Арьсаа чийгшүүлэх шилдэг арга
2017 оны 4 сарын 28
Өргөст хэмхний 95% нь ус байдаг бөгөөд нүүрэндээ маск тавьбал хамгийн сайн чийгшлийг эрүүл аргаар өгдөг. Өргөст хэмхээр маск тавьж болох хамгийн энгийн арга бол нүүрээ сайтар цэвэрлэсэний дараа өргөст хэмхээ нимгэн хэрчээд жигд тавиад 15-20 минутын дараа авна. Мөн өргөст хэмх нь витамин С, кали, каротин зэрэг агуулсан байдаг тул миксердээд уувал ашиг тустай. Өргөст хэмх ашиглан бэлдэж болох маскнуудын жорыг хүргэж байна.



1. Чийгшүүлэх маск

Үрсэн өргөст хэмх /тал өргөст хэмх/
Зөгийн бал /1 цайны халбага/
Сүү /бага зэрэг/
Гурил /2 том халбага/

Эдгээрийг сайтар хольж зуураад нүүрэн дээрээ урсахааргүй болтол нь сайн жигд тарааж түрхээд 15 минут орчим тавьна.

2. Хөгшрөлтийн эсрэг өргөст хэмхний маск

Өргөст хэмхийн нухаш
Зуун наст (1-3 хоолны халбага)
Тараг (2 хоолны халбага)
Зөгийн бал (1 цайны халбага)
Нимбэгийн шүүс (1/2 цайны халбага)

Бүгдийг сайтар холино. Нүүрэндээ 10-15 минут маск тавихаасаа (долоо хоногтоо 2 удаа) өмнө нүүрээ хүйтэн усаар сайтар угааж цэвэрлээрэй.

3. Батганы нүх агшаах өргөст хэмхийн маск

Тал өргөст хэмх
Тал аvocado
Нэг өндгний цагаан
2 халбага хуурай сүү

Бүгдийг холиод нухаш болгоод 30 мин хөргөгчинд байлгаад нүүрэндээ тавиарай.Хүзүү,нүүрэндээ тавиад 30 мин болгоод ,бүлээн усаар угааж ,дараа нь хүйтэн усаар шавших. Дараа нь алчуураар дарж усийг аваарай.




4. Нүүр цэвэрлэх өргөст хэмхийн маск


Тал өргөст хэмх
Нэг халбага тослог багатай хуурай сүү
Нэг халбага тараг

Бүгдийг нь холь миксердээд, нүүрэндээ 20 минут тавиад бүлээн усаар угааж , хүйтэн усаар шавшаад , зөөлөн алчуураар дарж арчаарай!



5. Арьсны өнгийг сэргээх өргөст хэмхийн маск

Нэг халбага үрсэн өргөст хэмх
Сарнай цэцгийн нэрмэл ус 5 дусал

Холиод нүүрэндээ 15 минут  тавиад бүлээн усаар зайлаад зөөлөн алчуураар дарж арчаарай

6. Өргөст хэмх сүүтэй маск

    1/2 өргөст хэмх
    1/4 аяга сүү
    1 цайны халбага зөгийн бал
    1 цайны халбага бор сахар

Бор сахар нь гайхалтай гуужуулагч бөгөөд сүү, зөгийн балтай холилдсоноор таны арьсыг эрүүл өнгөлөг толигор болгоно.

Өргөст хэмхээ хальсалж үрэгчээр үрж эсвэл блендэрт хийж буталж болно. Өргөст хэмхэндээ бусад орцоо хийгээд хутгана. Цэвэрлэсэн нүүрэндээ түрхээд 15 минутын дараа бүлээн усаар угаана. Угаахдаа арьсандаа зөөлөн массаж хийж гуужуулах маягаар цэвэрлээрэй.

7.  Төмс, өргөст хэмхийн маск


1 төмс,
½ өргөст хэмх.

Төмс болон өргөст хэмхээ автомат холигчинд хийж, жигд зуурмаг болтол холино. Урьдчилан цэвэрлэсэн нүүрний арьсанд тус маскийг зөөлөн иллэг хийх маягаар түрхэнэ. Түрхсний дараа 25 минут орхино. Дараа нь бүлээн усаар угаагаарай.

8. Сэвхний эсрэг өргөст хэмхийн маск


Тал өргөст хэмх
тал улаан лооль
нэг том халбага зөгийн бал

Бүгдийг хольж миксердээд нүүрэндээ түрхэж 15 минут болсны дараа угаана.




Г.Сарнай
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ni Ni 1988 оны 8 сарын 8-нд төрсөн Хятадын жүжигчин юм. Тэрээр Жан Юмоугийн найруулсан ”  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл