Хайр татам Моника Белуччи
2017 оны 7 сарын 17
Италийн нэрт жүжигчин, модель Моника Анна Мариана Белуччи 1964 оны ес дүгээр сарын 30-ы өдөр мэндэлжээ. Тэрээр өөрийн урлагийн гарааг загвар өмсөгчөөр эхлүүлж удалгүй италийн кинонд дүр бүтээх болсон байна. 1988 онд загварын нэртэй төв болох Милан хот руу нүүж алдарт "Elite Model Management" төвд ажиллаж болжээ.



1989 оноос эхлэн Парис, Нью-Йоркийн загварын тайзнаа алхах болсон бөгөөд "Dolce and Gabbana болон Elle " брендтэй хамтран ажиллах болсон байна. Тэр жилдээ жүжигчнээ мэргэжлээр сурж эхэлсэн нь өнөөгийн тайз дэлгэцний нэртэй од болох замыг нээсэн аж. 2003 онд "Эрчүүдийн эрүүл мэнд" сэтгүүлээс эрхлэн гаргасан "Бүх цаг үеийн 100 халуухан эмэгтэй"-д 21 дүгээрт жагсаж байжээ. 2004 онд Моника өөрийн хагас нүцгэн болоод давхар биетэй зургийг олон нийтэд "Vanity Fair" сэтгүүлээр дамжуулан хүргэсэн нь тэр жилийн онцлох үйл явдал байлаа. 



2006-2010 онд тэрээр "DIOR" брэндийн үнэлж барашгүй нүүр царай болж байжээ. Түүний дэлхийг жинхэнэ шуугиулж чадсан бүтээл нь 2000 онд дэлгэцнээ гарсан "Малина" бүрэн хэмжээний кино юм. Мөн "Matrix" цувралын гол чимэг нь Моника байсан бөгөөд амьлуулсан дүр бүртээ өөрийн шийдмэг болоод халуухан байдлыг хадгалж байлаа. 



Тэрээр кинонд өөрийгөө мөнхөлхийн зэрэгцээ видео тоглоомонд дуу оруулсан нь "Персийн ханхүү" юм. Эмпайр сэтгүүлийн явуулсан "Киноны 25 халуухан эмэгтэй дүр" жагсаалтад ч багтаж чадсан нь түүний байгалиас заяасан нүүр царай, гоолиг биетэй нягт холбоотой гэлтэй. Хэдийгээр түүний бүтээсэн дүрүүд ихэнхдээ хөнгөмсөг мэт боловч тэр хувийн амьдралд нэгэн юм. 1996 онд "Барилга" нэртэй киноны үеэр Францын жүжигчин Винсент Касселтай танилцаж улмаар 1999 онд гэр бүл болсноо зарласан. Тэд 2004 онд төрсөн Дева болон 2010 онд төрсөн Леони гэх хоёр охинтой ажээ. Харамсалтай нь хосууд 2013 оны 8 дугаар сарын 26-нд албан ёсоор гэр бүлээ цуцлуулснаа мэдэгдсэн билээ. 


Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл