Зураг авхуулахдаа эдгээр алдаануудыг бүү гаргаарай
2017 оны 4 сарын 28
Олон хүмүүс загвар өмсөгч, фото моделиуд л зурган дээр төгс сайхан харагддаг гэж бодох нь бий. Үнэндээ камерт биеийн өнцгөө зөв гаргаж чадвал сайхан харагдах боломжтой гэдгийг эдгээр зөвлөмж харуулж байна. Зураг авхуулах гэж байгаа бол эдгээр алдааг бүү гаргаарай

Эрүүгээ өргө




Асуудал: Аливаа зураг дээр хүзүүгээ гаргах хэрэгтэй байдаг. Духаараа харах, эрүүгээ доош болгох нь зожиг харагдуулдаг.
Шийдэл: Бага зэрэг толгойгоо урагш түлхэж зургаа авхуулах нь урт, нарийн хүзүүтэй харагдуулдаг бөгөөд эмэгтэй хүний эрхэмсэг чанарыг илүү тодотгож өгдөг.

Гараа хөндлөн бүү барь



Асуудал:
Гараа хөндлөн барьж толгойгоо хазайлгах нь хиймэл дүр төрхийг бий болгодог. Хүзүү , бэлхүүс биеийнхээ сайхан хэсгийг нуусан мэт.
Шийдэл: Камер луу бага зэрэг хазайж зогсох бөгөөд гараа сул тавьж өгнө. Хүзүүг илүү урт сайхан харагдуулахаас гадна биеийн галбир зөв харагдаж байгааг харж болно.

Суух




Асуудал:
Сандал дээр сууж зургаа авхуулахдаа бөгтийж болохгүй. Бэлхүүс хэсгийг бодит байгаагаас илүү тарган , галбиргүй харагдуулдаг.
Шийдэл: Нуруугаа тэгшилж суух бөгөөд түшлэгийг налах хэрэггүй. Хагас хазайж өгвөл бэлхүүс нарийхан, бие галбирлаг харагдана

Өнцөг



Асуудал:
Буруу өнцгөөс зураг авхуулбал хөл, гар богино, бие намхан гардаг
Шийдэл: Үүнийг засахын тулд өнцөг зөв эзлэх хэрэгтэй. Хажуу тийш хазайлттай, хөлөө өөр өөр түвшинд байрлуул. Урт хөлтэй, биеийн зөв галбиртай харагдаж байгаа биз

Орон зайг нэмэгдүүлэх



Асуудал:
зураг 1 - Бэлхүүс өргөн, хөл богино гарсан байна
Шийдэл: Үүнийг залруулахын тулд орон зайг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр бэлхүүс нарийхан, хөх том харагддаг.

Гарын байрлалд анхаарлаа хандуул



Асуудал:
Гараа хөндлөн барих нь ямар ч тохиолдолд тохиромж муу байдаг. Хуруугаа ил гаргах нь хиймэл төрхийг бий болгож байна. Мөн хөлний тавилтаас шалтгаалан гуя илүү тарган , өргөн гарсан байгааг ажиглаарай
Шийдэл: Ийм алдаа гаргахгүйн тулд хөлөө ачиж суугаад тохойгоо өвдөг хэсэгт тавина. Нэг гар хэвтээ байрлалд, нөгөө гар босоо байрлалд байлгах нь биеийн галбирыг зөв, царайны төрхийг эрхэмсэг бөгөөд гоёмсог харагдуулна

Мөр



Асуудал:
Номхон каманд авсан мэт зогсох нь бас л оновчтой байрлал биш. Биеийн массыг нэмж харагдуулахаас гадна өмссөн хувцасны загварыг алдагдуулж байдаг.
Шийдэл: Тиймээс гарыг биеэс салгаж, таашаандаа авах зэрэг байрлалаар зургаа авхуулж болно.

Хослол



Энэ байрлалаар ихэвчлэн зураг авхуулдаг. Тиймээс хажуу тийш бага зэрэг хазайж зогсох бөгөөд гараа ташаандаа авч, нөгөө гараа харааны орон зайтай байрлуулна. Ингэснээр бие илүү галбирлаг сайхан харагдаж байгааг харж байгаа байх

Шуудай мэт хувцаснаас зайлсхий



Асуудал: Шуудай мэт өргөн, нэвсгэр хувцас өмсөх нь хүний биеийг илүү масстай тарган харагдуулдаг. Тиймээс аль ийм хувцас өмсөхгүй байх хэрэгтэй.
Шийдэл: Хэрвээ зайлшгүй авхуулах тохиолдолд хоёр гараа ташаандаа авч , нэг гараа нөгөө гараасаа үл ялиг дээш барих хэрэгтэйг анхаараарай.

Тохойгоо харуулж болохгүй



Асуудал:
Камерруу тохойг харуулж болохгүй. Орон зайг багасгаж, өнцөг буруу харагддаг
Шийдэл: Тиймээс тохойгоо бага зэрэг хажуу тийшээ хандуулсан байрлалыг сонгоорой.

Эрхэмсэг дүр




Асуудал: Гараа хацар дээрээ тавих нь зохимжгүй. Тухайн зургийг харахад бүх анхаарал гаранд хандаж байна.
Шийдэл: Нүүрнийхээ хэлбэрийг тодотгон харуулах бөгөөд гараа нүүрэндээ бүү хүргэ. Гараа байрлуулах хэцүү байгаа бол заавал оролцуулах шаардлагагүй шүү дээ

Нүүрээ тодотгох




Асуудал:
Эрүүгээ тулж, духаараа харах нь тийм ч зохимжтой байрлал биш гэдгийг эндээс харж болно. Хиймэл дүр төрх харагдаж байна.
Шийдэл: Гараа сул байрлалд тавих бөгөөд эрүүгээ бага зэрэг урагш болгохыг эрмэлз.

Зурагчин: Роман Захарченко
Модель: Дарья Харитонова
Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Миний хувьд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байсан ч төдийлөн бич  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл