Гэдэс дүүрэх зовиурыг арилгах аргууд
2017 оны 4 сарын 28
Гэдэс томорч, хийгээр дүүрэх нь хүн болгонд тулгардаг энгийн үзэгдэл. Гэвч хатгаж өвдөх, цанхайж биед таагүй байх гэх мэт олон асуудал тулгардаг. Тиймээс гэдэсний хийг багасгах, хоол боловсруулах үйл явцыг хэвийн байлгах аргуудыг хүргэж байна.

Нэгдүгээр арга: Энэ цэг нь гэдэс хийгээр дүүрэх болон ходооны ачааллыг багасгана



Хүйснээс дээш 4 хуруу зайтай цэгэнд цагийн зүүний дагуу 2-3 минут иллэг хийнэ. Мөн нөгөө тийш адил хугацаатай иллэгийг хийх бөгөөд зөв хийсэн бол шүлс ялгаруулалт нэмэгдэж, аманд исгэлэндүү амт амтагдана.

Хоёрдугаар арга: Хийгээр дүүрч хатгуулах өвдөлтийг намдаах



Хүйснээс дээш 2 хурууны зайд орших цэгийг цагийн зүүний дагуу 2-3 минут, эсрэг талруу нь мөн адил хугацаанд иллэг хийнэ

Гуравдугаар арга: Ходоод хүнд оргихыг багасгах болон ходооны үйл ажилагааг сайжруулах цэг



Хүйсний нүхнээс 4 хурууны доор байрлах цэгийг цагийн зүүний дагуу 2-3 минут, эсрэг талруу нь 2-3 минут иллэг хийнэ. Иллэгийг зөв хийвэл дүүрсэн хий гадагшилдаг.
 
Гэдэс дүүрэх бол энгийн үзэгдэл. Эрүүл хүний биед илэрдэг бөгөөд ходоодны үйл ажиллагаатай холбоотой байдаг. Танд хэрэгтэй зөвлөмжийг хүргэж байна.

1. Өглөө бүр бүлээн нимбэгтэй ус уугаарай

Өглөөний цайгаа уухаасаа 15-30 минутын өмнө бүлээн нимбэгтэй ус ууж байгаарай. Энэ нь цээж хорсох, гэдэс хийгээр дүүрэх зэргийг багасгаж байдаг. Мөн С витаминаар баялаг учир таны биеийн эсэргүүцэлд сайн нөлөөтэй.

2. Өглөө сүү болон кофе бүү хэрэглэ


Сүү болон кофе нь ходоодны хүчлийг нэмэгдүүлдэг. Мөн тослог чанар ихтэй, ус болон ундааг бодвол хүнд ххол юм. Тиймээс өглөөдөө тараг уусан нь илүү тохиромжтой бөгөөд тарганд агуулагддаг нянгууд нь ходоодны үйл ажиллагааг дэмждэг. Мөн шар айраг ууж болохгүй.


3. Хоол идсэнийхээ дараа шингэн зүйл уухгүй байх


Хоол идэж байхдаа, хоолны дараа шингэн юм уух нь хоол боловсруулах үйл явцыг удаашруулдаг бөгөөд гэдэс дүүрэх нэг шалтгаан болдог. Тиймээс боль болох хоол идэж байхдаа шингэн зүйлээс татгалзаарай.

4. Өлөн ходоодон дээрээ согтууруулах ундаа бүү хэрэглэ


Согтууруулах ундаа нь ходоодны хүчлийн ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Ходооны хүчил ихдэх нь ходоодны ханаа устгаж байдаг бөгөөд байнга согтууруулах ундаа хэрэглэх нь ходоодны тэнцвэрт байдлыг алдагдуулж байдаг. Эрүүл мэндээ хайрлан согтуурлах ундаанаас татгалзаарай

5. Цагаан гаатай цай ууж байх


Цагаан гаа олон төрлийн ашиг тустай. Гэдэс хийгээр дүүрэхийг удаашруулж, ходоодыг амрааж өгдөг. Мөн цагаан гаа нь цусны эргэлтийг сайжруулдаг юм шүү.


6. Өөх тостой хоолноос татгалзах


Хоол боловсруулах систем удаан байвал төдий чинээ гэдэс хийгээр дүүрэх магадлалтай байдаг. Тиймээс өөх тос багатай хоол идэж байх хэрэгтэй. Их өөх тос нь ходоодыг цочроож, хоол боловсруулах явцыг удаашруулдаг.

7. Агаар залгихгүй байх


Босон суун тогтворгүй хоол идэх,их ярьж идэх, бага зажлах, хийжүүлсэн ундаа уух, тамхи татах зэрэг нь хүний гэдсэнд хийг хуримтлуулж байдаг. Аюул багатай ч гэдсээ дүүргэхийг хүсэхгүй байгаа бол хоол идэж байхдаа эдгээрээс татгалзаарай.


8. Ширхэглэг зүйлс бага ид


Шихэрлэг ихэдвэл хүний гэдс хийгээр дүүрч эхэлдэг. Тиймээс бага хэмжээтэй идэж байгаарай.

9. Өөрийгөө үргэлж тайвшруулж, бясалгаж хийж байгаарай

Стресс, сэтгэл тогтворгүй байх зэргээс хамааран хүний ходооны үйл ажиллагаа хямарч хоол боловсруулах явц удааширдаг. 15-20 минут өөрийгөө тайвшруулж, болвол бясалгал хийгээрэй. Энэ нь гэдэс ходоод төдийгүй зүрх, тархины үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлдөг.


Г.Сарнай
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хятадын анагаах ухааны нэгэн гайхамшиг бол хүний биед байгаа цэгээр дамжуулан эмчлэх явдал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл