Эрүүл мэнддээ хор нөлөөгүй зөв суух 6 арга
2017 оны 3 сарын 4
Хүний бие өвдөх шалтгааны 25 % нь буруу сууснаас болдог аж. Тиймээс ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай тулгарахгүйн тулд мэргэжилтнүүдийн зөвлөж буй дараах зөвлөмжийг анхаарна уу?

Хөл

Ажлаа хийж байхдаа хөлөө ачих нь цусны эргэлтийг муутгаж, венийн судасны эргэлт алдагдаж улмаар биед таагүй мэдрэмж төрж эхэлдэг. Тиймээс хөлөө ачиж сууж болохгүй. Мөн өндөр сандал дээр сууж хөлөө унжуулах нь буруу. Сандлынхаа өндрийг өөрийн биед таатайгаар тохируулан, тохируулгагүй өндөр сандал байвал  хөлийн гишгүүр хийх хэрэгтэй.



Нуруу


- Сандал нь гуяны урттай таарсан байх ёстой. Хэрвээ том сандал байвал нурууныхаа ард дэр , зөөлөн түшлэг эвэх хэрэгтэй. Буруу суувал стресстүүлж, нурууны өвдөлт үүсгэж байдаг.

- Асуултын тэмдэг мэт бөхийж сууж болохгүй гэхдээ хэт тэгшхэн суух гэж хичээх нь бас л биед таагүй байдаг. Тиймээс өөрийнхөөрөө биед эвтэйхэн суух хэрэгтэй.

- Хэрвээ таны бие чилж , таагүй байвал булчингуудаа амрааж болох өөрт таатай байрлалд суух хэрэгтэй. Гэхдээ хэт удаан задгай , буруу байрлалд сууж болохгүй.



Гарын байрлал

Компютер дээр ажиллаж байхдаа гараа зөв байрлуулахгүй бол хэсэг хугацаа өнгөрсөний дараа таны бие таагүй болж эхэлдэг. Гар, компютерийн хулгана, тохой зэрэг нь нэг түвшинд байх ёстой бөгөөд мөр тохой 90 градус үүсгэж суух хэрэгтэй.



Хүзүүний байрлал


Бид хүзүүгээ гэмтээхгүйн тулд компютерийнхээ дэлгэцийг зөв байрлуулах ёстой. Хэт доор эсвэл хэт дээр байх нь хүзүүний дискийг гэмтээж байдаг. Зурган дээр үзүүлсэнчлэн биеэ  байрлуулах нь хүзүү болон нүд өвдөхөөс сэргийлж чадна.



Нүд


Компютер дээр удаан сууснаас нүд аргах, хуурайших, улайх зэрэг хам шинж илэрдэг. Энэ нь цаашлаад тархийг цочроож , өвдөж эхэлнэ.

- Нүдний түвшинд тохируулан дэлгэцээ сонгож, царай дэлгэцээс 50 см -аас ойргүй зайнд ажиллах ёстой.

- Компютерийнхээ дэлгэцийн гэрлийг тааруулах хэрэгтэй. Хэрвээ та бүдэг гэрэлд суудаг бол дэлгэцээ бүдгэрүүл, тод гэрэлтэй байдаг бол тохирсон гэрэлтэй дэлгэцийг сонгон тааруулах ёстой

- Байнгын олон цагаар компютерийн өмнө ажилладаг бол хамгаалттай шил зүүх хэрэгтэй. Таны нүдийг ядрах, хараа муудахаас хамгаалж чадна.

- Нүдний дасгал хийж байх ёстой. Тогтсон дасгал хийдэггүй бол ядаж 20 секунд холыг ширтэх, цонхоор харж байгаарай.



Дасгал

Байнга суугаа ажил хийх нь цасан дахь холестрины хэмжээг ихэсгэдэг. Тиймээс өөрт тохирсон дасгалыг заавал хийж байх хэрэгтэй.

- Хөл бадайрах, хавагнах, цусны даралт ихсэх зэрэг нь энэ бүгдээс үүдэлтэй. Эдгээр шинж тэмдгүүд ихэвчлэн үдээс хойш илэрдэг.

- Өдөр бүр дасгал хийх цаг зав гаргаж бай. Хамгийн багадаа 15 минут дасгах хийх ёстой. Дандаа машинаа унахаас илүүтэй 7 хоногт ганц нэг удаа олон нийтийн хэрэгслээр зорчиж, гэрлүүгээ болон ажилруугаа алхах хэрэгтэй. Мөн хэрэгтэй хэрэггүй олон төрлийн юм идэж гэдсээ дүүргэсэнээс чанартай, биед хэрэгтэй багахан зүйл идэж байхыг зөвлөж байна.

Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл