Цэнхэр тэнгисийн домог Чонь Жи-хёнь
2017 оны 7 сарын 21
Хамгийн сүүлд "цэнхэр тэнгисийн домог" олон ангит киногоороо бидэнд танил болсон Солонгосын жүжигчин, загвар өмсөгч Чонь Жи-хёнь - ны талаарх мэдээллийг хүргэж байна.  Түүний жинхэнэ овог нэрийг  Ван Жи-хёнь гэдэг бөгөөд 1981 оны 10 сарын 30-нд Өмнө Солонгос улсын Сөүл хотод төрсөн. Багадаа онгоцны үйлчлэгч болохыг хүсдэг байсан Жи-хёнийг 16 настай байхад загварын мэргэжилтэн харж хамтран ажиллах санал тавьснаар 1997 онд  Ecole сэтгүүлд зургаа авахуулж урлагт хөл тавьжээ.



Чонь Жи-хёнь 1999 онд «Цагаан Валентин» хэмээх кинонд анхныхаа дүрийг бүтээсэн. Харин Samsung My Jet Printer хэмээх сурталчилгаанд тоглосон  бөгөөд түүний бүжиг, нүүрний хувирал олны анхаарлыг их татав. 2000 онд «Тэнгис» кинонд тоглосон нь амжилттай болж Солонгосын кино одын хэмжээнд алдаршсан юм.

Куаг Жэ-юнгийн найруулсан «Миний дүрсгүй найз охин» (2001, Ча Тэ-хёньтой хос), «Миний найз охинтой танилц» (2004, Чан Хёгтой хос) хоёр кинонд эршүүд, дүрсгүй дүрийг бүтээсэн нь Чонийг олон улсад таниулсан. 2006 онд Жианна Жун гэсэн өрнийн маягийн нэр зүүсэн ба олон улсын хамтарсан «Сүүлчийн цус сорогч» кинонд гол дүр бүтээсэн.

2010 онд Хятадын жүжигчин Ли Бинбинтэй хамт «Цасан цэцэг ба нууц дэвүүр» УСК-д тоглосон байна. 1999 оны «Хамтдаа жаргалтай» ОАК-наас хойш Чонь Жи-хёнь дандаа уран сайхны кинонд тоглож байсан бөгөөд 2013-2014 онд дахин олон ангит кинонд тоглосон нь «Оддоос ирсэн хайр минь» байв. Ким Сү-хёньтой хослон тоглосон тус киног хүмүүс өргөнөөр үзэж Чонь Жихёнь Пэгсан урлагийн шагнал, SBS телевизийн ОАК-ны шагналаас тус бүр «тэсан» (дээд шан) хүртжээ.

2016-2017 онд "Цэнхэр тэнгисийн домог" олон ангит кинонд гол дүр бүтээснээр дэлхий дахинаа түүнийг танидаг болсон билээ. Энэхүү киногоороо "SBS Drama Awards" - д 6 номинацид нэр дэвшиж, 3 төрөлд нь ялалт байгуулсан юм.



Түүний хүртсэн шагналуудаас дурьдвал 1999 онд хамгийн анх 35 дахь удаагийн " Baeksang Arts Awards" - д нэр дэвшиж "шилдэг шинэ жүжигчин" шагналыг, тус ондоо "SBS Drama Awards" - ын 2 төрөлд нэр дэвшиж хоёуланд нь ялалт байгуулсан. 2002 онд 39 дэхь удаагийн "Grand Bell Awards" -аас "шилдэг жүжигчин шагнал", 2014 онд 41 дэхь удаагийн "Korea Broadcasting Awards" - аас "шилдэг жүжигчин"  2016 нд 41 дэхь удаагийн "Baeksang Arts Awards" - аас "шилдэг жүжигчин" , тус ондоо "Цэнхэр тэнгисийн домог" киногоороо SBS Drama Awards - аас "хамгийн тохирсон хос" / Lee Min-ho - тэй хамтран тоглосон/ "Top 10 Stars Award" "Idol Academy Award - Best Eating (Meokbang)" зэрэг 3 номинацын ялалт байгуулсан юм.




 Чонь Жи-хёнь 2012 оны 4 -р сарын 13 нд банкны ажилтан Чуй Жүнь-хёгтой гэрлэсэн. Тэдний хуриманд дотны найзууд болон хамтаана садан нь нийлээд 600 гаруй зочин ирсэн байна.  Түүний нөхөр бол алдарт ханбуг урлагч И Ён-хигийн ач, хувцар загвар бүтээгч И Жон-үгийн хүү юм. 2015 оны 7 сард Чоний зууч агентлаг нь жүжигчнийг жирэмсэн болсныг мэдээлжээ.  2016 оны 2 сард анхны хүүгээ өлгийдөн авсан бол 2017 онд дахин хөл хүндтэй болсон гэх мэдээлэл цацагдсан билээ.






















Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний нэг, манай улсын хөрш Хятад улсын тэргүүн хатагтай Пэн Лию  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл