”Хар арьст Мадонна” буюу хүчирхэг Рианна
2017 оны 2 сарын 16
Дэлхийн олон сая сая шүтэн бишрэгчтэй, Барбодосын бахархал болсон дуучин, ая зохиогч, жүжигчин Рианна. Тэрээр 1988 оны 2-р сарын 20 нд Сент - Майкл , барбодос хэмээх газар төрсөн байна. Түүний ээж Моника Африк гаралтай бол аав нь Барбодосын унаган хүн. Аав Роналдьд нь хувцасны үйлдвэрийн нягтлан бодогч байжээ. Мөн доороо Rorrey ,  Rajad Fenty хэмээх хоёр дүүтэй бөгөөд айлын том охин юм. Хэдийгээр тэд олуулаа өнөр өтгөн гэр бүл байсан ч тийм ч аз жаргалтай амьдарч байгаагүй юм. Түүний аав нь архинд донтогч, мансуурагч байсан бөгөөд гэр бүлийнхээ хүмүүсийг хүчирхийлэлд өртүүлдэг байв. Тийм ч учраас Рианна- ын эцэг эх түүнийг 14 настай байхад салсан байна.

7 настай байхаасаа Регги урсгалын хөгжим сонсож, ойрын хүмүүстээ дуулж үзүүлдэг байжээ. Тэрээр цэргийн дэглэмтэй сургуульд сурдаг байсан бөгөөд дуучин, хөгжмийн зохиолч Shontelle багш нь байжээ. Рианнагийн авъяасыг мэдэрсэн багш нь түүнийг маш их дэмжиж, улам цаашаа хөгжхийг зөвлөсөн байна. Дуучин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн Рианна зориг гарган алдарт продюсер Карл Стюркентэй уулзаж дуучин болох анхны гараагаа тавьсан юм.




Ингээд Нью - Йорк явж , 2004 онд  дуугаа бичүүлээд хэд хэдэн студи руу илгээсэн бөгөөд хамгийн анхны хариу ирүүлсэн хүн бол алдарт дуучин, продюсер Jay Z байсан юм.  Ийнхүү алдарт Жэй-Зигийн "Дэф Жэм Рэкордингсийн"  уран бүтээлч болжээ. 2005 онд тэрээр өөрийн анхны бие даасан "Music of the Sun" хэмээх цомгоо гаргасан бөгөөд Billboard 200-д эхний шилдэг 10-т багтаад зогсохгүй цомогт багтсан "Pon de Replay" гэх single нь Billboard Hot 100-д эхний 10-т багтсан байна.Ингээд жил ч хүрэхгүй хугацааны дараа хоёрдох цомог болох "A Girl Like Me" гарсан бөгөөд Billboard Album Chart-д шилдэг 5-д багтсан байна. Цаашлаад цомогт орсон түүний шилдэг US number one single SOS, шилдэг 10-т багтсан "Unfaithful", "Break it Off single"-үүд нь гаржээ.

2007 онд Рианнагийн гурав дахь цомог "Good Girl Gone Bad" нь гарсан бөгөөд Billboard 200-д 2-рт жагссан ба цомогт орсон US number one single-үүд болох "Umbrella", "Take a Bow болон Disturbia" цаашлаад дэлхийн хэмжээний хит single "Don"t Stop The Music" нь гарсан байна. Гурав дахь цомог нь Grammy Awards-д 9 төрөлд нэр дэвшсэн ба "Umbrella" дуу нь "Best Rap/Sung Collaboration" төрөлд түүнд Grammy-гийн шагнал авчирсан юм.

2016 он гаргасан цомгийн "Work" хэмээх дуу Biilboard 200-д болон Hot 100 жагсаалтыг тэргүүлжээ. "Umbrella", "Take a Bow", "Disturbia", "Only Girl (In the World)", "S&M", "We Found Love", "Diamonds", and "Stay" in which she is the lead artist, and her collaborations "Live Your Life" ( T.I. - тэй хамт), "Love the Way You Lie" and "The Monster" ( Eminem - тэй хамт дуулсан) гэх мэт дуунуудыг бүх цагийн хамгийн их борлуулалттай дуугаар нэрлэдэг.


Дэлхий даяар түүний цомог 200 сая гаруй хувь борлогдсон бөгөөд бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай дуучдын нэг юм. Түүний цомог болгон амжилттай болдог. Тийм ч учраас "Grammy" - ын 8 удаагийн шагнал "American Music Awards" - аас 12 удаа, "Billboard Music Awards" - аас 12 удаа "Brit Awards" - аас 2 удаа гэх мэт нэр хүндтэй олон шагналын эзэн болсон юм. 2012 онд түүнийг "хамгийн хүчирхэг алдартан" - уудын нэгээр нэрлэж байсан бол Time сэтгүүлээс "Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүмүүс" - ийн жагсаалтанд оруулжээ.

Мөн хамгийн өндөр орлоготой одуудын нэгээр зүй ёсоор тооцогддог. 2012 онд
53 сая $ долларын ашиг орлогоор анх жагсаалтанд орж байсан бол 2013 онд 43 сая $ долларын ашгаар 13 т бичигдэв. 2015 онд 26 сая $ , 2016 он гэхэд 160 сая $ болон өсөж хамгийн өндөр орлоготой одоор шалгарсан юм. Одоо тэрээр  New York - ын Manhattan хотод амьдардаг бөгөөд  14 сая $ үнэтэй пентхаусанд амьдарч байна.



Рианна урлагийн салбартаа жинтэй хувь нэмэр оруулахаас гадна сайн үйлсийн аян байнга өрнүүлдэг. Ядуу тарчиг, зовлон үзэж өссөн тэрээр хүүхдүүдэд туслах дуртай. Тийм ч учраас хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах зорилготой “Believe” сангаа 2006 онд байгуулсан.

Түүний дуртай үнэртэн бол өөрийнх нь гаргасан сүрчиг юм. Дуучин бүсгүй өөрийн нэрийн үнэртэй усыг "Crush" хэмээн нэрлэсэн бөгөөд дотроо ягаан сарнай, бергамот лийр, мандарин, ягаан чинжүүний үр зэргийг шингээсэн байна. Мөн дуучин Рианна тус үнэртэй усны савны хийцийг өөрөө гаргасан гэнэ. Мөн уран бүтээлийнхээ хажуугаар кино дэлгэцийн урлагт хөл тавиад амжсан Рианна анх 2006 онд “Bring It On: All or Nothing” кинонд туслах дүрийг бүтээж байсан бол 2011 онд анхныхаа загварыг өмссөн юм. 2010 оны дууны клипэндээ Emporio Armani  - ын дотуур хувцас Armani - ын жинсэн өмдийг өмсөж байсан бөгөөд дараа жил нь албан ёсны нүүр царайгаар тодорсон юм. 2013 оны 2 сард өөрийн стилист Adam Selman- тай хамтран хавар намрын коллекцоо Лондонгийн загварын долоо хоногоор танилцуулж байжээ. Ийнхүү загварын салбарт өөрийн орон зайг бий болгоод байсан Рианна 2015 онд DIor - ын нүүр царайгаар ажиллаж эхэлсэн бөгөөд энэ нь Dior- ын нүүр царай болсон анхны хар арьс эмэгтэй болов.




Түүний хайр сэтгэлийн тухайд гэр бүлтэй болж амжаагүй байгаа. Анхны хайр болох алдарт дуучин Крис Браунтай багагүй хугацааг өнгөрүүлсэн ч 2009 онд Рианнад гар хүрсэн гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийг  шуугиулж байсан юм. Тухайн үед 51 дэхь удаагийн  Grammy шагнал гардуулах ёслол болж байсан бөгөөд Рианна ирээгүй нь үүнтэй холбоотой хэмээн хэвлэлээр бичиж байсан бөгөөд энэ мэдээлэл үнэн гэдгийг нийтэд ил болгосон билээ. Тийм ч учраас шүүхээр шийдүүлж, Крис Брауныг Рианнад ойртох эрхийг нь хязгаарласан шийдвэр гарсан юм. 2010 онд  Dodgers багын тоглогч Matt Kemp - тэй болзож байсан бол 2013 онд Канадын реппер Drake -тэй мөн нэр холбогдож байсан юм. Гэвч Крис Браун , Риана хоёр эргэн нийллээ гэсэн нийтлэл эргэн хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан билээ.



Түүний биширч үлгэрлэн дуурайж явдаг дуучин бол Моданна юм. Нэгэн ярилцлагандаа "Би хар арьс Моданна болохыг хүсч байна" хэмээн ярьж байсан бөгөөд тэрхүү мөрөөдөлдөө ч хүрч чаджээ. "Хар арьс Моданно" гэж шүтэн бишрэгчид нь ярих нь бий. Ийнхүү олон олон амжилтын эзэн болж, олон охидын үлгэр дууриал болсон түүнийг 2008 оноос Барбадосчууд "Рианнагийн нэрэмжит үндэсний өдөр" - ийг тэмдэглэн өнгөрүүлэх болжээ.

 





















Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Victoria’s secret нь шилдэг топ моделиудыг багтаасан загварын шоу зохиох болон каталогиоро  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл