Биеэ бялдаржуулах 4 минутын дасгалууд
2017 оны 6 сарын 23
Дасгал хөдөлгөөн бидэнд чухал ч ажлын цаг заваас шалтгаалан фитнесд явж амжддаггүй шүү дээ. Гэхдээ та эдгээр дасгалыг гэртээ  хийснээр биеийн тамирын зааланд дасгал хийсэнтэй ижил ачааллыг авах юм. Танд ердөө 5 минут хангалттай

1. Суулт



Хөлдөө мөрний хэмжээтэй /түүнээс арай илүү ч байж болно/ зай авч зогсоно. Хоёр гараа дагзны ард байрлуулна. Сандал дээр суух гэж байгаа мэт доошоо хагас сууна. Өгзөг болон хөлийн булчинд ачаалал ирнэ. Эргээд эхний байрлалдаа очно.

2. Гар дээр суниалт



А зургийн байрлалыг авна. Хөл өлмий дээр байгааг хараарай. Гар мөрний харалдаа байрлалтай. Аажмаар доош суниагаад эхлэл байрлалд очно

3. Хэвтээ байрлалын дасгал



Гэдэсний илүүдэл өөхийг шатаахад тусална. Гар дээр суниалт хийсэнтэй адил байрлал авна. Баруун хөлөө өргөөд цээж рүү татна. Эхлэл байрлалд очоод зүүн хөлөө цээж рүү татах маягаар дасгалыг хийж гүйцэтгэнэ.

4. Урагшаа алхах



Хөлөө зэрэгцүүлэн, гараа ташаандаа авна. Зүүн хөлөө нугалан 90 градус үүсгэн урагш алхана. Энэ үед баруун хөлийн өвдөг шалнаас үл ялиг хөндий байрлалтай байна. Эхлэл байрлалд ирээд баруун хөлөндөө мөн адил хийнэ. Нуруугаа цэх шулуун байлгах нь чухал гэдгийг анхаараарай.

5. Харайлт



Энэ дасгал нь АНУ - ын цэргийн бэлтгэлийн нэгэн хэсэг бөгөөд тэсвэр хатуужлыг нэмдэг дасгал. Хөлөө тэгшхэн, гар биеийн дагуу байрлалтай байна. Хөлөндөө зай аваад, гараа зурган дээр үзүүлсэн шиг дээш барина. Одоо хурдтай дээш үсрээд эхлэл байрлалд очно.

Дасгал хийх хөтөлбөр



Суулт - 60 секунд
Гар дээр суниалт - 30 секунд
Хэвтээ байрлалын дасгал - 30 секунд
Урагш алхалт - 60 секунд
Үсрэлт - 45 секунд

Дасгалуудыг эдгээр хугацаанд хийж гүйцэтгэнэ. 4 минутыг өөртөө зарцуулаарай




Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
1981 оны 12 сарын 2-нд Миссисипи муж улсын Максмос хотод төрсөн. Одоо 38 настай дуучин бүс  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл