Алжаал тайлах массаж хийж сурцгаая
2017 оны 1 сарын 25
Иллэг хийхийнхээ өмнө орчиноо бүрдүүлэх хэрэгтэй. Тав тухтай, өрөөний халуун хүйтэн тохирсон байх ёстой. Хэт халуун, эсвэл хүйтэн байж болохгүй. Иллэг хийх үер биеийн халуун буурдаг гэдгийг тооцох хэрэгтэй. Массажийг мөр, хүзүү, нуруу сул чөлөөтэй , хэвийн байхаар хатуу гадарга дээр хийнэ. Бие биендээ хийж өгвөл сайхан амралт болно гэдэгт итгэлтэй байна. 

1. Зурагны дарааллын дагуу массаж хийнэ. Чангаас зөөлрөх маягтай . Эрхий хуруу болон гарын алгыг ашиглаарай.
 


2.  Хоёр мөрийг ээлжлэн гарын алга болон эрхий хуруу ашиглан илнэ. Дараа нь далнаас доошоо чиглэлд илнэ. Далны голоос хоёр тийш тохойгоор илнэ. Зурган зааврыг сайтар анзаарч сумны дагуу хийнэ



3. Хүзүү болон хоолойны хоёр талаар илнэ. Үүний дараа мөр далны хэсэгт нэмэлт иллэг хийвэл илүү таатай байх болно. Зурган дээр үзүүлсэнчлэн мөрний цэг дээр дарвал илүү амрах болно.



4. Нурууг илэхдээ доош чиглэлтэй илэх бөгөөд гарын тохойг ашиглана. Үүний дараа гараа атгаад дотор хэсэг буюу нугалсан хурууны үеийг түлхүү даран өгзгийг доош илнэ.



5. Хөлийг илэхдээ дээш чиглэлтэй байгааг анхаарна уу? Арын булчинг хоёр эрхий ашиглан илэх бол урд хэсгийг алгаараа илнэ. Хөлийн улыг хуруунаас өсгий чиглэлрүү илнэ мөн цэгүүд дээр дарж болно.



Иллэгийг удаавтар хийх хэрэгтэй. Цэг дээр дарахдаа тухайн хүндээ зовиургүй байхаар зөөлөн хүрнэ.

Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Gong Hyo-jin 1980 оны 4-р сарын 4-нд Сөүл, Өмнөд Солонгост төрсөн. Одоо 38 настай тэрээр Ө  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл