70 настай Австрали эмэгтэй нэгхэн бүтээгдэхүүнээс татгалзаж гоо сайхнаа хадгалж чаджээ
2017 оны 7 сарын 23
Жил бүр зун цаг болоход илүүдэл жингээ хасахыг хүсэгчид их болдог. Хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийж багагүй хүчин чармайлт гаргадаг. Тэгвэл амьдралынхаа туршид ганцхан бүтээгдэхүүнээс татгалзаад гоо сайхнаа хадгалан үлдсэн 70  настай нэгэн эмэгтэй талаар хүргэх гэж байна.

Каролин Хартц хэмээх эмэгтэй энэ 7 сард 70 нас хүрч байгаа бөгөөд 4 ач , зээгийн эмээ юм. Гэвч түүнийг эмээ гэж дуудах зүрх хүрэмгүй. 



Тэрээр нэгэн ярилцлагандаа: " Сайхан бие галбираа хадгалж үлдэх нь тун энгийн. Нэгдүгээрт амандаа юу орж байгааг мэдэж, хянаж байх. Хоёрдугаарт идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй" хэмээн ярьсан байна.



Тэрээр ямар нэгэн зүйл хийхэд нас хамаагүй гэж боддог бөгөөд эргээд тенниссээр хичээллэж эхэлжээ.



Түүний өдий хүртэл сайхан бие галбираа хадгалсан нууц нь тун энгийн. 30 жилийн өмнөөс өглөөний цайндаа Cheesecake, жигнэмэг зэрэг цагаан элсэн чихэр агуулсан хоол хүнс идэхгүй байхаар шийджээ. Учир нь чихрийн шижинтэй болсон тул эрүүл мэндээ бодож энэ бүгдээс татгалзсан байна.

1 жилийн дараа гэхэд л цусан дахь сахарын хэмжээ хэвийн болсон байна. Гэвч дуртай амттанаасаа татгалзаж амьдрах түүнд түүнд тун хэцүү байв.


Харин Каролин биедээ хор учруулахгүйгээр дуртай амттанаа идэх нэгэн арга зам олсон байна. Энэ нь элсэн чихэр орлуулагч байсан юм. Ингээд элсэн чихэр орлуулагч үйлдвэрлэдэг компани байгуулжээ. Тэр цагаас хойш Каролин өөрийн дуртай бялуугаа чихэр орлуулагчийн тусламжтайгаар хийж идэх боломжтой болсон юм.

Гэхдээ тэрээр зөвхөн хоолны дэглэмээр хязгаарлагдахгүй өдөрт 8 цаг унтаж, спорт, бясалгалаар хичээллэдэг бөгөөд маш идэвхтэй алхагч юм. Мөн багахан хуванцар мэс ажилбар хийлгэсэнээ нуудаггүй.




"Амьдрал төгс биш. Бүх зүйл таны хүссэнээр болохгүй байдаг. Гэхдээ зүгээр шүү дээ. Энэ хэвийн л зүйл. Хэрвээ та сорилтонд унаж, эрч хүчгүй болвол  түрхэн амсхий.Тэгээд дахиад үргэлжлүүл. Шаардлагатай бол дахин шинээр эхэл. Би нэг хаалга хаагдахад , өөр хаалга нээгддэг гэдэгт итгэдэг. Би үргэлж зөв, хялбархан байна гэж байгаа юм биш. Надад ч бас хэцүү үе тохиолддог, гэхдээ нууц нь эерэг бодол, зөв үйлдэл. Зогс, ямар нэгэн үйлдэл хий" 



Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Gong Hyo-jin 1980 оны 4-р сарын 4-нд Сөүл, Өмнөд Солонгост төрсөн. Одоо 38 настай тэрээр Ө  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл