Гоо сайхны бүтээгдэхүүний чиг хандлагыг тодорхойлогч MALU WILZ Монголд
2017 оны 3 сарын 20


 Өдрөөс өдөрт өнгө нэмж, үзэсгэлэн төгс болж буй Монгол бүсгүй танд Герман улсын өндөр зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүн MALU WILZ –ыг танилцуулж байна. Орчин үеийн гоо сайхны дээд зэрэглэлийн цогц бүтээгдэхүүнийг Герман болон дэлхийн олон орны хэрэглэгчдэд зориулж байгаа MALU WILZ нь маш өндөр стандарт, чанарын шаардлага бүхий лабораторид арьсны нарийн мэргэжлийн эмч нарын тусгай  туршилтаар шалгагдан хэрэглэгчийн гарт очдогоороо онцлогтой юм.

  Монголын хэрэглэгчдэд албан ёсоор хүрч байгаа Германы MALU WILZ гоо сайхны бүтээгдэхүүний бусдаас ялгарах онцлог  нь  арьсанд цочрол өгөх үнэртүүлэгч, тусгай химийн найрлага бүхий өнгө оруулагчгүй мөн найрлаганд Парабен, Алкохол ороогүй гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн орц найрлагын хувьд ургамлын болон байгалийн гаралтай, далайн бүтээгдэхүүнээс тусгайлан ялгаж авсан бэлдцээс бүтсэн тул арьсны эмч нарын хамгийн итгэлтэй бүтээгдэхүүнээр тодроод байна.

Өө дарах төгс технологи

Эмэгтэй хүн бүрийн өөртөө итгэлтэй  үзэсгэлэн төгс царайг бүтээхэд өө дарах бүтээгдэхүүн хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. MALU WILZ  арьс бүрийн онцлог, цаг агаарын өөрчлөлт зэрэгт тохируулсан төрөл бүрийн өө дарагчийг бүтээсэн бөгөөд сэвх, толбо, төрөлхийн улаан мэнгэ зэргийг маш сайн дарах үйлчилгээтэй. Мөн усны хамгаалалттай тул өө дарагчийг хэрэглээд усанд сэлэхдээ ч сэтгэл амар байх боломжийг бүрдүүлжээ. Тус брэндийн өө дарагч нь ижил төрлийн бүтээгдэхүүнээс үнийн хувьд хямд боловч make up artist-ууд болон кино дэлгэцийн бүтээлд хүртэл мэргэжлийн нүүр хувиргагч нар ашигладгаараа алдартай.


Улиралын онцлогт тохирох бүтээгдэхүүн


Хаврын улиралд арьс стрессддэг гэж сонсож байсан уу.  Тэгвэл таны арьс бороо, салхинаас болж даарч, гэрийн халаалтаас хуурайшиж илүү их арчилгаа шаарддаг байна.Найрлагандаа олон төрлийн үнэт бэлдцийг оруулсан стресс тайлагч крем нь таны арьсанд чийгшил болон тэжээлийг өгч уян зөөлөн болгохоос гадна улайлт, цочрол зэргийг бууруулж арьсыг хаврын турш арчилж, хамгаалалтын давхарга үүсгэх болно.


Эко найрлагатай шидэт Ампул

Арьсанд зөвхөн тос, маск түрхэхээр гадна цэвэр амьд биет ургамлаас гаргаж авсан эрдэс бодисыг түрхэж заншаарай. Химийн аргаар бүтээгээгүй ампулууд нь арьс өөрийгөө эмчлэх,  үйл ажиллагаа нь байгалийнхаа жамаар явах нөхцлийг бүрдүүлдэг тул танд илүү боломж, илүү аюулгүй байдлыг герман эмч нар амлах болно.

Герман эрдэмтдийн дээд зэргийн хяналт дор бүтээгдэж буй MALU WILZ гоо сайхны бусад бүх төрлийн бүтээгдэхүүнтэй танилцахыг хүсвэл Улаанбаатар Их Дэлгүүрийн 1 давхарт байрлах MALU WILZ брэндийн дэлгүүрээр зочлон арьсны нарийн мэргэжлийн эмч, мэргэжлийн нүүр будагч нарын зөвлөгөөнд дор өөрт тохирох бүтээгдэхүүнээ сонгохыг эрхэмсэг бүсгүй танд зөвлөж байна.

Мөн MALU WILZ зүгээс 3/14-3/23-нийг дуустал зарим бүтээгдэхүүнээ 200 Candy-гээр  20% хөнгөлүүлэх боломжийг олгоод байна.

 


 

 

Н.Цас
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тун удахгүй урин дулаан цаг ирлээ бүсгүйчүүдээ... Илүүдэл жингээ хасч, эрүүл чийрэг, сайха  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл