Эрүүл аргаар турах зөвлөмж
2017 оны 5 сарын 14
1. Өглөө босоод 4 аяга ус уу
Өлөн дээрээ 4 аяга ус уух нь гэдсэн дэх бохирдлыг гадагшлуулах ач тустай. 4 аяга ус уугаад 30-40мин дараа өглөөнийхөө цайг уугаарай. Мөн өдөртөө 2-3л ус уух шаардлагатай. Хамгийн хямдхан , хамгийн олдоцтой тураах эм бол ус юм

2. Алкогольноос татгалз
Согтруулах ундаа нь унжсан гэдэс үүсэх хамгийн том шалтгаан болдог. Тиймээс нарийхан гэдэстэй явахыг хүсвэл алкогольноос хол байгаарай.


3. Өлсөж болохгүй
Хүн өдөрт 5 удаа хооллох ёстой байдаг. Тиймээс шим тэжээлтэй хоолыг бага багаар идэх нь зүйтэй. Хэт их өлссөнийхөө дараа хоол идэхдээ 2 дахин илүү хоол иддэг. Мөн идсэн хоол нь шууд өөх болон биенд хуримтлагддаг учраас өөрийгөө өлсгөхгүйгээр бага багаар хооллох хэрэгтэй.

4. Цахилгаан шатнаас татгалз
Гуяараа турахыг хүссэн эмэгтэйчүүдэд хамгийн сайн дасгал болно. Учир нь алхаж явснаар гуяны өөх багасч өгзөг өргөгддөг.

5. Амттанаа өөр зүйлээр орлуул
Зайрмаг идэхийг хүсвэл тараг хөлдөөж идээрэй. Шоколад идэхийг хүсвэл зөвхөн хар шоколадыг сонгоорой. чихэр идэхийг хүсвэл хатаасан жимс , үзэм , самар гэх мэт зүйлийг идээрэй.

6. Аз жаргалтай бай
Уур бухимдалтай байгаа хүн хэт их идэх хандлагатай байдаг. Ингэснээр унжсан гэдэг ихсэхийг анхаараарай.

7. Нарийн ногоо жимс ид
Ногоон өнгөтэй ногоонуудыг идэхийг зөвлөж байна. Орой өлсөж байвал жимс эсвэл ногооны салат хийж идвэл жин нэмэгдэхгүй. Мөн өдрийн хоолондоо ногоотой шөл , нарийн ногоонуудаа хуураад идвэл шим тэжээл ихтэй хирнээ таныг таргалуулахгүй байх болно.

8. Таргалчихлаа гэж санаа зовох хэрэггүй
Шарсан төмс идчихээд , одоо би таргалах байхдаа гэж санаа зовж суух хэрэггүй. Хэт их бодох тусам улам таргалаад байгаа юм шиг санагддаг. Идэхээсээ өмнө надад хэрэгтэй зүйл мөн үү ? биш үү? Гэж асуугаарай.

9. Татгалзах бүтээгдэхүүнүүд
Гаазтай ундаа , чипс , бэлэн гоймон гэх зүйлсийг идэхгүй байхад унжсан гэдэг үүсэх нь бага. Мөн цагаан гурил , хэт чихэрлэг амттан , хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэх мэт зүйлсээс татгалзахад зүгээр шүү.

10. Хамгийн гол нь эрүүл байх
Махлаг эмэгтэйчүүд хурдан турахын тулд өөрийн биеэ хордуулж орхидог. Тиймээс өөрийн биедээ хайртай бол зөв аргаар турах нь чухал.

Турахыг хүсэгчид хуудас
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Довима буюу Дороти Виржиния Маргарет Жуба бол 1950 - иад оны давтагдашүй гоо үзэсгэлэнтэй  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл