”Дэлхийн мисс” тэмцээний хамгийн үзэсгэлэнтэй миссүүд
2017 оны 2 сарын 4
"Дэлхийн мисс" тэмцээнийг хамгийн анх Эрик Морли 1951 онд зохион байгуулсанаас хойш жил бүр энэхүү тэмцээнийг зохиосоор байгаа билээ. Тэртээгээс эдүгээ хүртэл гоо сайхны олимп хэмээгдэж буй хамгийн нэр хүндтэй энэхүү тэмцээнд оролцож, тэргүүн титмийн эзэд болсон хамгийн үзэсгэлэнтэй миссүүдийг онцлон хүргэж байна.

1. Сусана Дейжм - Венесуэл улсын мисс /1955 оны дэлхийн мисс/

"Дэлхийн мисс" тэмцээнд хамгийн олон удаа тэргүүн титмийг хүртэж байсан улс бол Венесуэл юм. Гоо, үзэсгэлэн төгс эмэгтэйчүүдээрээ алдартай энэхүү улс нийт 6 удаа түрүүлж байжээ. Үүний анхдагч нь
Сусана юм. Тэрээр дэлхийн мисс болсоныхоо дараа жүжигчин, хөтлөгчөөр ажилласан юм.



2. Пенелопа Кёлен- Өмнөд Африк /1958 оны дэлхийн мисс/
 
"Дэлхийн мисс" - ын титмийг Өмнөд Африкт авчирсан хамгийн анхны мисс бол Пенелопа Кёлен юм. Тухайн үед 18 - хан настай, нарийн бичгийн дарга хийдэг бүсгүй байв. Тэмцээнд түрүүлсэнийхээ дараа нутаг руугаа буцаж, гэр бүлтэй болсон бөгөөд одоо 5 хүүтэй, 3 ач зээтэй болжээ. Гэрэл зургийн студи болон гоо сайхны газар ажиллуулдаг аж.



3. Анн Сидней -  Их Британи /1964 оны дэлхийн мисс/

"Дэлхийн мисс" - ын титмийг хүртсэнийхээ дараа телевизийн цуврал кинонд тоглож, цаашлаад Жеймс Бонд кинонд тоглосон авъяаслаг жүжигчин бүсгүй юм.



4. Маделейн Хартог Белл - Перу /1967 оны дэлхийн мисс/

Тэрээр олон жил Парисд амьдарсан ч  дэлхийн миссийн титмийг эх орондоо авчирчээ.  Дараа нь Флоридо руу нүүж, тэндээ гэр бүлтэй болсон юм.



5. Женнифер Хостен - Гренада /1970 оны дэлхийн мисс

Дэлхийн мисс болоод 1 жилийн дараа гэр бүлтэй болжээ. Канадад амьдардаг байсан бөгөөд сэтгэл зүйч мэргэжлээр их сургуулиа төгссөн юм. Канадын  авиа компанид ажиллаж байсан. Хоёр хүүхэд, 5 ач зээтэй болжээ.

женнифер Хостен (Jennifer Hosten), Гренада

Мисс мира — 1970



Источник: https://www.adme.ru/tvorchestvo-fotografy/15-samyh-yarkih-korolev-krasoty-za-vsyu-istoriyu-konkursa-miss-mira-1453065/ © AdMe.ru

женнифер Хостен (Jennifer Hosten), Гренада

Мисс мира — 1970



Источник: https://www.adme.ru/tvorchestvo-fotografy/15-samyh-yarkih-korolev-krasoty-za-vsyu-istoriyu-konkursa-miss-mira-1453065/ © AdMe.ru


6. Синди Брейкспир - Ямайка /1976 оны дэлхийн мисс/

Хэдийгээр дэлхийн мисс болсон ч загвар өмсөгчийн карьераа орхисон мисс юм. Хөгжим тоглох дуртай бөгөөд регги урсгалын хөгжимчин болжээ.  1 хүүтэй, 4 ач зээтэй аж.



7. Сара-Жэйн -  Их Британи  /1983 оны дэлхийн мисс/

Их Британийн төрөн гарсан 2 дахь дэлхийн мисс.



8. Линда Петурсдоттир - Исланд /1988 оны дэлхийн мисс/

Тэрээр гоо үзэсгэлэн төгс төдийгүй хамгийн бизнес сэтгэлгээтэй мисс юм. Тэрээр 20 жил өөрийн компаниа амжилттай удирдаж юм. Линда 2015 онд дэлхийн миссд дахин оролцсон. Гэхдээ энэ удаад шүүгчээр ажилласан юм.



9. Айшвария Рай - Энэтхэг /1994 оны дэлхийн мисс/

Айшвария Рай бол хамгийн олон хэлээр чөлөөтэй ярьдаг мисс. 5 хэлээр чөлөөтэй ярьдаг тэрээр алдарт  L’Oreal - ын нүүр царайгаар ажиллаж байсан юм. 2007 оноосс жүжигчин Амитабха Баччана - тай болзож эхэлсэн бөгөөд 2011 онд тэд охинтой болсон юм.



10. Приянка Чопра - Энэтхэг /2000 оны дэлхийн мисс/

Приянка бол дуучин, жүжигчин, загвар өмсөгч гээд олон талаараа дэлхийн дахинд танигдсан мисс юм. Үүнээс дутуугүй хамгийн их сайн үйлс хийдэг нэгэн. CAF хэмээх буяны сан байгуулсан бөгөөд олон хүмүүсд тус болж байгаа юм. Түүнийг сайн санааны элч хэмээн ярих нь бий.




11. Азра Акын - Турк  /2002 дэлхийн мисс/

Турк , голланд англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Туркийн загвар өмсөгч, жүжигчин , бүжигчин бүсгүй. "Ододтой бүжиглье" шоунд түрүүлж байсан нэгэн.



12. Розанна Дэвисон - Ирланд  /2003 оны дэлхийн мисс/

Загвар өмсөг, дуучин, жүжигчин, зохиолч гээд олон төрлийн авъяастай мисс юм. Түүний зохиосон "Eat yourself beautiful" ном нь шилдэг борлуулттай номоор шалгарч байжээ. Розанна - ын аав бол алдарт хөгжимчин  Крис де Бург  юм.



13. Ксени Сухинова - Орос /2008 оны дэлхийн мисс/

Ксения Сухинова, Россия

Мисс мира — 2008



Источник: https://www.adme.ru/tvorchestvo-fotografy/15-samyh-yarkih-korolev-krasoty-za-vsyu-istoriyu-konkursa-miss-mira-1453065/ © AdMe.ru
Ксени бол тун спортлог мисс. Гүйлт, гимнастик, биатлоны гэх мэт олон спортоор хичээллэдэг. Тэмцээний дараа Итали, Испани, Франц гэх мэт томоохон хотуудын нэр хүндтэй шоунд оролцож, Валентино гэх мэт алдарт загвар зохион бүтээгчдийн хувцасыг өмсжээ. 2016 онд "Дэлхийн мисс" тэмцээнд уригдсан бөгөөд оролцогчдоос асуулт асуусан байна.
 



14.  Меган Янг - Филиппин  /2013 оны дэлхийн мисс/

Түүнд маш олон хүмүүс хайртай байдаг. Загвар өмсөгч, жүжигчин, телевизийн хөтлөгч тэрээр дэлхийн мисс - ын титмийг Филиппин улсад авчирсан анхны мисс юм. Түүний ээж Америк , аав нь Филиппин хүн бөгөөд Меган Филиппинд өсөж, торнижээ. 2014 оноос хойш "Дэлхийн мисс" тэмцээнийг хөтлөсөн билээ.

Меган Янг (Megan Young), Филиппины

Мисс мира — 2013



Источник: https://www.adme.ru/tvorchestvo-fotografy/15-samyh-yarkih-korolev-krasoty-za-vsyu-istoriyu-konkursa-miss-mira-1453065/ © AdMe.ru


15. Ролин Страус- Өмнөд Африк /2014 оны дэлхийн мисс/

Өмнөд Африкийг "Дэлхийн мисс" - ын тэмцээнд 3 дахь удаагаа дуурсгасан мисс бол Ролин Страус. Тэрээр гэр бүлийн " The Strauss Foudation "  хэмээх буяны сан байгуулсан бөгөөд удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа юм.



Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Gong Hyo-jin 1980 оны 4-р сарын 4-нд Сөүл, Өмнөд Солонгост төрсөн. Одоо 38 настай тэрээр Ө  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл