Жүжигчин С.Пүрэвмаа эрүүл хооллолтын талаар зөвлөж байна
2017 оны 8 сарын 6

Таван салааг та бүхэн зуны нарлаг энэ л өдрүүдэд зуслангаасаа мөн голын эрэг, хөдөө амарч явахдаа түүж аваарай. Таван салааг түүх үед үсэрхэг мэт гадаргуутай болсон байх бөгөөд ходоод гэдэс, дотрын ба уушигны хорт хавдар, шарх хатигийг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн гуурсан хоолойн багтраа хөхүүл ханиад зэрэг амьсгалын замын өвчнүүдэд цэр ховхлох зорилгоор уудаг.

-Таван салаагаа буцалгаад буцалгасан навчаа аяга усанд амны том халбагаар идээшмэл бэлтгэж ууна.

-Навчыг нь усанд дэвтээж шархыг боож эмчилнэ.

-Таван салааны навчийг хүчтэй буцалж буй усаар хандлаад ходоодны хорт хавдарт цай шиг уух атга навчийг 2 стакан буцламгай усанд Энэ нь ажиллах чадварыг дээшлүүлж, цусан дахь гемоглобиныг нэмэгдүүлнэ.

Шар будаа

Та өөрийн ус хийж явдаг савандаа 2 хуруу хэртэй түүхий шар будаагаа угаагаад, дээр нь буцалсан халуун бүлээн ус хийж өдрийн турш уух нь таны бөөр, давсаг болон нурууг тань өвдөхгүй байлгахаас гадна нүүрний арьсыг тань гэрэлтүүлэх шидтэй ундаа юм.
Та өдрийн турш уусан шар будааны шаарыг орой нь хаяж маргааш нь дахин шинээр хийж хэрэглээрэй.
Хөц будаа

Та өөрийн ус хийж явдаг савандаа 2 хуруу хэртэй болсон хөц будааг хийж, дээр нь буцалсан халуун бүлээн ус нэмж, мөн 2-3 дусал лемонны шүүсийг хийж уугаарай. Ингэж хэрэглэх нь таныг хүч тамир оруулж, биеийн жингээ барьж буй хүмүүст тустай.
Та өдрийн турш уусан хөц будааны шаарыг орой нь хаяж маргааш нь дахин шинээр хийж хэрэглээрэй.

Монгол бүс

Айдас бөөрийг гэмтээдэг тухай уламжлалт анагаах ухаанд сургадаг. Багшаас айж түгших, эцэг эхээс айх, амьдралын асуудлаас түгшиж айх, энэ айдсын үед бөөр, бөөрний дээд булчирхайнаас стрессийн дааврууд цусанд ялгарч бүх судсуудыг агшаан тархи нүдийг гэмтээгээд зогсохгүй бөөрний дээд булчирхай цуцаж ядардаг байна.

Бөөрөө дэмжин, хамгаалахад бүс онцгой үүрэгтэй оролцдог. Бид бөөрийг дэмжих эсгий доторлогоотой бүсийг хийснээрээ хүний бие, бие дэх дотор эрхтнүүдийг хамгаалж, дулаан байлгах бүсийг гар аргаар хийж байна.

Бүс байнга хэрэглэж заншсанаар бөөрний үйл ажиллагааг дэмждэг бөгөөд давс усны тогтолцоог тохируулна. Ууц нуруугаар өвдөхгүй, амин орон /хэвлий/-г хамгаалснаар айдасгүй байна. Бөөрний дээр орших адреналин гормон ялгарч булчирхайд нөлөөлснөөр эр, зоригийг бадраана.

Багваахай цэцэг

Багваахай (Taraxacum) бол олон наст ургамал юм. Өвслөг урт, хоёр талдаа жад хэлбэрийн урт навчтай. Багваахайн шар цэцэг нь 3-5 см диаметртэй ба тус тусдаа салж ургасан дэлбээ нь 4-20 см урттай байдаг. Багвайхайн үндэс нь аюулгүй, хамгийн өргөн хэрэглэгддэг эмчилгээний ургамлын төрөлд ордог.

Бүхий л биеийг тамиржуулах, ялангуяа элэг, цөсний үйл ажиллагааг дэмждэг, цөсний гуурсны хавдалтыг буулгадаг, цөсний чулууг хайлуулахад нэмэртэй гэжээ.Элэгний архаг өвчингүүдэд сайн бөгөөд элэгний шар өвчин болон хавдарыг намдаахад мөн цөсний дутмагшлаас болсон хоолны шингэц муудахад сайн байдаг ажээ. Ходоодны өвчтэй үед энэ багваахайн ургамлыг хэрэглэхгүй байх нь дээр гэнэ. Энэ ургамлын олон гайхамшигт чанар нь Элэгний C вирусын эсрэг зохистой хооллолтонд зүй ёсоор ордог ажээ. Багваахайн навч нь их хэмжээний эрдэс бодис, витамин агуулдаг. Ялангуяа Витамин A,C болон K. Мөн Кальци, Калиь Төмөр, Марганц гэх мэт. 1 аяга багваахайн навч нь хүний нэг өдрийн хэрэглээний Витамин А-112%, Витамин С 32%, Витамин К 535%-тай тэнцэх хэмжээний аминдэм агуулдаг байна. Мөн жин хасахад шаардлагатай Н Витамины чухал эх булаг нь юм.

-Элэг эмчлэхэд өдөр бүр 10 цэцэгний толгой идэж байхыг зөвлөдөг. Байнга ядарч, сульдаж байдаг бие султай хүмүүс 14 хоног цэцгийг толгойн курс эмчилгээ хийх ёстой.

-Багваахай цэцгэнд агуулагдах амьдралын эрч хүчийг ашиглахын тулд 2 хоолны халбага жижиглэсэн үндэс дээр стакан ус хийж хагас цаг усан банн дээр халаана. Эсвэл 10 минут зөөлөн гал дээр буцалгаад, дараа нь 2-3 цаг идээшүүлж болдог. Өдөрт 2-3 удаа юм идэхээсээ өмнө стаканы 13-ээр ууна. Амьдралдаа ядаж ганц удаа энэ цэцгийг тасдаж үзсэн хүн лав түүнийг ямар өтгөн, наалдамхай сүүн шингэн ялгаруулдгийг санаж байгаа. Багвахайн цагаан шүүсэнд нь цөс ялгаруулалтыг дэмжиж, бодисын солилцоог болон эрхтэн тогтолцоог бүхэлд нь сэргээдэг маш чухал хүнсний гашуун бодис агуулагддаг. Тийм болохоор багваахай цэцэг элэг цөснөөс гадна хоол боловсруулах эрхтнүүд өвдөхөд тустай. Инулин хэмээх бодис агуулдаг болохоор чихрийн шижинд ч мөн сайн.

-Багваахай цэцгийн хавдартай өвчинд идүүлэх тусгай салат: Багваахай цэцгийн залуу навч 100г-ыг давстай хүйтэн усанд 30 минут байлгаад, дараагаар нь нарийхан жижиглэж хэрчинэ. 50г ногоон сонгино болон 25г яншуйг жижиглэн хэрчээд бүгдийг хольж ургамлын тос нэмж хийгээд ногоон гоньд цацаж өгнө. Энэ салат өвчтөний бие организмд гайхамшгийг авчрах болно.

Эх сурвалж: Жүжигчин С.Пүрэвмаа пэйж хуудас

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл