Солонгосын алдартай хосууд
2017 оны 7 сарын 21
Солонгосын кино болон жүжигчид нь дэлхий дахинд танигдсаар байгаа. Монголын үзэгчдийн дунд хэдийнэ танил болсон алдартай хосуудыг талаар товчхон хүргэж байна.



Сун Жүн Ги, Сун Хё Гю

Тэднийг Нарны үр сад кинонд хамт тоглосны дараа фэнүүд нь холбож эхэлсэн ба тэр нь ч биелэлээ олж саяхан хуримаа хийсэн билээ.



Нам Жүн Хёг, И Сон Гён

Тэд хамтдаа "Хүндийн өргөлтийн дагина Ким Бүг Жу" хэмээх кинонд тоглосон ба фэнүүд нь мөн тэднийг холбосоор байсан юм. Улмаар кинонд тоглосныхоо дараа нэг их удалгүй үерхэж байгаагаа зарласан. Тэд дөрвөн насны зөрүүтэй



Ун Бин, И На Ён хоёр

Солонгосын хамгийн царайлаг залуу гэгддэг, кино болгон дээр царайлаг хүмүүсийг нэрлэхэд нэгт дурдагддаг Ун Бин жүжигчин маань И На Ёнтой 2012 оны 8 сараас болзож эхэлсэн байна. И На Ён нь Ун Бины харъяалагддаг агентлагтай 2011 оны 8 сард гэрээ байгуулан ажиллах болсноор тэд танилцжээ. 2015 оны 5-р сарын 30-нд хуримаа хийсэн. Тэд нэг хүүхэдтэй. Дашрамд дурдахад Ун Бин 2010 онд гарсан хит бүтээл болох "Man from Nowhere"-ээсээ хойш кинонд тоглоогүй юм



И Жүн Ги, Жон Хё Бин

Тэд 2014 онд KBS-ийн бүтээл Gunman in Joseon гэх кинонд хамтран тоглосон ба 2016 оноос үерхэж эхэлжээ. Тэд хоорондоо нэг насны зөрүүтэй



Eric, На Хё Ми нар

Тэд 2017 оны 7-р сарын 1-нд хуримаа хийсэн юм



Хён Бин, Кан Су Ра

2016 оны 12 сараас болзож эхэлсэн. 8 насны зөрүүтэй



И Бу Ён, Жи Сон хоёр

Тэд 2004 онд "Save the last dance for me" гэх кинонд хамтран тоглосон бөгөөд тэрнээс ч өмнө бие биенээ мэддэг найзууд байсан аж. Улмаар 2007 онд болзож байгаагаа зарлан 2013 оны 9-р сарын 27-нд хуримаа хийсэн. Одоо Гвак Жи Юү гэх нэг охинтой



Жү Сан Уг, Ча Еэ Рён

Тэд 2015 оны Glamorous Temptation кинонд хамтран тоглосон ба 2017 оны 5 сард болзож эхэлснээ зарласан юм. 5 сард хуримаа хийсэн



И Дун Гон, Жу Юн Хи

Энэ хоёр хос маань "Wolgyesu tailor shop" гэх кинонд хамтран тоглосон ба И Дун Гон тухайн үед болзож байсан найз охин болох Жи Ёноосоо салсан юм. Экс найз бүсгүйгээсээ салаад удалгүй Жу Юн Хитэй болзож байгаагаа зарласан. Жу Юн Хи одоо давхар биетэй ба хосууд удахгүй хуримаа хийнэ гэсэн



Ким Су Ён, И Сан Ү хоёр

Тэд 2016 онд Happy home гэх цувралд тоглосон ба 9 сард нь болзож байгаагаа зарласан юм. 2017 оны 6 сард хуримаа хийсэн



Rain, Ким Тэ Хи хоёр
2013 оны 1-р сард болзож байгаагаа зарласан ба 2017 оны 1-р сарын 19-нд хуримаа хийсэн. 5-р сарын 23-нд нь Ким Тэ Хиг 15 долоо хоногтой жирэмсэн гэдгийг агентлагаас нь зарласан юм.




И Мин У Suzy хоёр
2015 оны 3 сараас болзож эхэлсэн. 7 насны зөрүүтэй




Ан Жэ Хён, Гү Хё Сон хоёр
Хосууд 2015 онд Цус кинонд хамтран тоглосон ба тус оныхоо 4 сараас болзож эхэлсэн байна. 2016 оны 5-р сарын 20-нд гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэд хуримын ёслол хийх мөнгөө сайн үйлсэд хандивласан юм




И Бён Хон, И Мин Жон хоёр
Тэд 2006 онд хэсэг болзоод өнгөрсөн ба 2012 оноос харилцаагаа сэргээн 2013 онд хуримаа хийсэн юм. И Жүн Ху гэх нэг хүүтэй


Эх сурвалж: https://www.facebook.com/aakdramateam1/posts/1799366583619163
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Gong Hyo-jin 1980 оны 4-р сарын 4-нд Сөүл, Өмнөд Солонгост төрсөн. Одоо 38 настай тэрээр Ө  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл