Илүүдэл өөхийг шатааж, нурууг тэгшлэхийг хүсвэл энэ дасгалыг хийхэд л хангалттай
2017 оны 4 сарын 18
Удахгүй урин дулаан цаг болох гэж байгаатай холбогдуулан өөх хайлуулж, нуруу тэгшхэн болгох хамгийн үр дүнтэй дасгалыг та бүхэнд хүргэж байна. Энэ нь  планк дасгалын нэг хэлбэр юм .



Хэрхэн гүйцэтгэх вэ 


1. Хөлөө жигээд тэгш гадаргуу дээр сууна. Гараа алгаар нь бүтэн тавьж ардаа тулна.
2. 45 градусын өнцөг үүсгэхээр байрлал авах бөгөөд гар мөртэй нэг шулуун байх ёстой
3. Одоо өгзгөө дээш өргөнө. Энэ үед гар болон хөлийн өсгийн дээр бүхий л жинг тэнцвэртэй байлгана.
4. Биеийг нэг шулуун байлгахыг хичээх хэрэгтэй. Нуруу, өгзөг, хөл шулуун байх . Гэдэсний булингаа чангалах ёстой
5. Энэ байрлалд 15-60 секунд бариад зөөлөн эхний байрлалдаа очно




Эдгээр дасгалыг хийснээр гарах үр дүн


- Өгзөгний булчин чангарч , дээш өргөгдөнө. Энгийн планк дасгал нь өгзөгт бага нөлөө үзүүлдэг бол энэ дасгал нь илүү үр дүнтэй байдаг.
- Энэ планк дасгалыг хийснээр маш их калори шатаадаг бөгөөд бодисын солилцоог гайхалтай сайжруулдаг.
-  Нуруу тэгширнэ. Планк хийх явцад нурууны бүхий л булчингууд ажилладаг учраас нурууг тэгшхэн болгодог. Суугаа ажил хийдэг хүмүүст илүү ач тустай.




- Нурууны өвдөлтийг багасгадаг. Долоо хоногт 3-4 удаа дасгалыг хийвэл нуруугаар хатгаж өвдөхийг багасгадаг.
- Хэвлийн илүүдэл өөх хайлдаг.Энэхүү эсрэг планкийг хийснээр биеийн бүхий л булчинд ачаалал өгдөг.

Г.Сарнай
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тэрээр 1967 оны 6 -р сарын 20 нд Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман (биохимич)  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл