Шайло Жоли Питтийн сонирхолтой хэв маяг
2017 оны 8 сарын 9
Холливуудын нэр хүнд бүхий хоёр хүн дэр нэгтгэсэн нь Анжелина Жоли Бред Питт нар байлаа. Тэднийг хамгийн төгс хосуудаар нэрлэж байсан ч хэдэн сарын өмнө хосууд гэрлэлтээ цуцалж хоёр тийш болсон юм. Тэднийг анх болзож эхлэхэд Анжелина хэдийнэ гурван хүүхдийн ээж болсон байлаа. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй болсон ч тэдний гэрлэлт дуусгавар болсноор хүүхдүүд ээжтэйгээ хамт байхаар болсон. Авъяаслаг жүжигчдийг анхны охиноо өлгийдөн авахад хэвлэл мэдлээллийн бүхий л томоохон төлөөлөгч тэдний шинэ охинд анхаарлаа хандуулах болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. 




Охин өсөж том болохын хэрээр бяцхан Шайлогийн хувцаслах хэв маяг нь олны анхаарлыг татах болсон юм. Тэр яг л бяцхан хөвгүүн шиг хувцасладаг ба өөрийгөө Жон хэмээн дуудуулах их дуртайг түүний аав Бред Опрагийн шоуны үеэр хуучилсан байна. Шайло бага байхдаа олны нүдэнд өхөөрдөм даашинзтай явж өртдөг байсан бол тэрээр өсөж том болохын хэрээр өөрчлөгдсөөр байсан юм. 







Шайло Жоли Питт охиныг ээж аавыг нь нийлүүлсэн хамгийн төгс хувилбар юм. Гэвч түүнийг бусад охид шиг урт шаргал үстэй, дэрвэгэр хормойтой даашинзтай явж байхыг нэг настай байхаас нь хойш хэн ч хараагүй аж. Тэрээр ээжийнхээ найруулсан "Unbroken" киноны нээлтэнд ирэхдээ хослолтой ирсэн нь олныг гайхшруулж орхисон юм. 



Анже нэг удаа "Би хүүхдүүдийнхээ хүсэж буй зүйлтэй тэрсэлдээд байж чадахгүй" хэмээн хэлсэн нь Шайлогийн хувцаслах, хэрхэн биеэ авч явахыг нь эсэргүүцдэггүй нь илт болсон юм. Анже Бред хоёрын бяцхан хувилбар гэгддэг байсан одоо хэдийнэ 11 настай болсон бөгөөд гаднаас нь харахад хэн ч түүнийг охин хүүхэд гэж хэлэхээргүй болжээ. 







Эгшиг
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний нэг, манай улсын хөрш Хятад улсын тэргүүн хатагтай Пэн Лию  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл