Цээжний булчинг чангалж, унжсан хөхийг өргөх 7 дасгал
2017 оны 6 сарын 7
Хөх янз бүрийн шалтгаанаас болж унждаг нь олон эмэгтэйчүүдэд асуудал болдог. Тиймээс цээжний булчин чангалж , хөхийг өргөх 7 дасгалыг мэргэжиллтнүүд  хүргэж байна.

Дасгал 1



Гараа атгаад эрүүнийхээ доор барина. Тохой тэгш байна. Зургаас сайтар харна уу. Байрлалаа эзлээд эрүүгээрээ гарандаа даралт өгнө. 5 секунд бариад , 5 секунд амраарай. 2-3 удаа давтан хийнэ.

Дасгал 2


Цээжний урд алгаа хавсран зогсоно. Хоёр алгандаа харилцан даралт өгнө. Энэ үед цээжний булчинд нөлөөлж байх ёстойг анхаарна уу. Мөн даралт жигд байх ёстой. Хоёр гарынхаа хооронд жижиг бөмбөг барьж болно. 10 секунд бариад 5 секунд амрана. 3 удаа давтан хийгээрэй.

Дасгал 3


Суниах бол цээжний булчинг чангалах хамгийн чухал дасгалуудын нэг. Хэрвээ та анхлан суралцагч бол зурган дээр үзүүлсэнчлэн өвдөг дээрээ суниаж болно. Хамгийн гол нь зөв суниах хэрэгтэй , тохойндоо анхаар. 12-15 удаа давталттай 3 багц хийнэ.

Дасгал 4

Энэ дасгалыг хийхийн өмнө булчингуудаа халааж өгвөл сайн. Доош харан хэвлийгээрээ хэвтээд гараараа хөлийн шагайнаас барина. Энэ байрлалаа 20 секунд бариад 10 секунд амрах бөгөөд 3 удаа давтан хийнэ.

Дасгал 5


Хананаас хагас метр орчмын зайнд зогсоно. Гараа нударга зангидаад хананд түших бөгөөд энэ үед цээжний булчинд мэдрэгдэх ёстой. 20 секунд даралт өгөөд 10 секунд амрах бөгөөд 3 удаа давтан хийнэ.

Дасгал 6


Сандал эсвэл бөмбөлөг ашиглана. Гарт тодорхой ачаалал өгөх гантель /эсвэл устай сав зэргээр орлуулна/ хэрэглэнэ. Дасгалыг 8 удаагийн давталттай 3 багц хийнэ.

Дасгал 7



Сайхан хөхтэй болоход хамгийн чухал дасгалуудын нэг. Хоёр ижил хэжээтэй гантель /устай сав байж болно/ барина. Өвдгөө нугалан хагас сууж, нуруугаар хотойн цээж урагш болгоно. Цээжний урдаас гараа хоёр тийш өргөх бөгөөд мөртэй нэг шугаманд очих ёстой. Дасгалыг 12 удаагийн давтамжтай 2 багц хийнэ.

Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Олон улсын Каннын кино наадмын гала арга хэмжээнд холливуудын элитүүд нэгэн дор цугладаг б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл