Илүүдэл жингээ хаяхын тулд өдөр бүр эдгээрийг хийгээрэй
2017 оны 6 сарын 17
Ихэнх хүмүүс илүүдэл жинтэйгээ тэмцэхийн тулд хоолны дэглэм барьж, спорт зааланд цагийг өнгөрөөдөөг. Нэгэн судалгаагаар өдөр тутамдаа бид илүүдэл жинг хянаж чадна гэдгийг нотолмон байна. Тэр бол алхах. Ингээд ямар дүрмээр хэрхэн алхахыг дараах зөвлөмжөөс аваарай




Илүүдэл жингээ хаяхад таны жин болон өдөрт хэр хол алхаж чадах вэ гэдэг чухал юм. Сайн үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр эдгээрийг тогтмол хийх хэрэгтэй. Та өдөрт хэр их алхдаг. Үүнээс шалтгаалан та өдөрт хэдэн калор хаяж чадахыг тооцох юм. Дараах тооцоог хамт хийгээрэй. Энэ тооцоог ашиглан та өдөрт хэдэн калор шатааж байгаагаа мэдэж болно. Хамгийн гол нь хувь хүн, идэж байгаа хоол хүнс, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдал өөр өөр байдаг учраас үр дүн үүнийг дагаад өөрчлөгддөг.

100 ккал = 2000 алхам = 1.6 км газартай тэнцэнэ
1 кг = 140 000 алхам = 112 км

Илүү их алхах боломжийг нэмэгдүүлэхийн тулд:

-  Хэрвээ та боломжтой бол аль болох машин унахгүй, чухал шаардлагагүй бол автобусанд суухгүйгээр алхах хэрэгтэй
- Хүүхдүүдээ хичээл, сургуулиас нь авахдаа аль болох алхаж, буцахдаа хүүхэдтэй сайхан зүйлсийн талаар ярилцан алхаж байгаарай
- Цахилгаан шатыг хэрэглээнээс хасах, явган шат байнга ашиглаарай
- Хэрюээ нохой тэжээдэг бол салхилуулангаа илүү зугаатай алхаж болно

Сонирхолтой алхахыг хүсвэл:


- Найзтайгаа юм ярингаа алхах
- Дуртай хөгжмөө сонсож алхах
- Бас нэгэн арга бол дэлгүүр хэсэх, юм үзэж сонирхох

Харин цаг агаар хүйтэн үед гэртээ гүйлтийн зам дээр гүйж, алхаж болно шүү дээ. Дуртай кино, шоугаа үзэнгээ гүйвэл ядрахгүйгээр илүү их калор шатааж чаддаг.




Хүний биеийн жин , өндөр, биеийн хурдаас шалтгаалан өөр өөр байдаг гэдгийг энд хэлэх нь зүйтэй.

Минутанд 70 алхам
Ингэж алхах ямар ч хүнд нөлөөтэй байдаг. Зүрхний шигдээснээс сэргийлдэг.

Минутанд 71-90 алхам хийвэл цагт  4-5 км замыг туулна
Зүрх судасны өвчтэй хүмүүсд ингэж алхахыг зөвлөдөг.

Минутанд 90-110 алхам хийвэл цагт 5 км замыг туулна
Ингэж алхах нь эрүүл хүнд ч тодорхой ачаалалыг өгч чаддаг учраас өдөр бүр ийм хурдаар алхаж болно.

Минутанд 111-130 алхам
Ийм хурдтай алхалт биед маш сайн сургалт болдог бөгөөд бие тань илүү эрүүл болж, илүүдэл жингээ хаяж жингээ хэвийн барих боломжтой.




1. Анхлан алхаж байгаа бол аажуухан , богино зайнд алхаж бага багаар хурдаа нэмж, зайгаа хол болгож биеэ дасгах хэрэгтэй. Хурд нэмэгдсэн үед тодорхой үр дүн мэдрэгдэх болно. Мөн та ямар нэгэн эрүүл мэндийн асуудалгүй байж алхах ёстой гэдгийг анхаараарай

2. Тдорхой үр дүнд хүрэхийн тулд тогтмол алхах хэрэгтэй. Хамгийн багадаа долоо хоногт 2-3 удаа алхаарай. Хоол идсэний дараа 1 - 1 цаг 30 минутын дараа алхах бөгөөд өдрийн ямарт цагт алхаж болно.

3. Эмчид үзүүлж, шинжилгээ өгч байгаарай. Жилд 1-2 удаа шинжилгээнд хамрагдаарай

4. Алхах үедээ анхаарах нэг зүйл бол нүүрээ цэх, мөр шулуун байх ёстой.

Аливаа зүйлийн тунг нь тааруулбал амттай үр дүнтэй байдаг. Тиймээс сайн үр дүнд хүрнэ гэж хэт их алхах нь хохирол учруулдаг учир тохируулан алхаарай. Амжилт хүсье



Г.Сувд - Эрдэнэ
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл