БНСУ-ын Поско сангийн тэтгэлэг зарлагдлаа
2017 оны 4 сарын 17

Тэтгэлэгийн зорилго: Азийн залуу удирдагчдыг дэмждэг POSCO Asia Fellowship тэтгэлэгийг дэлхийн олон орны залуучуудад олгодог бөгөөд Монгол улсын ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц МУИС-ийн нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж буй шилдэг оюутнуудыг дэмжих зорилготой.

Тэтгэлэгийн шаардлага:

  • Бакалаврын идэвхитэй төлөвийн 2-р түвшний суралцагч байх,
  • Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  • Улиралд 15-аас багагүй багц цагийн хичээл судласан байх,
  • Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  • Тэтгэлэгийн бөглөсөн анкет /Application form/
  • Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт /англи, монгол хэлээр/
  • Суралцагчийн оюутан байх үеийн хувийн амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар
  • МУИС-аас зохион байгуулдаг үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог бол нийгмийн идэвхийг илтгэх бичиг баримт, багшийн болон оюутны албаны тодорхойлолт

Уг тэтгэлэгийн шалгуур үзүүлэлтийг хангаж буй суралцагчид дээр дурьдсан бичиг баримтыг бүрдүүлэн 2017 оны 4 сарын 26-ны 12.00 цагаас өмнө МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоот Оюутны албанд ирүүлнэ...

Дэлгэрэнгүйг: http://news.num.edu.mn/?p=41768 энэдээс уншаарай

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Эрчүүд сайхан эмэгтэй рүү эргэж хардаг ч эмэгтэйчүүд мөн л эмэгтэй хүн рүү харж унагадаг а  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл