Мэрлин Монрогийн хэлсэн 39 ишлэл
2017 оны 4 сарын 12
1.Эмэгтэй хүн чин сэтгэлээсээ, бас амирлангуй байхдаа хамгийн сэтгэл татам байдаг.

2.Би бүхэл амьдралынхаа туршид үзэгчдийн Мерилин байсан. Агуу учраасаа биш, харин би хэнд ч хэрэггүй байсан болохоороо л тэр.

3.Шөнийн тэнгэрлүү харахдаа би: “Дэлхийн бүх охид л энэ оддыг харж, тэдний нэг байхыг хүсдэг байхдаа”- гэж боддог. Гэхдээ оддын нэг болон гялалзаж чадаагүйдээ харамсдаг охидын өмнөөс би шаналахгүй ээ. Учир нь тэд над шиг дэндүү ихээр хүсч чадаагүй байж таарна.

4.Намайг арай залуу байхад “тачаангуй шаргал үст”, “секс бөмбөг” гэж нэрлэдэг байсан. Гэхдээ гоо үзэсгэлэн, эмэгтэйлэг байдал хоёр бол настай ямар ч холбоогүй гэдгийг би мэддэг. Эмэгтэй хүний сэтгэл татах чадварыг ямар ч механик үйлдлээр бий болгож болдоггүй нь үнэн. Би жинхэнэ дотроос гардаг гоо үзэсгэлэнгийн талаар ярьж байна. Дотроос гардаг гоо үзэсгэлэн бол эмэгтэйлэг байдлаас үүсдэг.



5.Өөрийгөө хичнээн сайн болохыг мэдэх болон өөрийгөө бүгдийг мэддэгт тооцох нь тийм ч сайн зүйл биш. Учир нь өндрөөс гэнэт унахаас сэргийлж, өөрийгөө бага ч гэсэн хамжаарлаж байх хэрэгтэй.

6.Миний тачаангуй байдлыг би өөрөө, бас эрчүүд бий болгосон. Эрчүүд энэ байдлаас маань хэтэрхий их зүйлийг хүлээдэг. Тэд миний гоёмсог даашинзны цаана жинхэнэ тэсрэх бөмбөг нуугдаж байгаа мэтээр санадаг. Гэвч үнэн хэрэг дээрээ миний бие мах бодь бол энэ дэлхийн бусад бүх эмэгтэйчүүдийнхээс юугаараа ч ялгарах зүйлгүй. Тиймээс надаас хэтэрхий их зүйлийг хүлээх хэрэггүй гэж л хэлмээр байна.

7.Намайг шаргал үстэй тэнэгхэн гэж хэлэхэд л би хамгийн их гомддог. Би тэнэг биш гэдгээ өөрөө мэдэж байгаа шүү дээ.

8.Би эмэгтэйчүүдийн таалалд нийцэхүйцээр хувцасладаг, харин эрчүүдэд зориулж нүцгэлдэг.

9.Жинхэнэ эмэгтэй хүн бол гал тогоондоо хамгийн сайн эзэгтэй, хүүхдийнхээ хамгийн сайн ээж нь, харин орон дотроо жинхэнэ “биеэ үнэлэгч” шиг байх ёстой.

10.Биеийн гоолиг галбир бол жинхэнэ бурхны бэлэг юм. Түүнийг сүйтгэж, эвдэх эрх эзэнд нь байх ёсгүй.

11.Надад бас мэдрэмж гэдэг юм байдаг юм. Би урьд нь хэн байсан тэр хэвээрээ л байгаа. Миний хамгийн их хүсч буй зүйл бол хайрлагдах...



Эмэгтэй хүнд хоёр л зэвсэг байдаг. Нэг нь сормуусны будаг, нөгөөх нь нулимс юм. Харамсалтай нь энэ хоёрыг зэрэг ашиглах боломж байдаггүй

12.Секс бэлэг тэмдэг гэдэг бол зүгээр л нэг эд зүйл. Харин би эд зүйл байхыг хүсэхгүй байна. Гэхдээ үнэхээр л ямар нэгэн бэлэг тэмдэг л байх ёстой юм бол би сексийн л бэлэг тэмдэг байх замыг сонгоно. өөр юуны ч биш.

13.Холливууд бол таны ганц үнсэлтийн төлөө мянга мянган доллар төлж, харин зүрх сэтгэлийн тань өөдөөс 50 цент шиддэг газар. Би үүнийг маш сайн мэддэг. Яагаад гэвэл үнсэлтийнхээ төлөө өчнөөн олон удаа мянга мянган доллар авч үзсэн. Бас зүрх сэтгэлийнхээ хариуд задгай цент олон удаа авч үзсэн

14.Эрчүүд хамгийн уйтгартай зүйлүүдэд хамгийн их хүндэтгэлтэй ханддаг.

15.Би хэзээ ч наранд биеэ шардаггүй. Надад тэр читгээ жинхэнэ шаргал үст байх таалагддаг учраас...

16.Нөхөр гэдэг бол чиний төрсөн өдрийг мартдаг хирнээ хичнээн их хөгширч байгааг чинь сануулахаа хэзээ ч мартдаггүй хүн.

17.Миний зураг хуанлины нүүрэн дээр олон удаа гардаг. Гэхдээ би цаг барих тал дээрээ хэзээ ч хуанли дээрхи шигээ байдаггүй.

18.Намайг эмэгтэй хүн гэж тодорхойлдог. Би эмэгтэй хүн болж төрсөндөө баярлаж явдаг.

19.Би аз жаргалтай байж дасаагүй. Тиймээс аз жаргалыг миний амьдралын салшгүй хэсэг гэж боддоггүй.

20.Би амьдралаа хэн нэгэн тэнэгхэн буржгар шаргал үстийн байр сууринаас эхлүүлсэн. Тэр чигтээ л дуусах нь.

21.Надад жаахан ч гэсэн завшаан гарвал хүмүүс яагаад сексэд тэгтлээ их ач холбогдол өгдөгийг олж мэдэх болно. Учир нь секс бол миний хувьд гутлаа арчихтай л адилхан энгийн үйлдэл.

22.Надад Холливуудаас сураагүй зүйл бараг байхгүй. Би жүжигчин гэдэг утгаараа хөгжихийг үнэхээр их хүсч байсан. Би өөрөөрөө байж чадахгүй юм бол амьдраад яах юм бэ?

23.Би үргэлж цагаасаа хоцордог. Хүмүүс үүнийг маань их бүдүүлэг хэрэг гэж үздэг. Гэвч үнэн хэрэг дээрээ энэ бол хүмүүсийн боддогоос эсрэг шалтгаантай зүйл. Яг цагаа барьж, цагтаа ирдэг хүмүүс маш олон байдгийг би мэднэ. Гэхдээ тэд бол юу ч хийхгүй зүгээр л хүлээж, эсвэл өөр шигээ цагаа барьдаг эрхмүүдэд хамаг амьдралаа ярьж, амаа чилтэл чалчихын төлөө л ингэдэг юм. Намайг бас бусад хүмүүс шиг тийм хэрэггүй зүйлд цагаа зарцуулахыг та нар хүсээгүй биз дээ?



24.Хүмүүс надруу харах зуршилтай байдаг. Би хүн биш, харин толь л юм шиг тэд надруу ширтдэг. Тэд надруу ширтэхдээ өөрсдийнхөө бусармаг бодлыг маш тодоор олж хардаг. Харин харж дууссаныхаа дараа гэмгүй цагаан баг зүүчихээд, миний бусармагийн талаар ам уралдан ярьцгаадаг.

25.Хэн нэгний хайртай хүн байна гэдэг нь сэтгэл татам байхыг хэлдэг гэж би боддог байлаа. Харин одоо бол бусдыг хөсөр хаяж, бусдын өмнө хязгааргүй эрх мэдэлтэй байсан нь л хайрлагддаг гэж боддог болсон.

26.Хайрлуулахыг хүссэн хүнээсээ зугт...

27.Би хэзээ ч, хэнийг ч хуурч байгаагүй. Гэхдээ бусад хүмүүс намайг хуурахыг би зөвшөөрдөг байсан. Тэд намайг үнэн хэрэгтээ хэн болохыг минь олж мэдэхийг тэгж их хичээгээгүй. Тэгсэн хирнээ намайг хэн байх ёстойг хялбархан гэгч нь бодоод олчихсон. Тэд намайг надаар биш, өөрсдийнхөө төсөөлж бодсон тэр огт өөр хүнээр төсөөлж, хайрладаг. Харин тэд жинхэнэ намайг үе үе олж харахаараа намайг өөрсдийг нь хуурсан гэж буруутгадаг.



28.Бүсгүй хүний хамгийн сайн найз бол бриллиант.

29.Би тоглоом шоглоомонд дуртай.

30.Хэрэв би дүрэм журам бүрийг дагадаг байсан бол өнөөдөр энэ амжилтанд хүрэхгүй байх байлаа.

31.Хамгийн зөв шийдвэр гэж ер нь хамгийн хэрэггүй зүйл байдаг гэдгийг бүгд мэддэг.

32.Шөнийн цагаар хүн унтах ёстой гэж хэн хэлсэн юм бэ?

33.Сая сая хүний мөрөөдөл ганцхан хүний амьдралд биелэлээ олох боломжгүй.

34.Би итгэж байсан хүнээ хэзээ ч өөрөө хаяж байгаагүй.

35.Ухаалаг эмэгтэй сайн үнсэлцдэг ч, үнссэн хүнээ хайрладагүй. Сайн сонсдог ч итгэдэгүй. Бас өөрийг нь орхихоос өмнө амрагаа орхиж чаддаг.



36.Ямар нэг цензур, хориог зөрчсөн зүйл хийх би дуртай.

37.Би царайлаг боловч гоо үзэсгэлэнгийн туйл биш. Би маш их нүгэлтэй боловч шулам биш. Би сайхан сэтгэлтэй боловч сахиусан тэнгэр бас биш.

38.Хэн нэгний дэргэд шаналж байсны оронд ганцаараа жаргалтай байсан нь дээр.

39.Эмэгтэй хүний харц, уруул гэсэн хоёр зүйл нь сайхан байх ёстой. Учир нь эмэгтэй хүн харцаараа дурлуулж, уруулаараа хайраа илэрхийлдэг.
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Энхрий зөөлөн царай, эелдэг ааш, эерэг хандлагатай загварын салбарт амжилттай яваа топ мод  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл