Эрүүл мэндийг дэмжих 5 төрлийн витаминлаг хүйтэн шөл
2017 оны 5 сарын 4
Энэ удаад витаминлаг хүнсний ногоо, жимс ашиглан эрүүл мэндэд ач тустай хүйтэн шөл хэрхэн хийх жорыг хүргэж байна. Шөл болгон халуун байдаггүй, халуун шөл болгон тустай байдаггүй шүү дээ. Заавал мах , ногоо, будаа, ус, гурил ашиглан шөл хийх шаардлагагүй.

Жимсний хүйтэн шөл




Орц:

Дөрвөлжин хэрчсэн тарвас -4 аяга
Амтат гуа - 2 аяга
Цэвэр гааны үндэс - 1 халбага, 1/2 халбага
Нэрс жимс-2 аяга
Задь - 1/2 цайны халбага

Хийх арга:

- Тарвас , нэрс жимснийхээ талыг, амтат гуагаа блендэрт хийгээд смүүти болтол сайтар холино.
- Дараа нь цэвэр гааны үндэс болон задиа хийгээд ахин блендэрт хийж холионо
- Хамгийн сүүлд нь хүйтэн шөлөө аягалаад үлдсэн нэрсээ дээр нь хийнэ
- Ингээд таны эрүүл мэндийг дэмжих хүйтэн шөл бэлэн боллоо.

Хийхэд хялбархан хүйтэн өргөст хэмхийн шөл



Орц:

Өргөс хэмх - 2 ш
Йогурт - 1 аяга , 1/3 аяга
Хэрчсэн сармис - 1 хумс
Байгалийн цэвэр гоньд - 1/2 аяга
Ногооны шөл -2 аяга

Хийх арга:

- Өргөст хэмхээ жижиг хэрчиж бэлдэнэ
- Дараа нь өргөст хэмх, сармис, йогурт зэргээ блендэрт ххийгээд сайтар холино
- Гоньдоо нэмж хийгээд дахин холигчоор сайтар холино
- Одоо саванд хийгээд хүнсний ногооны шөлөө нэмнэ. 1 цаг хөргөөд шөлөө ууна

Өргөст хэмх, кремтэй шөл

Орц:

Сонгино - 1 ш
Ургамлын тос - 2 халбага
Өргөст хэмх - 6 ширхэг
Байгалийн гоньд - 2 халбага
Давс
Тахианы шөл - 4 аяга
Хутгаж хөөсрүүлэх зориулалттай өтгөн зөөхий -1 аяга

Хийх арга:

- Өргөст хэмх болон сонгиноо хальсалж цэвэрлээд хэрчинэ
- Тавганд урагмлын тосоо хийгээд халаана
- Халсан таваг  дээрээ сонгиноо хийгээд зөөлөн галаар хуурна
- Өргөст хэмх, гоньд, перц, давс, тахианы шөлөө хийгээд 15-20 минут маш бага гал дээр зөөлөн буцалгана
- Одоо рутгаж хөөсрүүлэх зориулалттай өтгөн зөөхийгөө нэмээд сайтар холино
- Аягалахдаа давс болон перцийг амсаж үзээд бага байвал нэмж болно
- Шөлөө хөргөөд ууна

Хүйтэн гүзээлзгэний шөл



Орц:

Сүү - 2 аяга
Хүйтэн гүзээлзгэнэ - 2 аяга
Шөлний крем - 1/2 аяга
Хутгаж хөөсрүүлэх зориулалттай өтгөн зөөхий - 1 аяга
Элсэн чихэр - 2 халбага

Хийх арга:

- Эдгээр орцуудыг бүгдийг блендэрт хийж сайтар холино
-  8 цаг амраасны дараа хүйтэн шөлөө ууна

Хүйтэн интоорын шөл



Орц:

Улаан интоор -16 ш
Хүйтэн ус - 1/2 аяга
Цагаан элсэн чихэр - 1 халбага
Эрдэнэ шишийн цардуул - 1 халбага , 1/2 халбага
Шөлний крем - 1 аяга
Нимбэгний шүүс - 2 халбага

Хийх арга:

- Эрдэнэ шишийн цардуул болон хүйтэн усаа холигчоор холино
- Дараа нь зөөлөн гал дээр 5 минут булцалгана
- Элсэн чихэр болон нимбэгний шүүсээ нэмнэ
- Одоо шөлөө хөргөнө
- Хөргөсний дараа интоор болон кремээ хийгээд блендэрдэнэ
- Ингээд интоортой хүйтэн шөл бэлэн боллоо
Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
“Victoria’s Secret”-ийн загварын шоунд оролцсон анхны ази загвар өмсөгч, “Forbes” сэтгүү  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл