.

Зөвлөмж:

-  Дасгалын хийхийнхээ өмнө нүүрнийхээ будгийг арилгаж, гараа цэвэрлэх хэрэгтэй.
- Нүүрэнд үүсэх үрчлээг хуруугаараа дарж өгөх ёстой
- Дасгалаа хийж дуусаад нүүрээ хүйтэн усаар угаагаад тос түрхэнэ
- Дасгалыг 7 хоногт 5 удаа хийх бөгөөд нэг удаад 10-15 минутын турш хийнэ. Ингэснээр үр дүн илүү сайн мэдэгдэнэ. Хамгийн багадаа 7 хоногт 2-3 хийх хэрэгтэй.

1. Нүдний үрчлээг багасгах



- Хуруугаа нүдний хажууд байрлуулан нүдээ анина. Хурур нь булчингийн хөдөлгөөн саад болохгүй байх ёстой
- Энэ байрлалд 6 секундын турш байлгана. Энэ дасгалыг 5-20 удаа давтана.

2. Зовхины үрчлээг багасгах



- Нүдээ аль болох харах хэрэгтэй. Гэхдээ духны арьсаа үрчийлгэхгүй байх ёстойг анхаараарай
- Энэ байрлалд 6 секундын турш байлгана. Энэ дасгалыг 5-20 удаа давтана.


3. Хамар дээрх үрчлээг багасгах




- Хөмсгөө зангидах нь ийм үрчлээ үүсэх нэг шалтгаан болдог. Ийм үрчлээнээс сэргийлэхийн тулд хөмсгөө зангидаад дунд хуруугаараа тэнийлгэн барина
- 6 секундын турш байлга. Энэ дасгалыг 5-20 удаа давтана.

4. Духны үрчлээг багасгах




- Хуруугаараа хөмсөгнийхөө дээр дарна. Одоо хөмсгөө дээш өргөхийг хичээнэ. Өөрөөр хэлбэл хөмсгөө дээш болгохыг хичээх боловч гараараа духаа дарж хөмсгийг дээш болгохыг байхыг эрмэлзэнэ. Хэрвээ дасгалыг зөв хийхгүй бол үр дүн харагдахгүй

- Энэ байрлалд 6 секундын турш байлгана. Энэ дасгалыг 5-20 удаа давтана.

5. Хацар болон амны орчим үрчлээг багасгах



- Инээмсэглэж байгаа мэт эрхий хуруугаар хацраа 2 тийш өргөж өгнө. Энэ үед нүдний орчим үчрлээ үүсгэхгүйн тулд долоовор хуруугаараа дарна. 6 секунд бариад булчинг суллана.
- Энэ дасгалыг 5-20 удаа давтана.

6. Уруул орчим үрчлээг багасгаж, уруулын хэлбэрийг тодотгох



- Уруулыг чангална. Долоовор хуруугаараа хоёр тийш татна. Хамрын орчим арьс үрчийвэл дунд хуруугаараа дарж өгнө.
- Байрлалыг 6 секундын турш барих. Энэ дасгалыг 5-20 удаа давтана.

7. Хүзүүний үрчлээг багасгах



- Шүдээ зуугаад , доод уруулаа чангалж цорвойлгоно. Дасгалыг зөв хийж байгаа бол хүзүү тэгшхэн байрлалд байх болно.
- 6 секундын турш барина. 5-20 удаа дасгалаа давт.

8. Давхар эрүүг арилгах



- Гараа атгаж, эрүүний доор байрлуулна. Амаа ангайлгах үедээ гараараа доороос нь эсэргүүцэнэ.
- 6 секундын турш барина. Дасгалыг 5-20 удаа давтана.

9. Хүзүүний булчинг чангалах



- Нуруугаа тэгшлэн зогсоод толгойгоо арагш болгоно. Энэ үед хүзүүний арьс бага зэрэг татагдаж байгаа мэдрэмж төрнө. Тэр үед нв эрүүгээ чангалж өргөж өгнө.
- 10 секунд бариад 3 удаа давтан хийнэ

10. Нүдний эргэн тойрон дахь үрчлээнээс сэргийлэх



- Нүдний эргэн тойронд 2 минутын турш зөөлөн массаж хийнэ. Энэ нь булчинг маш сайн суллаж өгдөг.
- Чихээ хөдөлгөхийг хичээгээд үзээрэй. Энэ үед арьс хэрхэн шилжиж байгааг анзаараарай
- 6 секундын турш хийгээд  5-20 удаа давтана.

11. Духны үрчлээг багасгах




- 3 хуруугаа духан дээрээ байруулах бөгөөд хуруунууд хөмсөгний  дээр  байх ёстой. Одоо хуруунуудаараа духны арьсаа тэнийлгэнэ.
- 6 секунд бариад 5-20 удаа давтан хийгээрэй.

12. Зовхины үрчлээг багасгах



- Нүдээ аниад, зовхио чангалана
- 6 секунд бариад 5-20 удаа давтан хийгээрэй.

13. Амны орчим үрчлээ




- Дээд, доод уруулыг шүдний завсар хавчуулан жимийнэ
- 6 секунд бариад булчинг суллана. Дасгалыг 5-20 удаа давтан хийнэ.

Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний нэг, манай улсын хөрш Хятад улсын тэргүүн хатагтай Пэн Лию  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл