3 өнгөт сэндвич хийх жор
2017 оны 8 сарын 2
Гэр бүлийн гишүүн бүр идэх боломжтой , тун энгийн хирнээ сайхан амттай сэндвич хийх зааврыг эзэгтэй нартаа хүргэж байна. Маргааш өглөө бэлдэж өгөөрэй



Орц:

12 зүсэм сэндвичны талх

ногоон өнгө:


Өргөст хэмх /жижиглэж хэрчинэ/- 2 аяга
Давс - 1/2 халбага
Майонез - 2-3 халбага
Хар перц - 1/4 халбага

Шар өнгө:

Чанасан өндөгний шар - 4ш
Майонез - 2-3 халбага
Шар гич - 1 халбага

Улаан өнгө:

Хиам /хэрчиж бэлдэнэ/ - 2 аяга
Майонез - 2-3 халбага

Видео заавар



Бэлдэх арга:

1. Өргөст хэмхээ жижиглэж хэрчинэ. Дээр нь давсаа хийгээд сайтар хутгаад 10-15 минут амраана.
2. Дараа нь өргөст хэмхний шүүсийг нь шахаж гаргана.



3. Шүүсийг нь шахсан өргөст хэмхээ буцаагаад саванд хийгээд майонез нэмж сайтар хутгана.
4. Шар өнгийн хачираа бэлдэхдээ бүх орцыг буюу чанасан өндөгний шар, майонез, шар гич зэргээ  жижиг саванд хийгээд нухаад, сайтар холино.
5. Улаан өнгийн хачираа бэлдэхдээ хиамаа жижиглэн хэрчээд мөн майонезоо нэмээд сайтар хутгаад бэлэн болж байна.



Сэндвич бэлдэхдээ:

1. Эхлээд 3 хэрчим талхаа бэлдэж тавина
2. Зүсэм тус бүр шар хачираа жигд түрхэнэ
3. Зүсэм тус бүр дээр дахин шинэ талх давхарлаж тавина.



4. Одоо ногоон өнгийн буюу бэлдсэн өргөст хэмхээ хэрчим тус бүр дээр жигд түрхэнэ.
5. Дахин хэрчим бүр дээр талх давхарлаж тавина.



6. Сэндвичний сүүлийн давхарга буюу хиаман хачираа жигд түрхэнэ
7. Одоо сэндвичныхээ 4 захыг хэрчиж авна. Дараа нь голоор нь хэрчиж тавиарай. Ингээд 6 хэрчим сэндвич бэлэн боллоо.



Хэрвээ сэндвичээ ажилдаа авч явах гэж байгаа бол савандаа хийж бэлдээд бэлэн боллоо.

Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл