Өөр юу ч биш зөвхөн хайраар нийлсэн алдартай хосууд
2017 оны 8 сарын 9
Өндөр нам, мэргэжил боловсрол, нийгмийн статус зэргийг үл тоон жинхэнэ гал халуун хайраар холбогдсон хосуудыг танилцуулъя. 

Тэдэнд өндөр намын ялгаа хамаагүй. Мэри Кейт Олсен 1,57 бол Оливер Саркози 1,90 өндөртэй. Сонирхуулахад тэд нууцаар гэрлэсэн. 
Даниел Радклифф 1,65 бол түүний найз бүсгүй Эрин Дарк 1,70 өндөртэй. Мөн Эрин Даниелээс 5 насаар эгч. 



Тэдэнд насны зөрүү сонин биш. Тилда Свинтон ба Сандро Копп. Тэдний насны зөрүү 18. 
Майкл Дуглас ба Кетрин Зета Жонс. Хосуудын насны зөрүү 25. Майкл Кетринийг "Зоррогийн домог" киноны зураг авалтын үеэр харж анхны харцаар дурласан. 



Тэдэнд нийгмийн байр суурь хамаагүй. Мэтт Дэмон ба Луйсана Бароссо. Жүжигчин эр энгийн л бартендер бүсгүйтэй гэрлэсэн. 
Хакун ба Метте-Марит. Хакун бол Норвегийн хаан ширээ залгамжлах ханхүү бөгөөд жирийн зөөгч бүсгүйтэй гэрлэсэн. Метте-Марит хар тамхины хэргээс болж ял эдэлж буй эрээс нэг хүүтэй хоцорсон эмэгтэй байжэ. 



Тэдэнд паспортын тамга хамаагүй.  Дуучин Шакира хөлбөмбөгийн тамирчин Пике нар нэг өдөр төрсөн ч арван жилийн зөрүүтэй. Шакира анх нөхрийнхөө фен нь байсан. 
Эва Мендэс ба Райн Гослинг. Райн нэг удаа "намайг студид дуулж бүжиглэж байх үед тэр эмэгтэй охиноо асрахын хажуугаар бас нэг хүүхдээ хэвлийдээ тээж, хорт хавдартай дүүгээ аюулт өвчинтэй тэмцэхэд тусалж байлаа" хэмээжээ. Мэдээж энэ кино нь "Ла ла ланд" байсан юм. 



Тэдэнд угсаа гарал хамаагүй. Зое Салдана болон Марко Пережо. Тэд болзож эхэлснээс нэг сарын дараа хуримаа хийжээ. Тэдний амьдрал ихэд нууцмал байдаг ч хоёр хөөрхөн ихэр хүүхдүүдтэй гэдгийг нь мэднэ. 
Мэттью Макконахей ба Камила Алвес. Тэд танилцсанаас таван жилийн дараа гэрлэсэн. Хосууд гурван хүүхэдтэй. 



Эх сурвалж: brightside.mn
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Алаг нүд, сайхан инээмсэглэл, гоо сайхан бие , сайхан хоолой, алдар нэр, гэр бүл гээд бурх  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл