Хааны удмын эмэгтэйчүүдийн дэгжин хувцаслалтын дүрэм
2017 оны 6 сарын 27
Загварын чиг хандлага үргэлж өөрчлөгдөж байдаг. Гэхдээ хааны удмын дэгжин хувцаслалт бүх цаг үед алдартай байсаар ирсэн. Хааны удмын хатан, гүнж нар ихэвчлэн ижил төстэй хувцасладаг бөгөөд тэд тодорхой дүрмийн дагуу хувцасладаг аж.

Хар улаан өнгийн хослол



Улаан өнгө бол бүхий л цаг үед хааны удмын чухал өнгө байсаар ирсэн. Хатан хаан Элизабет II болон Диана гүнж нар улаан өнгийн пальтог хар өнгөтэй хослуулан өмсдөг байсан бол XXI - р зуунд Гүнгийн авхай Кэйт Миддлетон мөн л улаан өнгийг хар өнгөтэй хослуулан өмсөж уламжлалыг дагасаар байна.

Малгай



Хааны удмын хамгийн чухал хэв загвар бол малгай. Хатан хаан Элизабет II 5000 гаруй төрлийн малгайтай юм. Тэд тухайн оролцож байгаа үйл ажиллагаандаа тохируулан өөр өөр өнгийн малгай өмсдөг. Жишээ нь хүн амын нягтаршил ихтэй, хүндтэй арга хэмжээнд орохдоо тод өнгийн малгай өмсдөг. Малгай нь титмийг оролхуулж өндөр, сүр жавхлант байх ёстой аж.

Харин Диана гүнжийн үед илүү өргөн цар хүрээтэй малгай сонгон өмсдөг байв. Өнөө үед Кэйт Миддлетон хиймэл цэцэгтэй эсвэл нарийн гоёлтой гэхдээ уламжлалт хэв загварыг хадгалсан жижиг дэгжин малгай өмсөх болжээ.

Хүрэм



Хамгийн дэгжин хүрмийг хааны гэр бүлээс харж болно. Хатан хаан, гүнжүүд ихэвчлэн тод өнгийн маш дэгжин хүрэм өмсдөг уламжлалтай

Элизабет II цэцэгтэй , хүрэмтэйгээ өнгө дагуу даашинз сонгон өмсдөг. Мэдээж тэр болгон өмсөөд байдаггүй онцгой өнгийн хүрмүүдтэй.

Кейт Миддлтон
маргад, индранил өнгөтэй хүрмийг сонгон өмсдөг. Ихэвчлэн тод өнгийг сонгодог бөгөөд энгийн ард иргэдтэйгээ ижил төстэй хувцасладаг гэж ярих нь бий.

Диана гүнж
бол ихэвчлэн үндсэн өнгийг сонгодог байсан. Хар , цагаан, час улаан, ягаан гэх мэт.

Хослол



Албаны мөн энгийн хирнээ маш дэгжин хослол өмсдөг. 2000 оны эхээр Элизавет II олон төрлийн хослол өмсөж эхэлсэн бөгөөд ард иргэдийнхээ дунд сонгодог хэв маягийг дэлгэрүүлсэн.

Диана гүнж ихэвчлэн үндсэн өнгийн хослол өмсөж ижил өнгийн өсгийтэй гутал өмсдөг байсан бол одоо Кэйт Миддлетон өдөр бүр дэгжин хослолтой харагддаг.



Энэ зургаас Кэйт Миддлетон болон Диана гүнж нар тун ижил төстэй хувцасласан байгааг харж болно. Юпканы урт костюмны загвар, бүсэлхий гаргасан бүс гэх мэт. Гэхдээ гайхах хэрэггүй. Энэ бол royal загвар үргэлж ийм байдаг.

Бээлий




Бээлий бол хааны удмын хамгийн чухал хэрэглээний нэг юм. Тэд бүхий л хувцасдаа бээлий хослуулан өмсдөг. Гэхдээ ихэвчлэн хар эсвэл цагаан өнгийн бээлий өмсөх ёстой аж.

Гоёл


Сувд зэрэг гоёлыг өдөр тутамдаа зүүж болно. Харин үнэт чулуутай, дээд зэрэглэлийн үнэтэй гоёлыг өдөр тутамдаа хэрэглэж болохгүй бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээ, хүлээн авалтын үед л зүүхийг зөвшөөрдөг.

Элизабет II сувдан ээмэг, зүүлтэнд  дуртай учраас өдөр тутамдаа зүүдэг. Харин Диана гүнж янз бүрийн олон төрлийн гоёл зүүдэг байсан бөгөөд хамгийн гол нь эмэгтэйлэг, сэтгэл татам харагдахыг илүүд үзэж гоёлоо сонгодог байсан гэдэг. Кэйт Миддлетон хүний нүдэнд өртөхөөр том , тод гоёл зүүдэггүй. Харин чамин, гоёмсог үнэт эдлэл зүүх дуртай.

Өсгийтэй гутал


Хааны удмын эмэгтэйчүүд гутлаа үргэлж цүнхтэйгээ хослуулах дүрэмтэй. Элизабет II хуучны загвартай гутланд дуртай. Хөлд таатай, эвтэйхэн байдаг учраас өөрийн хэв маягтаа үнэнч үлдсэн.

Диана гүнж намхавтар өсгийтэй, бөөрөнхий болон үзүүртэй хэлбэртэй гутлыг сонгон өмсдөг байжээ. Харин Кэйт орчин үеийн сонгодог өндөр өсгийт болон хавтгай ултай гутал сонгон өмсдөг.

Загварын чиг хандлага үргэлж өөрчлөгдөж байдаг. Гэхдээ хааны удмын дэгжин хувцаслалт бүх цаг үед алдартай байгаа билээ

Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл