Өдөр бүр 4 ширхэг бүйлс идвэл биед ямар өөрчлөлт гарах вэ?
2017 оны 5 сарын 18

Сайн хоол хүнс хүний биед хамгийн ашиг тустай. Бүйлс нь хүний эрүүл мэндэд төдийгүй гоо сайханд сайнаар нөлөөлөх олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулж байдаг. Тийм учраас өдөр бүр 4 ширхэг бүйлс идсэнээр хүний биед гайхалтай өөрчлөлтүүд гардаг.

1. Холестрины хэмжээ буурна


Муу холестериныг бууруулах шилдэг 5 хүнсний нэг нь бүйлс юм. Хэрвээ таны холестерин их бол өдөрт 20-30 ширхэг бүйлс идэх хэрэгтэй. Холестерин ихэдсэн хамгийн энгийн шинж тэмдэг бол цагаан батга гарах, үс эрт бууралтах, хөл өвдөх зэрэг юм.

2.Үс эрүүл болгоно


Үсэнд хэрэгтэй бүхий л амин дэм , эрдэс бодисыг бүйлс өөртөө агуулж байдаг. Цайр, магни нь үсний ургалтыг дэмждэг, токоферол үсийг бэхжүүлдэг бол В төрлийн витаминууд нь үсний өнгийг сэргээж эрүүл гялалзсан болгодог.

3. Зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ


Бүйлсэнд агуулагдах антиоксидант, өөхны хүчил, зэс , магни зэрэг нь цус эргэлт, зүрхний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг. Зүрхний титэм судасны өвчин болон бусад зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалтаар бүйлсийг хальстай нь идэхийг зөвлөдөг.

4. Үрчлээнээс урьдчилан сэргийлэх

Арьсыг уян хатан байлгах  коллегеныг ялгаруулахад тусалдаг манган бүйлсэнд ихээр агуулддаг. Мөн антиоксидант, Е витамин нь хөгшрөлтөөс сэргийлдэг.

5. Эрүүл бичил бие


Хоол боловсруулах эрхтэний ашигтай нянгуудыг үржүүлэх тустай "пребиотик" нь бүйлсний хальсанд агуулагддаг. Дисбактериозе үед  буюу амнаас эвгүй үнэр гарах, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх, хоодод зэрэгт бүйлсийг өдөрт 30-35 ширхэгийг хэрэглээрэй.

6. Жин хаях



Бүйлс байнга иддэг хүмүүс өдөрт нүүрс ус /нарийн боов, чихэр/ маш бага хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Бүйлсийг идсэнээр бодисын солилцоо сайжирч , амин дэмийн дутагдалд орохгүй. Тиймээс та турах гэж байгаа бол бүйлс хэрэглээрэй.

7. Тархины үйл ажиллагааг сайжруулна



Бүйлс нь санах ойг сайжруулдаг бөгөөд тархины хөгшрөлтөөс урьдчилан сэргийлдэг.


Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Миний хувьд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байсан ч төдийлөн бич  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл