Эмэгтэй хүнд ээлтэй эрдэнийн чулуу, түүний увидас
2017 оны 1 сарын 23

Ведүүдийн олон бичвэрт үнэт болон хагас үнэт чулуунуудыг амьтай эд гэж бичсэн байдаг. Эрдэмтэд чулууны “амьдралыг” сайтар судалсны эцэст чулуунд амьдралын зарим нэг хэлбэр байгааг тогтоогоод байгаа юм. Жишээ нь чулуу амьсгалдаг, амьсгал авалтын хугацаа нь хэдэн жилээр үргэлжилдэг гэнэ. Мөн ургаж томордог, томорсон чулуунаас жижиг бөөрөнхий хэсэг тасарч хуваагдах байдлаар үрждэг байна. Эмийн ургамлыг үндэснээс нь тасалж хатаасны дараа анагаах чадвар нь хэдэн жил л хадгалагддаг бол, чулуу, үндэснээсээ тасарсны дараа анагаах чадвараа хэдэн зуун жилээр хадгалдаг ажээ.

Үнэт чулуу хүний энергийн урсгалд нөлөөлснөөр мэдрэлийн систем болон уураг тархинд зохих нөлөөг үзүүлдэг байна. Энэ хүчийг чулуу ургалтын үедээ, Дэлхийд ойр гаригуудаас олж авдаг бөгөөд гариг бүр тодорхой төрлийн чулууг тодорхой энергээр дүүргэдэг гэнэ. Тэр л энерги нь чулууг эдэлж хэрэглэж байгаа хүнд сайн муугаар нөлөөлдөг учраас чулуутай гоёл чимэглэл зүүхдээ тухайн чулууны танд үзүүлэх “тусламж эсвэл хорлол”-ыг мэдэж байх нь чухал юм. Мөн чулуун эдлэлийг эмчилгээний зориулалтаар зүүж байвал эм тарианы эмчилгээнээс хавьгүй сайн, хоргүй төгс эмчилгээ болдог байна.

Тодорхой өнгийн чулуу тодорхой нэг, “өөрийн” гаригаас эрч хүчээ авдаг. Жишээ нь улаан бадмаараг /рубин/, анар, улаан турмалин болон нарны чулуу Нарнаас эрч хүчээ авдаг байхад сувд болон саран чулуу Сарнаас, Маргад эрдэнэ /Изумруд/ Буд гаригаас, Дорждалам эрдэнэ /бриллиант/ болон цагаан молор эрдэнэ /топаз/ Сугар гаригаас, шар индраанил /сапфир/, шар молор эрдэнэ Бархасбадь гаригаас, хөх индраанил, хөх турмалин, нил ягаан болор /аметист/ Санчир гаригаас, улаан, ягаан шүр, хүрэн турмалин Ангарагаас гэх мэт.

Чулууны өнгө нь хүртэл онцгой анагаах чадвартай байдаг байна. Хүн дуртай чулуугаа байн байн харж , түүн дээр анхаарлаа төвлөрүүлэн удаан хардаг. Энэ нь өнгөөр эмчлэх эмчилгээтэй нэгэн адил тусдаг. Хүн ногоон мод, хөх тэнгэр, жаргаж байгаа нар зэргийг бишрэн харах үед сэтгэл санаа нь сайхан болж бие организм нь хамгийн зөв гольдролд ордог юм байна. Ингэснээр организм нь өөрөө өөрийгөө илааршуулдаг аж. Хүнд эрүүл мэндэд нь шаардлагатай тодорхой өнгө дутсанаас өвчин үүсэх нь элбэг гэнэ. Иймээс тухайн хүнд дутагдсан өнгө, хэлбэр, энерги бүхий чулууг сонгон зүүлгэхэд өвчин бүрэн эдгэдэг байна.

Одоо бүгдээрээ зарим нэг бидний мэдэх үнэт болон хагас үнэт чулуунуудын шинж чанарууд, эмчилгээний увидастай тодорхой танилцъя.


Саран чулуу

бол жоншны төрлийн чулуу, цайвар цэнхэрдүүгээс  ягаан туяатай сүүн цагаан хүртэл өнгөтэй байна. Сарны энергийг өөртөө шингээсэн гэдэг нь нэрнээсээ харагдана. Гэхдээ сувдыг бодвол сарны сайн чанаруудыг агуулдаг юм. Шинэ сартай өдөр саран чулуу хүйтэн болж улам тод гялалздаг гэнэ. Тэргэл сартай өдөр төрсөн бүх хүнд саран чулуу нэн ээлтэй. Мөн Даваа гаригт төрсөн хүмүүст ч ээлтэй, учир нь Даваа гариг бүрт Сар Дэлхийг бүрэн эзэгнэж байдаг гэж эртний зурхайчид үздэг байв. Дундад зууны үед саран чулууг дурлагсдын чулуунд тооцдог байжээ.

Саран чулуу муугүй “эмч” билээ: Мөнгөнд шигтгэж зүүвэл тархи толгой болон элдэв сэтгэл мэдрэлийн унаж тусдаг өвчнөөс ангижруулна. Унжуулж зүүвэл хэлгий хүмүүст тус болно. Багаасаа зүүдэндээ босч явдаг хүмүүс, тэргэл сартай өдрүүдэд дэрэн дороо саран чулуу хийж унтаж байвал энэ “эвгүй зангаа” орхино. Харин дэндүү зөрүүдэлж эрхэлдэг зантай, бас гомдомтгой хүмүүст саран чулуу “дургүй” гэнэ шүү.


Сувд /жемчуг/ чулуу биш ч гэсэн олон сайхан увидастай чимэглэл билээ. Сарнаас эрч хүчээ авдаг. Сувдны гялалзалт эзнийхээ биеийн байдлаас хамаарч байдаг, мөн их хөлрөх үед өнгөө алддаг. Биеэ барьж чаддаггүй хүмүүс сувд зүүх хэрэггүй. Мөн хөгжимчин, жүжигчин, аянчид сувд зүүхэд онцгүй: дотоод эрх чөлөөнд нь саад болоод байдаг гэнэ. Тайван сайхан амьдрал, урт удаан насыг билэгддэг болохоор хуримлаж байгаа хосуудад хамгийн тохирсон бэлэг гэж үздэг.




Талстат мана /оникс/ -хагас үнэт чулуу, Нар болон Бархасбадь гаригийн эрч хүчээр цэнэглэгдсэн байдаг тул хөгшрилтийн өвчнүүдэд, мэдрэлийн ядаргаа, мэдрэлийн системийн дисфункц  зэрэгт сайн. Мөн эпилепси, паркинсоны өвчин, шизофрени зэрэгт тустай. Тайван гүн нойрсоё гэвэл танд талстат мана  хэрэг болно. Бас ой ухааныг бэхжүүлж, бодол санааг тэгшрүүлдэг. Энэ чулууг  зүүсэн хүн тайван налгар, аз жаргалтай болдог гэнэ. Хайр сэтгэлийг ч улам лавшруулдаг увидастай ажээ. Мөнгөн бөгжинд суулгаж ядам хуруундаа зүүнэ. Харин та Ихрийн эсвэл Нумын ордод төрсөн бол энэ чулууг зүүж болохгүй.






Мана /агат/ бол маш олон янз байдаг энгийн гоёлын чулуу юм. Хөхдүү, бор саарал, хар саарал, хар, сүүн цагаан, ногоовтор, утаат, судалт  зэрэг маш олон өнгө байдаг бөгөөд тэр болгон өөрөөр нэрлэгддэг. Эрт цагт энх тайван, хайр сэтгэлийг бэлэгддэг байжээ. Далдын муу хүчнүүдээс эзнээ хамгаалдаг гэж бас үздэг. Өнгөнөөсөө хамаарч өвчин анагаах чадвар нь бас өөр өөр байх. Шар манан бөгжийг зүүн гартаа зүүж байвал урт удаан наслана. Давхарлаг үүсгэн солонгорсон өнгөтэй мана эрэгтэй хүний бэлгийн чадавхийг нэмэгдүүлнэ. Хурц улаан өнгөтэй бол могойн хорыг саармагжуулна. Цагаан маныг аягатай усанд 5 минут хийгээд түүгээрээ хоол идсэнийхээ дараа шүдээ зайлж байвал шүд тань цагаан болно. Манан бөгжийг баруун гарынхаа долоовор хуруунд зүүж байвал сэтгэл санааг сэргээх, хүч тамир оруулах увидастай. Хүзүүндээ зүүвэл ходоод гэдэсний өвчтэй хүмүүст тустай.




Бадмаараг /рубин/ -1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуу, час улаанаас хүрэн улаан хүртэл өнгөтэй байдаг. Дорно зүгийн улсууд түүнийг доржпалам эрдэнээс илүүд үнэлдэг байжээ. Эртний Энэтхэг улсад бадмаараг эрдэнийг хамгийн ариунд тооцож, эрдэнийн чулуудын хаан гэж үздэг байв. Бадмаарагтай холбоотой олон сайхан домог байдгийг та сонссон бизээ. Энэ эрдэнийн чулууг эрт дээр үеээс эмчилгээнд хэрэглэсээр ирсэн билээ. Сэтгэлээр унагсадыг сэргээдэг, цус шүүрсэн шархыг түргэн эдгээдэг, хүч тамир оруулдаг гээд түүний увидас гайхамшигтай. Даралт багатай хүмүүс нар жаргах үед усан үзмийн улаан дарсанд бадмаараг хийж 3 минут байлгаад ууж байвал маш сайн байдаг. Хэрэв бадмааргийг зүүлт хэлбэрээр зүүвэл эпилепси болон мэдрэлийн ядаргаанд орж нүд ам нь татдаг болсон хүнд тусаа өгнө. Харин сэтгэлийн хөөрөл ихтэй болоод ямар нэгэн цусны өвчтэй, мөн даралт ихтэй хүмүүст бадмаараг эрдэнэ зүүж огт болохгүй юм байна.




Индраанил /сапфир/ 1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуу. Тунгалаг, хөх ягаанаас индиго-хөх хүртэл өнгөтэй байж болно. Эртний Ромд түүнийг ариун чулуунд тооцдог байжээ. Өндөр сурвалжит бурхантай харьцдаг хүмүүс л индраанилыг зүүх эрхийг эдэлдэг байв.

Энэ үнэт чулуу гэр бүлийн ариун сайхныг билэгддэг учраас гэрлэж байгаа хосуудад индраанил дээд зэргийн бэлэг болно. Эзнээ элдэв хараалаас хамгаалж байдаг. Дунд чихний архаг үрэвсэлтэй хүмүүс, мөн вестибулярын аппаратын /тэнцвэр нь алдагдсан/ өвчтэй хүмүүс индраанилыг зүүвэл ихээхэн тустай ажээ. Мөн эрт дээр үеээс далайчид индраанилыг шүтэж, усан онгоц сүйрэх аюулаас авардаг гэж үздэг байлаа.



Маргад эрдэнэ /изумруд/ 1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуу. Цэвэр тунгалаг ногоон өнгөтэй. Буд гаригын энергийг өөртөө шингээсэн байдаг. Балар эртний үеэс л анагаах увидастай чулуунд тооцогдож байв. Эзэн нь муу санаа агуулж явдаг бол энэ чулуунд цав суудаг бөгөөд эзэн нь үүнийхээ төлөө аль муугаа үзэж шийтгүүлдэг аж. Харин сайхан сэтгэлтэй хүнийг маргад эрдэнэ нь ивээлдээ авдаг гэнэ. Маргад эрдэнийг үе үе ширтэж байваас нүдний хараа сайжрахаас гадна нүдэнд хурсан “үүл” ч арилдаг байна. Хэрэв маргад эрдэнийг зүүлт хэлбэрээр байнга зүүж байвал зүүд нойр ариусч, тайван унтдаг болно. Татаж унадаг эпилепси өвчтэй хүн бөгжинд шигтгэж зүүвэл, өвчин нь бүрэн эдгэрч, маргад эрдэнэ нь өөрөө бут үсэрч хагардаг гэнэ. Энэ гайхамшигтай чулууг сэтгэлээр унамтгай хүмүүс, байнга хий хоосон айж түгшиж байдаг хүмүүс, гэнэт уурлаж бухимддаг гэх мэтийн сэтгэл санааны өөрчлөлттэй хүмүүс зүүж байх хэрэгтэй. Маргад эрдэнийг өв залгамжлан эдэлж хэрэглэж байвал түүний сайн нөлөө улам үржиж байдаг юм байна.




Оюу /бирюза/ бол манайхны хамгийн сайн мэддэг, хэрэглэдэг чулуу билээ. Хагас үнэт чулуу. Ази тивийн улсууд энэ чулууг үнэнч хайрын бэлэгдэл гэж үздэг. Тиймээс ч залуу эмэгтэйчүүдийн азын чулуу гэдэг байна. Эртний оточ нар оюуг олон талын эмчилгээнд хэрэглэсээр иржээ. Нар мандах үеээр оюу чулууг ширтэж байх нь нүдний хараанд их сайн гэнэ. Мөнгөнд суулгасан оюугаар гоёж явбал нойргүйдэл үгүй болох, цус алдахаас сэргийлэх, яр шарх түргэн эдгэх увидастай. Оюутай ээмэг зүүвэл зүрх судасны өвчин, шар өвчин /гепатит/ зэрэгт сайн. Хэрэв оюуг даавуунд боогоод биедээ авч явж байвал могойд хатгуулах, усанд живэх, аянганд ниргүүлэх аюулд өртдөггүй гэнэ.Үхэх цаг нь ойртсон хүний оюу шигтгээ өнгөө алддаг ажээ.




Нил ягаан болор /аметист/ нь тунгалаг, цайвар чернилэн ягаанаас  тод чернилэн ягаан хүртэл өнгөтэй байдаг хагас үнэт чулуу. Хүний дээд хэсгийн энергийн төвийн чулуу учраас ухаан санааг тунгалаг болгодог увидастай. Грек хэлнээс орчуулбал “архи уудаггүй, согтдоггүй” гэсэн утгатай. Энэ чулууг архины хундаганд хийчихээд архи уухад эзэн нь согтдоггүй гэдэг.Мөн итгэл, хайр, найдвар энэ бүхнийг эзэндээ бэлэглэнэ. Тиймээс гэр бүлийн чулуу гэж үздэг. Сэтгэлийн хөдөлгөөнөө удирдахад тань ч тустай чулуу гэнэ. Нил ягаан болорыг алтанд суулгаж зүүвэл танд хөгжил цэцэглэлийг авчирна. Мэдрэлийн гаралтай булчин сулралтай хүмүүс энэ чулууг үргэлж зүүхээс гадна орныхоо дөрвөн өнцөгт байрлуулбал нэн тустай байдаг. Хэрэв байнга ядам хуруундаа зүүж байвал ямар ч насны ээрүү хүн эдгэрнэ. Хэлгий хүүхдэд хүзүүнд нь зүүлгэвэл засарна. Хаврын улиралд эмэгтэйчүүд нил ягаан болорон зүүлт хоолойдоо зүүвэл сэвхтэх, шинээр үрчлээ үүсэх зэргээс хамгаалагддаг юм байна.

Зарим нил ягаан болор харьцангуй бараан өнгөтэй байдаг. Энэ нь Санчир гаригийнхтай төрөл нэг энергээр цэнэглэгдсэнээс тэр бөгөөд хөх индраанилтай төстэй үйлчилгээ үзүүлдэг байна.







Кварц нь хамгийн их тархсан эрдсийн нэг боловч тvvнийг эрдэнийн чулууны ангиллаас хасаж болохгvй юм. Тvvнтэй ижил тийм гоё ягаан єнгєтэй /аметист/ єєр чулууг олоход бэрх. Шар єнгєтэй кварц болох цитрин нь молор эрдэнэтэй л єрсєлдєнє. Тийм ч учраас тvvнийг молор хэмээн нэрлэж тєєрєлдєж ирсэн нь саяхан. Усан болор хэмээн нэрлэгдэх єнгєгvй тунгалаг кварцийг алмазтай андуурах нь ч бий. /Тvvнд алмазанд байдаг гэрлийн тоглолт бараг байдаггvй.Кварц нь дэлхийн олон оронд тvгээмэл байдаг боловч онц тунгалаг, хав хар, алтан шаргал, ягаан, ногоон кварц харьцангуй ховор байдаг. Монголд кварцыг нилээд анхаарч судалгаа хайгуулын ажил хийж ирсний vр дvнд тvvний 4 орд, 30 шахам илрэц олжээ. Манай улсын Тєв, Ємнєговь, Хэнтий , Ховд, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Євєрхангай, Архангай, Говь–Алтай, Дорнод, Сvхбаатар, Хєвсгєл, Баян–Єлгий зэрэг аймагт тєрєл бvрийн кварц их байдаг. Yvнээс онц тунгалаг кварц Тєв аймгийн нутаг Горхи, Зvvнбаянд байсныг эхлээд хятадууд, хожуу орос монголын тал vндсэнд нь олборложээ.





Молор эрдэнэ /топаз/ бол 3-р зэрэглэлийн үнэт чулуу юм. Хөхдүү-шараас ягаавтар хүртэл олон өнгийн молор эрдэнэ байдаг. Хөх-цэнхэр өнгөтэй молор эрдэнийг далайчид шүтдэг. Тунгалаг хөх молор эрдэнэ далай тэнгисийг удирдаж шуургыг намсгадаг, хөлөг онгоцыг сүйрлээс авардаг гэж итгэдэг байв. Молор эрдэнэд Тэнгэрийн ван болон Санчир гаригийн энерги шингээтэй байдаг гэнэ. Иймээс энэ чулуу ховсдогч нарын хувьд мэргэжлийн чулуу болдог аж. Ер нь молор эрдэнэ ихээхэн “хэцүү” чулуу учраас түүнтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Сэтгэл санаа султай, “юманд автамтгай” хүмүүс энэ чулууг зүүвэл сэтгэцийн өвчтэй болох аюултай. Мөн холын замд аялахаар гарахдаа молор эрдэнээ гэртээ орхиод яваарай: элдэв аюулыг молор эрдэнэ өөртөө татаж байдаг юм байна. Энэ бол тайван, өөрчлөгддөггүй орчинд байх дуртай “гэрийн” чулуу юм. Эмчилгээний увидасын хувьд: үр хүүхэдтэй болохыг мөрөөдөж байгаа эмэгтэйчүүд ягаан молор эрдэнийг хэлхэн хүзүүндээ зүүх хэрэгтэй. Шар молор эрдэнийг бөгжинд юмуу ээмгэнд шигтгэж зүүвэл толгойн өвчнөөс салж болох ажээ. Мөн хүзүүндээ унжуулж зүүвэл бронхийн астмтай хүмүүсийн ханиалга мэдэгдэхүйц






Гэрэлт чимид /опал/- хагас үнэт чулуу. Далайн ван гаригийн төлөөлөл. Ясны чөмөг, мэдрэл, төлжих эдүүдийг бэхжүүлдэг. Мөн нүдний хараа сайжруулна, толгойны мигрень өвчинд их тустай. Зөн совинг хөгжүүлнэ. Гэрэлт чимидийг алт, мөнгөн бөгжинд суулгаж ядам хуруундаа зүүх хэрэгтэй.



Усан биндэрьяа /аквамарин/ нь маргад эрдэнийг орлодог үнэт чулуу учраас түүний адил Буд гаригийг төлөөлдөг. Иймээс ухаан муутай хүнд ухаан нэмнэ, боловсролоо дээшлүүлэхэд тусална, аз жаргалыг танд бэлэглэнэ. Үүнээс гадна усан биндэрья Сугар гаригийн эрч хүчийг агуулсан байдаг тул гэр бүл болсон хосуудийг ивээж, тэдний хайр сэтгэлийг улам бадрааж өгдөг гэнэ. Энэ чулууг мөнгөнд шигтгэж чигчий хуруундаа зүүх ёстой юм байна.



Шпинель нь корундын тєрлийн чулуу болох сапфир, рубинд тvрэгдэн vнэт чулууны зиндаан дотроо тийм ч єндєр байр суурийг эзэлж чадахгvй байгаа юм. Харьцангуй vнэд хvрдэг улаан єнгийн шпинель нь рубинтэй тєстэй тул андуурах нь их бий.  Шпинелийн найрлаганд хром, цайр, тємєр, маргенец зэрэг орно. Тэрээр олон янзын єнгєтэй, шилэн гялгатай, 8-8.25 хатуулагтай байна. Улаан єнгєтэй шпинелийг рубин–шпинель /рубин–балэ/ хэмээн нэрлэдэг нь оновчгvй бєгєєд харин улбар улааныг рубицелл гэж нэрлэдэг нь арай боломжийн. Yнэт чулууны мэдлэг муутай хvн дээрх маягийн нэрийг сонсоод шпинелийг бадмааргын нэг тєрєл юм байна гэж ойлгоход хvрч болох ба vнэн хэрэгтээ эдгээр нь эрс ялгаатай чулуунууд билээ. Yнэт чулууны дэлгvvрийн худалдагч ягаан шпинелийг «дорнын аметист», цэнхэр шпинелийг «индраанилин шпинель» хэмээн санал болгож байх нь ямар тєєрєгдєлд оруулж болох нь ойлгомжтой. Тvvхэнд нэрээ vлдээсэн «Хар Принцийн рубин», «Тимурын рубин» хэмээн нэрлэгдэн алдартай чулуунууд нь vнэн хэрэгтээ шпинель байсан билээ. 1762 онд Екатерина 2-ын титэмд байрлуулж байсан гайхамшигтай улаан чулуу бол мєн л шпинель юм.

Нарны гэрэлд болон хэт ягаан туяанд єнгє нь єєрчлєгдєж харагдах бєгєєд одтой шпинель нь илvv гоё цацрагдана. Хатуу чулуу учраас єнгєлж гоёлд , тухайлбал ээмэг, бєгж, зvvсгэл зэрэгт хэрэглэхэд тохиромжтой.

Шпинель нь голдуу 10-12 каратын хэмжээтэй байх ба эдvгээ Памирын уулнаас олдоод байгаа 5.1кг жинтэй ягаан шпинель нь дэлхийн хамгийн том шпинелд тооцогдож байна. 1 карат улаан шпинель 600 доллар хvрдэг.



http://www.news.mn/r/141722

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл